ЭРХ ОЛГОХ НЭРЭЭР ҮҮРЭГ ТУЛГАХ ГЭЭД БАЙНА УУ

2014 оны 10 сарын 13

  Уг нь УИХ одоо ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо ид хэлэлцэж байх учиртай. Даанч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаас болж хууль тогтоогчид төсвийн бодлоготой зууралдаж чадахг үй байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар төсөвтэй холбоотой нэгэн зүйл сэм хэлэлцсэн нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм. Засгийн газраас санаачилсан энэхүү төсөл нь төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, хөрөнгө оруулалт болон тэнцэлийн хэмжээг хэлэлцүүлгийн явцад анх өргөн барьснаас нь нэмэгд үүлэхгүй, зөвхөн дотор нь зохицуулалт хийдэг байлгах гэсэн агуулгатай. Үнэхээр ч төсвийн хэлэлц үүлгийн үеэр Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүдийн зүгээс зардал нэмэх саналуудыг ихээр гаргадаг. Ингэснээр төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд орлогыг үндэслэлгүйгээр нэмэн баталдаг жишиг тогтчихсон гэхэд болно.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ мэдэхгүй, “тойрог, тойрог” гэж саймширсан гишүүд баахан хөрөнгө оруулалтын арга хэмжээ нэмдгээс болж үндэслэлгүй орлого нь биелэхгүйд хүрч, байн байн тодотгол хийж ирсэн. Гэсэн ч гишүүд “Засгийн газар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдлаа. Юуг яаж хэлэлцэхээ УИХ өөрөө мэдчихье” гэж хэгжүүрхэн, уг төслийг нэгдсэн хуралдаанд ч оруулалгүй, хэлэлцэх асуудлын дарааллаас хасчихсан. Харин одоо энэ удаагийн чуулганы нээлтэд УИХ-ын дарга “Эдийн засагт үүссэн нөхцөл байдал болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, “Чингис”, “Самурай” бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна” хэмээн сануулсныг эрхэм гишүүд гүйцэлдэлдүүлэх, эсэхийг харах хэрэгтэй. Юутай ч энэ нь илүү бодитой төсөв батлуулах гэсэн Засгийн газрын эрмэлзлийн илэрхийлэл байж мэдэх юм. Тэдний өргөн барьсан төсвийн төсөлтэй танилцъя.

Дашрамд дурдахад, хуулийн хугацаанд буюу аравдугаар сарын 1-ний дотор ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй нийцэхгүй байгаа. Тиймээс ч Ардын намынхан төсвийг бүтцийн өөрчлөлттэй уялдуулан дахин өргөн барихыг шаардаж буй. Гэхдээ төсвийн төслийг заавал дахин өргөн барилгүйгээр одоо байгаагаа дотор нь нааш, цааш болгох замаар асуудлыг шийдэхээр болж байгаа юм билээ.

“ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР”-ИЙГ ДНБ-ИЙ 70 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ

Төсвийг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй нийцүүлэн батлах хуультай. Гэвч манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн үнэ буурах хандлагатай байгаа болон “Оюутолгой”- н үйлдвэрлэлийн хэмжээнээс шалтгаалан 2015 төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөлд дурдсан тоонуудыг бууруулан тооцож, өөрчлөлт оруулахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдсэн төсвийн төслийн хамт 2015 төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлээд буй. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.2 их наяд төгрөг (ДНБ-ий 29.4 хувь) байсныг 7.1 их наяд (ДНБ-ий 29.8 хувь), зарлагын дээд хэмжээг 7.6 их наяд төгрөг байсныг (ДНБ-ий 31.4 хувь) 8.5 их наяд (35.8 хувь), тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбум төгрөг (ДНБ-ий хоёр хувь) байсныг 1.4 их наяд (ДНБ-ий зургаан хувь) байхаар төсөлд тусгажээ.

Мөн Засгийн газрын өрийг ДНБий 70 хувьд хүргэх санал гаргаад буй. Энэ нь Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг нэгдсэн төсөвт оруулан тооцохоор болж буйтай холбоотой. Үүнийг Ардын намынхан шаардаж ирсэний дээр өнгөрөгч хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас илүүгүй байх шаардлагыг 2014-2017 онд ДНБ-ий тав хүртэлх хувиар, 2018-2020 онд гурав хүртэлх хувиар нэмэгдүүлж тооцож болохоор төсөл боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, 2014-2017 онд төсвийн алдагдал долоо хүртэл, 2018-2020 онд тав хүртэл хувь байж болох гэнэ. Гэхдээ дээрх хугацаанд үндсэн төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд зөвхөн Хөгжлийн банкны төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт суулгахтай холбоотойгоор алдагдал нэмэгдэх юм байна. Үүнээс гадна “улсын өр”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, төсвөөс шууд төлөх өр буюу “Засгийн газрын өр” гэсэн ойлголт бий болгосноор өрийг ДНБ-ий 70 хувиас хэтрүүлэхгүй байхаар уясан байна.

Ирэх онд ерөнхийдөө улс даяараа хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалахаар буйг сануулж буй. Байгууллагуудын орон тооноос хамаарсан урсгал зардал, зарим салбарын нормын хувцас, зөөлөн эдлэл, гадаад томилолт, тээвэр шатахууны зардлыг 2014 оны түвшнээс бууруулахаар тооцсон ч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшин, бүтээмж, салбарын онцлогийг харгалзан үе шаттай нэмэгдүүлэх нь 2015 оны төсвийн оноо авах үзүүлэлт гэж байгаа.

ХОНИН ТОЛГОЙ ТУТАМД ЖИЛД 0-1000 ТӨГРӨГИЙН ТАТВАР НОГДУУЛНА

Засгийн газрын тэргүүн болон Сангийн сайдын хэлж буйгаар орон нутагт төсвийн эрх, үүрэг нэмэгдсэн явдал нь 2015 оны төсвийн бас нэгэн онцлог. Жишээ нь, Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 30 хувь орон нутгийн төсөвт төвлөрнө. Өмнө нь дээр дурдсан татвар, төлбөрүүд нь 100 хувь улсын төсөвт ирдэг байсан юм. Үүнээс гадна орон нутгийн зарим төрлийн татварын дээд хязгаарыг шинэчлэн тогтоох замаар орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцож буй. Орон нутгийн хувьд татварын хувь, хэмжээгээ нэмж, тэрийг нь ард түмэн, албан байгууллагууд нь төлөөд байж гэмээнэ сан хөмрөг нь арвижаад сайхан л хэрэг. Гэвч төсвийн эрх нэмэгдүүлэх нэрийн дор бараг боломжгүй гэмээр зүйлийг тулган үүрэгдэж байгаа талаар хэдийнэ шүүмжлээд эхэлсэн. Тухайлбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг нийслэлийн төсөвт даатгаж, хөрөнгө оруулалтыг нь тэглэсэн, хотыг татвартай болгох, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын авто машинд ногдуулах авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийл үүлэлтийн байдлыг харгалзан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг аймаг, нийслэлийн ИТХ-д олгохын тулд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ 0.6-1 хувь байсныг 0.6-2 хувь болгох төсөл боловсруулжээ. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хонин толгойд шилжүүлсэн малын тоо толгой тутамд жилд 0-1000 төгрөг байхаар тогтоох гэнэ. Түүнчлэн орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгийг орон нутаг хариуцах нь. Ингээд зогсохгүй аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын шийдвэрээр шинээр байгуулсан төсөвт байгууллагын урсгал болон хөрөнгийн зардлыг орон нутаг өөрөө хариуцна.

Мөн их, дээд сургуулийн оюутан, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн алба хаагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихтой холбоотойгоор олгох татаасыг орон нутгийн төсөвт шилжүүлэхээр байна. Бүх зүйлийг төр, засаг нэг гарт төвлөрүүлэх нь тийм ч таатай үзэгдэл биш гэдэг. Тиймээс ч эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, орон нутагт тараан байршуулах нь зүйтэй талаар амтай болгон ярьдаг. Гэвч ирэх оноос эхлэн төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх гэсэн шинэчлэлийн Засгийн газрын оролдлого гэнэтийн бөгөөд “пал цүл” байж мэдэх юм. Магадгүй энэ нь уул уурхайгаас хэт хамаарал бүхий манай улсын ирэх оны эдийн засгийн төлөв байдал тун ёозгүй байх нь нэгэнт тодорхой болчихсон энэ үед эрх баригчид төсвийн эрх олгох нэрээр үүрэг тулгаж, өөрсдөө хариуцлагаас зайлсхийх гэсэн оролдлого аятай санагдаж байна.

 

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.138 75.70.81.100 Ene yamar unen ug ve. gej
75.70.81.100 Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсанОрос хүрэн байвгайг Олон удаа молигдсонХятад шар луундТусгаар тогтнолоо худалдсанМонгол түмнийг молигдсонМуу бүхнийг дэлгэрүүлсэнМик рофон барих мэргэжилтэйМоли гдож хуурах увдистайМалын эмч прокурортойМянг уужингийн философтойАрдчи лал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсанАвли га Авлига гэж Ардын намаа айлгасанЭцэст нь толгойг нь эргүүлсэнЭрээн хятад цаасаарЭх орныг нь худалдсанЭгдүүт эй хөөрхөн өнхрүүш байнаОлон долоон хошгорсонОгт баригдахгүй хулхидсанДолоон сарын нэгнийг санаачилсанДара ан сайхан нил мурьсанБаярцогт хужаагаа хамгаалсанБатту лга эх орончийг дарамталсанБат Үүлээ баатар болгосонБайгал орчноо будаа болгосонХятад улсад хайртайМонгол улсад халтайХятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсанГайгүй монголыг гадагшлуулжГами н хятадыг нутагшуулжОнгор хой хууль батлуулжОлон хятад орогнуулжХудал хоосон хошгорсонХорон санаагаа нуусанОлны толгойг эргүүлсэнОлон түмэнд хараагдсанОлон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасанУтас телевиз интернетийгУрд зүгээс хянадаг болгосонЗаль нэг заль хоёрын дундЗон олныг гүйлгэж захирсанОрой болгон худал ярьжОйр ойрхон хошгорнооАрд монгол чамайгГазар нутагтай чинь хамтГадаадад хэвлэсэн эрээн цаасаарГайхалта й хулхидаж худалданааИнгэж өнхрүүш дуулж хуурдажХятад гоймонгоо идэнгээТөрийн ордонд суунгааТүмний өмнөөс хошгороноЭлбэгд оржийн хэлсэн үг болгоны хойноГэж хошгоров гэж залгах хэрэгтэй