Д.Баттулга хороодын ИНХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзав

2014 оны 10 сарын 13

Нийслэлийн АН-аас баасан гаригт санал солилцох уулзалт зохион байгуулав. Үүгээр НИТХ-ын дарга Д.Баттулга хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчидтэй уулзаж, нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, тулгамдсан асуудлаар ярилцсан байна. Тэрбээр ИНХ-даа суудаггүй, иргэдийнхээ саналыг сонсдоггүй ИНХ-ын дарга байгааг сануулаад ажлаа идэвхтэй хийхийг хүсэв. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн болон бичил зээлийн хөрөнгөөр ажил хийхдээ иргэдийнхээ саналыг сонсох ёстойг сануулсан юм. 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн ажилд нэлээд ахиц гарах учир хамтарч ажиллахыг хүслээ.

Нийслэлээс өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зорилгоор 15.2 тэрбум төгрөг төсөвл өсөн юм байна. Зээл олгох журмаа бэлэн болгосон ч нэг ч хүн зээл авч амжаагүй гэнэ. Учир нь нийслэлийн 152 хорооны 10 нь л Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртг үүлжээ. Тэрбээр “Хорооны ИНХ-ын дарга нар тухайн нутагтаа ХЗХ байгуулах хурлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэ ажлаа хийж, иргэдэд зээл олгох боломж бүрдүүлэх хэрэгтэй байна” гэлээ. Хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчид зам тавих, сургууль, цэцэрлэг барих, гэр хорооллын ногоон байгууламж, дахин төлөвл өлтөд анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Зарим хороог хувааж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхгүй бол иргэдэд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байна гэдгээ ч ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД