МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ РАЖИН БООМТООР ДАЛАЙД ГАРГАНА

2014 оны 10 сарын 15

БНСУ-ын Далайн болон загас агнуурын технологийн институтэд манай улс 2012-2014 онд 10 далайчин сургасан. Тэд сургуулиа төгсөн, далайн дадлагаа дуусгаад эх орондоо ирж байгаа аж. Монгол далайчдыг сургах, дадлагажуулах зардлыг БНСУ-ын Далайн хэргийн яам болон Бусан хотын Далайн болон загас агнуурын технологийн институт хариуцжээ. Монгол далайчид Монгол, Солонгосын хамтарсан далайн тээврийн компанид ажиллана.

Тус компани ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Транссибирийн төмөр замаар дамжуулан БНАСАУ-ын Ражин боомтоор далайд гаргаж тээвэрлэх туршилтын тээврийг эхлүүлэх аж. БНСУ-ын дулааны цахилгаан станц, эрчим хүчний компаниуд манай улсаас нүүрс худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Б.БАЯСАЛМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД