ЧӨЛӨӨЛӨХ САЙД НАРЫН НЭРИЙГ ХАМТ ОРУУЛЖ ИРЭХИЙГ МАН-ЫНХАН ХҮСЭВ

2014 оны 10 сарын 15

Төрийн байгуулалтын байнгын хороо төлөвлөсөн ёсоороо өчигдөр өглөө хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын нэр хэмээн асуудлаа цувуулж буйг нь сөрөг хүчнийхэн, АН-ын гишүүд энэ үеэр шүүмжилсэн юм. Юутай ч Төрийн тэргүүний хэлж байсны дагуу долоон сайдыг чөлөөлж, дөрвөн хүн шинээр томилно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. АН-ын фракцууд нэг нэг квотоо өгөх зарчим “Шударга ёс” эвсэлд ч үйлчлэх ёстой гэсэн байр сууринаас тэд хандаж байгаа. Ингэвэл чөлөөлөх сайдын тоо долоо болох учиртай. Гэвч эвслийнхэн гэрээг хөндөх ёсгүй, бид дөрвөн сайдтайгаа үлдэнэ гэж буй нь гацаа үүсгэсэн нэг шалтгаан. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн биеэр энэ асуудалд санаа тавьж буй нь квотоо хураалгахгүй байхтай ч холбогдож байгаа юм.

Байнгын хорооны хурал дээр МАН-ын гишүүд “Бүтцийн тухай хууль бүрэлдэхүүнийг шийдсэний дараа хүчин төгөлдөр болно. Гэтэл тодорхой хүний нэргүй төсөл баталчихаар яамгүй сайд, сайдгүй яам бий болно, төрийн ажилд гацаа үүснэ. Тиймээс чөлөөлөх сайд нарынхаа нэрийг хамт оруулж ир” гэж байн байн сануулав. Өмнөх 20 гаруй жилийн турш Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг хамтад нь өргөн барьж, шийддэг байсныг Ц.Нямдорж сануулж, М.Энхболд “Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо маргааш бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулж байсан” хэмээн “ташуурдав”. Тэрбээр бас “Гэтэл одоо бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын нэрсийг тус бүрт нь долоо хоногийн зайтай ярьж байна. Үүнээс болоод яамдад ажил зогсоод байна” гэлээ. Бүрэлдэхүүний хуулийг батлахаас өмнө сайд нарын нэрээ танилцуулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг байн байн хариуллаа.

Ц.Нямдорж гишүүн асуудлыг ийнхүү салгаж, дундаа зайтай оруулж ирж буйн шалтгааныг “АН-ын фракцууд болон “Шударга ёс” эвслийн шантаажаас үүдэлтэй. Ах дүү, хамаатан саднаа ажилд оруулах, тендер авах сонирхол ард нь байна. Төрийг хорлож, зугаагаа гаргадгаа боль” гэв. Тэр “Үхэн үхтлээ ийм зүйлтэй тэмцэнэ” гэлээ. Гишүүн Ж.Батзандан ч бас нэг ажлыг гурав хийж цаг алдаж байгааг шүүмжлээд “Энэ өөрчлөлт ердөө л косметик засвар хийж, маск зүүсэн хэрэг болж байна. Ард түмэнд мөөгөнцөртэй гурил идүүлж буйн төлөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн, өдөр бүр хууль зөрчдөг учраас Хууль зүйн сайдыг ч огцруулах ёстой. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг шиг сайд Японд байсан бол аль хэдийнэ огцорчихсон. Ер нь танхимаараа огцрох нь зөв” гэв. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барихдаа үүнтэй холбогдуулан 12 хууль, нэг тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг бас хөндсөн. Бүтцийг өөрчилсөн учраас л холбогдох хуулийг түүнд нийцүүлэх гэж буй болохоос бүрэлдэхүүн өөрчилсөнтэй уялдахгүй гэсэн шүүмжлэл бас гарч, Байнгын хороо санал дүгнэлтдээ энэ алдааг засаж бичихээр болов. Үүний дараа УИХ-ын чуулган залган хуралдсан.

Гишүүд Байнгын хороон дээр асууснаа давтаж, Ч.Сайханбилэг ч өнөөх үгээ хэлсэн. МАН-ынхан байдал ийм задгай үед төсвийн төслийг хэлэлцэж болохгүй, хариуцах сайд нь эрх зүйн чадамжгүй байна гэж ухуулав. Мөн төслөө татаж аваад бүрэлдэхүүнийг шийдсэний дараа оруулахыг шаардсан. Ё.Отгонбаяр гишүүн “Төсвийн эрх мэдлийг орон нутагт өгч, Засаг дарга нар нь шийдэх юм бол сайд, яамдын хэрэг байна уу. Нэгтгэсэн яамны хоёр сайдын нэгийг чөлөөлж, нөгөөг үүрэг гүйцэтгэгчээр томил” гэж байв. Энэ үеэр С.Баярцогт гишүүн Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахаас өмнө сайд нарын нэрээ тодруул, эсвэл одоо байгаа сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томил, ингэж байж төрийн ажил гацахгүй үргэлжилнэ гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор залгуулаад төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуралдааныг хойшлуулсан тухай мессеж гишүүдэд иржээ. Учир нь Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан байлаа. Үүгээр Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэжээ.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.158.47 ... Тэгэхээр , … Сонирхогчийн Засгийн газар буюу ерөнхий хулгайч Н Алтанхуяг тэргүүтэй баг дээрэмчид , ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо удирдлаган дор 2 хон жилийн дотор Монгол Улсыг ингэтлээ самууруулж байгаа бол , хужаа муур багш Бао баабарын яриад буй Монголыг мөхөөхөд гаршсан их гарын ардчилсан хужаа луйварчид урвагчид , ... Мэргэжлийн засгийн газар гэсэн аргаар өнгөө хувиргаад Төрийн эрхэнд дахин гарч ирвэл Монголын нийслэлийг Бээжин болгох Бао баабарын нэгэнтээ ам алдан , өөрийгээ хужаа гэдгээ илчилж байсан эртний далдхан хүсэл нь бүрэн биеллээ олж , Хятадууд Монголыг эзэрхийлэн , тэдний дохиураар Монголчууд бүрэн хөдөлдөг дээрээ тулах нь , энэхүү бичлэгийнх нь ойрын зорилго нь биз ээ. ... . Гэхдээ Хар Хятадууд тэдний гар хөлүүд болох Ардчилсан хужаа , луйварчид урвагчдын хорон санаа, бузар төлөвлөгөө чинь биеллээ олохгүй бүрэн нурж унах бөгөөд Ардчилсан хужаагийн Мэргэжлийн засаглалд багтах бүхэн чинь Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. Zorig
49.0.158.47 ... Монголд нарийн төмөр зам бариулах ажлыг бээжин хужаа М Энхсайхан гардан гүйцэтгэхээр болжээ. ... Монголын гадаад бодлогыг ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдорж бүрэн гартаа авсан буюу Хятадын бодлогоор явагдахаар зохицуулагдсан юм байна . ... Д Зоригт хэмээх увайгүй хужаа Сангийн сайд болохоор нэр дэвшиж байгаа бол Монгол Банкны хужаа Золжаргалтай нь хавсруулаад Монголын санхүү, банкны системийг Бээжингээс бүрэн удирдахаар тооцоолжээ. ... Мэдээж Ардчилсан хужаа луйварчид урвагчид Монгол Улсыг модоо барьтал нь хулгайлж , тоносон болохоор гэм нүглээ нуухын тулд Монголыг Хятадад худалдаж бузар амь , өмхий арьсаа хамгаалахаас өөр арга мэх ерөнхий хулгайч Н Алтанхуягтангуу дад үлдээгүй гэдэг нь ойлгомжтой. ... Их санасан газар есөн шөнө хоосон . ... Ардчилсан хужаа луйварчид урвагчидын санасан сэдсэн бузар төлөвлөгөө нь хэзээ ч бүтлээ олохгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. Zorig