ЕРӨНХИЙ САЙД ШИНЭЭР ТОМИЛОХ ЭХНИЙ ГУРВАН САЙДЫН НЭРИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

2014 оны 10 сарын 16

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа

 09.00 цаг. Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн ажиллаж, хэн огцрох вэ гэсэн яриа, таамаг түр үүчээсээ баталгаажиж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг шинээр томилох гурав, чөлөөл өх долоон сайдын нэрийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөлд Сангийн сайдаар УИХ-ын гиш үүн Д.Зоригт (МҮДН), Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн (Ерөнхийлөгчийн тал), Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Жигжид (“Шонхор”)-ийг нэр дэвшүүлэхээр тусгажээ. Харин Ч.Улааныг Сангийн, Л.Болдыг Гадаад харилцааны, Ц.Баярсайханыг Барилга, хот байгуулалтын, А.Гансүхийг Зам, тээврийн, Д.Ганхуягийг Уул уурхайн, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн, М.Сономпилийг Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр тусгасан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон АН-ын фракцуудын албан тушаал тойрсон амбийц нэлээд биежсэн анхны хувилбарыг нурааж, яамдын хуваарилалтыг өөрчл өх өд хүргэсэн нь энэ. Уг нь Сангийн болон Эрүүл мэндийн яам, Шадар сайдын албан тушаал МАХН-д, Эрчим хүчний яам МҮАН-д ногдож байсан юм. Тэгвэл шинэ тохиролцоогоор АН-ынхан УУЭХЯ, Сангийн яам хоёроо авав. Нэр дэвшүүлсэн гурван сайдын хоёр нь “гаднаас” орж ирж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ынхны тодорхойлсноор танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг “үхрийн баас шиг” цувуулж байгаа нь энэ. УИХ бүтцийг эхлээд баталсан. Бараг долоо хонож байж Бүрэлдэх үүний тухай хуулийг тодорхой нэрг үйгээр өргөн барьсан. Үүнээс гурав хоногийн дараа шинээр томилох гурван сайдын нэрийг оруулж ирэв.

14.00 цаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг “МАН-ын бүлэг хуралдаж байна” гэсэн шалтгаанаар хоёронтоо хойшлуулсны эцэст нэг юм орсон. Томилох, чөлөөлөх асуудлаа хамт оруулж ирээгүй учраас дээрх төслийг хууль зөрчсөн гэж үзээд нягтлах, ярилцах зүйл байсан гэж МАН-ын бүлгийн дарга тайлбарласан. Үүгээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Асуух, санал хэлэх хүн гарсанг үй. Мөн төслийг анхны хэлэлц үүлгээр нь батлах Д.Эрдэнэбат гишүүний горимын саналыг олонх дэмжлээ. Байнгын хороогоор үүнээс гадна шинэ бүтцэд нийцүүлж зарим хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Харин Засгийн газрын гиш үүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэнгүй. Учир нь энэ өдөр МАХН-ынхан Бага хурлаа зарласан байв. Уг хуралдаанаар тэд сайдад нэр дэвшигчдээ тодруулах учиртай байсан тул бас л хүлээлт үүслээ. Байнгын хороо хуралдаж байх үед сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Л.Пүрэвсүрэн нар гадна нь “харуулдав”. Үдээс хойших чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

16.00 цаг. УИХ-ын чуулганы хуралдааныг зарлав. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн хоёр асуудлыг үргэлжлүүлэх учиртай байлаа. Чуулганы хуралдаан зарласан учраас МАХНынхан Бага хурлаа 17.00 цагт хийхээр хойшлуулжээ.

17.00 цаг. Чуулганы хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэх үүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Горимын санал ёсоор гишүүд төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Ингэснээр Засгийн газар 16 сайдтай ажиллах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хуралдаанд ердөө 39 гиш үүн л оролцсон. С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нарын арав хүрэхгүй гишүүн МАН-ыг төлөөлжээ.

19.00 цаг. МАХН-ын Бага хурал эхлээгүй л байв. Юутай ч тус намын дарга Н.Энхбаяр уржигдар орой Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг дуудаж уулзсан аж. Сайд нартаа Н.Энхбаяр баахан банга хүртээж, хатуухан зэмлэжээ. Хариуцлагатай, сайн ажиллаж чадаагүй гэсэн бололтой. Тэднийг чөлөөлөх болсон нэг шалтгаан нь энэ байсан биз. “Шударга ёс” эвслийнхэн МҮАН-д ногдсон нэг квотыг “булаах” санаатай байсан ч М.Энхсайхан ба түүний намынхны эсэрг үүцэлтэй тулсан нь мэдээж. Тийм ч учраас өчигдөр МҮАН-ын Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвш үүлж, “галаа” намжаасан байна. Мөн Шадар сайдад саяхан МАХН-д элссэн, гишүүн асан Ц.Шаравдоржийг ярьж буй гэнэ.

 С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.161.125.54 76 gishuunee 40 bolgooch , olon baih tusmaa hiih ajilgui zalgar baina