Уэйн СИММОНДС

2014 оны 10 сарын 16

1988 оны наймдугаар сарын 26-нд канад улсын Онтарио мужийн Скарбород төрсөн. Биеийн өндөр 188 см, 95 кг. Мэргэжлийн хоккейчин. NHL-ийн “Филадельфи Флайерс” багт хүчин зүтгэдэг. Тэрбээр баруун жигүүрийн довтологч. Симмондс анх 2004 онд Торонто хотын лигт 67 тоглолт хийж, 32 шайб, 40 оновчтой дамжуулалтаар 72 оноог авсан юм. Улмаар дараагийн улиралд Канадын Калуучуудын лигт тоглож муугүй амжилт гаргав. NHL-ийн 2007 оны драфтын хоёрдугаар тойргийн 61-ээр “Лос Анжелес Кингз”-т сонгогдсон бөгөөд тухайн улиралд шинэ багтайгаа тоглолтод оролцоогүй. Харин 2008-2009 оны улиралд “Лос Анжелес”- ын бүрэлдэхүүнд орж эхний жилээ есөн шайб, 14 дамжуулалт өгсөн.

Уэйн дахин хоёр улирал “Кингз”-ийн төлөө хүчээ өгсөн байдаг. Харин 2011 онд “Филадельфи Флайерс”-ын эгнээнд нэгдэж, 49 оноо (28 шайб, 21 о.дамж) авсан юм. Тэрбээр өнгөрсөн улиралд “Филадельфи”-гийн төлөө 82 тулаанд оролцон 29 шайб айлын хаалганд хийж, 31 оновчтой дамжуулалт өгснөөр 60 оноо цуглуулжээ. Симмондс шинэ улирлын эхний таван тоглолтод долоон оноо (таван шайб, хоёр дамжуулалт) авч мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдэж байна өгсөн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД