АВСТРИЙН БИЗНЕСИЙН СОНИРХОЛ “ХИЛ НЭВТЭРНЭ”

2014 оны 10 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри улстай манайх 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тухайн үедээ ийм харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон болж байжээ. Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийл өгчийн ордны “Яагдциммер” танхимд хоёр тал нэг цаг хэртэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишерээс гадна Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас БНАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Австрийн адил түвшний албан тушаалтнуудтай байлцав. Дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хоёр талын ижил тооны асуултуудад эрхэм Ерөнхийлөгч нар хариуллаа.

Австрийн сэтгүүлчид манай улсын Ерөнхийлөгчөөс Украины асуудлаарх байр суурь болоод “Оюутолгой” төслийн асуудлаар “Rio Tinto” компанитай хийж буй хэлэлцээрийг ихэд сонирхож байсан юм. Монгол Улс БНАУ-тай өнгөрсөн жил ес орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдаа хийжээ. Ерөнхийлөгчийн айлчлалын дараа худалдаа, арилжаа эрчимжинэ гэдэгт талууд эргэлзэхгүй байна. Хоёр Ерөнхийлөгч Австрийн эдийн засгийн танхимд хүрэлцэн ирж, Монгол, Австрийн бизнес форумд оролцлоо. “Монгол Улсын хурдтай хөгжиж буй эдийн засагт Австри санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгд үүлэх, тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэгээ өсгөх болно. Монгол, Австри улс нь хоёул далайд гарцгүй орон билээ. Тиймээс бүс нутаг газарзүйн энэ онцлогоо давуу тал болгож бүхий л талаар бие биеэ дэмжин ажиллана” хэмээн БНАУ-ын Ерөнхийлөгч Х.Фишер хэлсэн үгэндээ тодотголоо.

Манай хувьд, 2003 оноос хойш буюу Ерөнхийлөгч Н.Багабанди тус улсад айлчилснаас хойш 11 жилийн дараа Монгол орноо сурталчлах шинэ боломж эрэлхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол 1990 онд коммунист системээс татгалзаж Ази тивд ардчиллыг эхлүүлсэн анхны орон гэдгийг Европт олон хүн тэр бүр мэддэггүй байх. ОХУ, БНХАУын дунд оршдог Монгол Улс нь бүс нутагтаа төдийгүй дэлхийд ардчиллыг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн жишиг орон. Хөрөнгө оруулагч, хамтарсан бизнес эрхлэгч хэнд ч болов манай улсын төрийн систем тогтвортой байна гэдгийг би батлан хэлж чадна. Монгол Улс газарзүйн байршлын хувьд хамгийн гайхамшигтай орон. Бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд Европын болоод Азийн зарим оронд Монголд 30 хоног аялахад визгүй болгосон. Та бүхнийг Монголдоо урьж байна” хэмээгээд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхайн салбарт Австрийн хөрөнгө оруулалтыг тэлэх асар өргөн боломж байгааг тэмдэглэлээ. Европт, тэр дундаа Австрид бизнес эрхлэх, түншлэх сонирхолтой Монголын 30 гаруй бизнесмен эл форумд оролцсон бол тус улсын нэлээд өргөн бүрэлдэхүүн буюу 120 орчим бизнесмен Монголд бизнес эрхлэх боломжийг судлахаар эл форумд хүрэлцэн иржээ. Зөвхөн улс төрийн түвшинд төдийгүй бизнесийн салбарт тус улсын сонирхол гарцаагүй хил нэвтрэх нь.

Эл арга хэмжээний дараа Австрийн Үндэсний зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, ноён Карлхайнц Копф манай Ерөнхийлөгчид бараалхлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Австри улсад албан ёсны айлчлал хийж байгаад таатай байгаагаа илэрхийлээд айлчилснаас хойш 10 жил өнгөрсөн. Сүүлийн 25 жил Монгол Улс маш эрчимтэй хөгжс өн. 70 жил коммунист системтэй байсан улсад хийгдсэн өөрчл өлт тайван замаар, мөн таны оролцоотой хийгдсэн гэдэг бидэнд маш сонирхолтой байна гээд энэ талаар сонсох хүсэлтэй байгаагаа” илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонирхсон асуултад хариулаад, “Парламент дахь бүлгүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын хэлхээ холбоо нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байдгийг харгалзан манай УИХ-д Монгол Австрийн Парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна.

Австрийн Үндэсний зөвлөлд мөн Монгол Улстай харилцах парламент хоорондын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Парламент дахь хоёр талын бүлэг хоорондын харилцааг тогтоож, туршлага мэдээлэл солилцох, харилцан айлчлал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Австри улстай хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн салбарт түлхүү хөгж үүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа албан ёсны төлөөл өгчид өнөөдөр НҮБ-ын Вена дахь салбар төвд зочилно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД