УЛС МӨНГӨ ӨГӨӨГҮЙ Ч ЗАМ УРАГШИЛСААР БАЙНА

2014 оны 10 сарын 13

  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай өнг өрс өн баасан гаригт танилцлаа. Авто зам засвартай учраас шороон замаар явахад энхэл донхол ихтэй, шороо тоос хэдэн метрийн өнд өрт боссон нь холоос харагдана. Эхлээд Төв аймгийн Баянчандмань сум орчимд хийж буй замын засвартай танилцсан юм. Эл замын засварыг “Баянчандмань АЗЗА” ТӨХК наймдугаар сарын 25-нд хариуцаж авахдаа аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Одоогоор засварын явц 51.5 хувьтай байна. Дараа нь Хустайн давааны зам засвартай танилцахаар хөд өллөө. Цаг агаар хүйтрэн цасаар шуурч байсан учраас халтиргаатай байв. Давааны бэлд ирэхэд 30 орчим машин өгсүүр замд гулгаад явж чадахгүй байгаа харагдана. Зарим нь цасанд суужээ. Энэ хэсгийн замыг “Дархан АЗЗА” ТӨХК хариуцаж, туслан гүйцэтгэгч гурван компани ажиллаж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зам засварын ажлыг нийтдээ зургаан компани гүйцэтгэж байгаа юм. Үүнээс хоёр нь ерөнхий гүйцэтгэгч гэнэ. Ерөнхий гүйцэтгэгч “Баянчандмань АЗЗА”, “Дархан АЗЗА” ТӨХК нийтдээ 7.3 км зам тавьсан байна. Их хэмжээний эвдрэлтэй 12 км зам засварлах 17.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдэж өгсний дагуу Зам, тээврийн яам, ерөнхий гүйцэтгэгч компаниуд, Монгол Улсын Хөгжлийн банк гурвалсан гэрээ байгуулснаар уг ажил эхлэх ёстой. Гэтэл Хөгжлийн банк гэрээ хийгээгүй аж. Хөгжлийн банк Зам, тээврийн яаманд зам засахад шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөх учиртай. Тэр болтол хөрөнгө мөнгө, материалаа хувиасаа гаргаад ч хамааг үй ажлаа урагшлуулахыг яамныхан гүйцэтгэгч компаниудаас шаардсанаар байгаа боломжоо дайчлан, зээл авч засварыг үргэлжл үүлсээр өдий хүрчээ. Харин одоо арга мухардаж, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа төдийгүй авсан зээлийнхээ хүүд идэгдэж, хүнд байдалд орсноо компанийн удирдлагууд учирлав. “Дархан АЗЗА” ТӨХК 2.2 км замаа засаж дууссан тул ЗТЯ-д хүлээлгэж өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Зам засварын ажил гүйцэтгэхэд санхүүгийн бэрхшээлээс гадна иргэд, зорчигчдын гомдол тасрахгүй, шавар балчигт машин нь суухаас өгсүүлээд асуудал их гарч байгаа аж. Тоос шороо ихтэй учраас шороон замыг өдөрт 20 тоннын багтаамжтай усны машинаар таван удаа усалдаг гэнэ.

Мөн хойд хөршөөс ирдэг хүнд даацын машинууд болон зорчигч тээврийн автобусууд шаварт суусан тохиолдолд машин, техникээрээ татаж гаргадаг юм байна. Манай улсын хамгийн их хөдөлгөөнтэй замын нэг учраас осол гарах нь олширчээ. Хүйтэрч байгаа тул засвараа дуусгахад богино хугацаа үлдлээ. Хэрвээ энэ ажил орхигдвол ирэх хавраас дахин засвар хийх шаардлагатай болно. Биднийг буцах замд Хустайн давааны зам хэдэн цагийн өмнөхөөс дордсон байлаа. Зорчигч тээврийн автобус, хүнд даацын машин цасанд сууж, олон машин мөрг өлдс өн харагдана. Энэ үед ОБЕГ, замын цагдаагийн алба хаагчид болон зам засварын ажилчдын тусламж үзүүлэх багийнхан техник хэрэгсэлтэйгээ ирсэн байсан юм. Зам засварын явцтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Зам засварын ажлын явц танд хэр санагдав?

-Манай үндэсний компаниуд ёстой мундаг ажилласан байна. Би засварын ажлын тухай мэдээллийг 14 хоног тутамд авдаг байсан. Эдгээр компани санхүүжилтээ аваагүй хэр нь яаж болгож байгааг би мэддэг байсан. Засвар хийж байх үед нь би ирээгүй. Яг асуудал тулгарч, арга мухардсан үед нь хэрэг болгож ирлээ. Дарханы иргэдээс гомдол, санал их ирдэг. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд иргэдээ төлөөлж, асуудлыг шийдэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ.

-Хөгжлийн банкны тухайд юу гэж хэлэх вэ?

-Хөгжлийн банкнаас санхүүжилтээ өгөхг үй, гэрээ ч хийхгүй байгааг би олон удаа ярьсан. Даваа гаригт хэвлэл мэдээллийнхнийгээ уриад Хөгжлийн банкныхантай уулзана. ЗТЯ-ыг, эдгээр ажилчдыг хүнд байдалд оруулсан Засгийн газрын холбогдох хүмүүстэй ч уулзана. Иргэдээ төлөөлж энэ асуудлыг ирэх долоо хоногтоо шийдэхийг бодно.

-Зам үнэхээр муу байна. Иргэд, зорчигчидтой та сая уулзлаа?

-Өглөө Дарханаас 10.00 цагт гарсан автобус өдрийн 14.00 цаг болж байхад Хустайн даваан дээр цасанд суусан, зорчигчид нь бухимдалтай, нөхцөл байдал ийм л хэцүү байна. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд, Зам, тээврийн сайд А.Гансүхийн хамт зам засварын санхүүжилтийг өнгөрсөн тавдугаар сараас хөөцөлдсөн. Ингээд зургадугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар санх үүжилтийг шийдэж, долдугаар сарын 2-нд гарын үсэг зурсан. Гэвч өдий хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй байна. Өнгөрсөн хоёр жилд юу хийсэн бэ, замын ажил л хийгдлээ. Үнэндээ нүүр тахалж байгаа газар нь Зам, тээврийн яам. Сайн ажилласан үндэсний компаниуддаа урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ. Бид энэ асуудлыг шийдэхийн төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.

 

З.САЙНЗАЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД