Жилийн таван хувийн хүүтэй зээл олгоно

2014 оны 10 сарын 15

  Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам баталж, жилийн таван хувийн хүүтэй зээлийг Батлан даалтын сан, “Капитал” банктай хамтарч олгох болжээ. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлээс тодруулахад:

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох болсон. Нийслэлийн ИТХ үүнд зориулан 20.2 тэрбум төгрөг баталсан. Үүний таван тэрбумыг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан олгоно. Журамд таван жил хүртэлх хугацаагаар, жилийн таван хувийн хүүтэйгээр 500 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно гэж тусгасан. Нийслэлийн ИТХ тухайн жилд зээл авах шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг тогтооно. Үүний дагуу энэ жил голдуу сүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох болсон. Манайхан сүү, цагаан идээ их хэрэглэдэг. Энэ хэрэгцээг хангахын тулд, хотын иргэн ядаж өдөрт 200 грамм сүү, цагаан идээгээр хангагдах ёстой гэдэг үүднээс энэ жилийнхээ зээлийн ихэнхийг сүү үйлдвэрлэгчдэд өгч байгаа юм.

-Ямар шалгууртай вэ?

-Хэдхэн үнээтэй хүнд зээл өгөхгүй. Эрчимжсэн аж ахуйтай, лабораторитой, жижиг үйлдвэртэй, гаргасан бүтээгдэх үүнээ зарах дэлгүүртэй зэрэг цогц үйл ажиллагаатай фермерүүдэд зээл олгоно гэсэн зарчим баримталж байгаа. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах хүний нөөцтэй, ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, манай төвийн сургалтад хамрагдаж, сертификат авсан байх, орлогоороо үйл ажиллагааныхаа урсгал зардал болон зээлээ төлөх боломжтой байх зэрэг таван шалгуур тавьж байгаа. Банкаар дамжуулж зээл олгох учир барьцаа хөрөнгөтэй байх ёстой. 11 банкинд хүсэлт явуулсан. Үүнээс тавыг нь шалгаруулалтад оруулж, жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл өгд өг туршлага, тохирсон нөхц өл өөрөө “Капитал” банк шалгарсан. Тиймээс тус банкаар дамжуулж зээл олгох гэрээ хийсэн юм. Үүнд барьцаа хөр өнгийг 40, 50 хувь гэж үнэлдгийг болиулж, 70-80 хувь хүртэл үнэлнэ гэж заасан. Мөн барьцаа нь авах зээлийнхээ хэмжээнд хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулна.

-Хэдийнээс олгож эхлэх вэ?

-Энэ сарын сүүлчээр сангийн зөвлөл хуралдаж, хугацааг зарлана.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.139 buh ajil ni jigdersen fermd zeel ogno gsn bhiin ted avah u.yumaa hiichihsen aj ahuid zeel yamar heregtei yum beee.