ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ СҮҮЛИЙН дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрэв

2014 оны 10 сарын 16

Евро бүсийн хамгийн том эдийн засагтай ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан үзүүлэлт гарсны дараа түүхий газрын тосны үнэ өчигдөр сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрснийг “Bloomberg” мэдээллээ. Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж буйгаар уг таваарын эрэлт буурах төлөвтэй байгаа гэнэ. Тодруулбал, энэ онд дэлхий даяар газрын тосны эрэлт 250.000 баррелиар багасах магадлалтай аж. Мөн АНУ-ын жижиглэн худалдаа өнгөрсөн сард 0.1 хувиар буурсан үзүүлэлт гарч магадгүйг эдийн засагчид мэдээлсэн нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж буй юм байна. Өчигдөр WTI маркийн нефтийн үнэ доошилж, нэг баррель нь 81.8 “ногоон”-той тэнцлээ. Мөн Нью-Йоркийн биржид “Brent” маркийн нефтийн ханш нэг хувиар багасан, баррель нь 84.2 ам.доллартай дүйх болов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД