Улаанбаатар хотын цэргийн хүрээний ангиудын дунд үлээвэр найрал хөгжмийн уралдаан зарлалаа

2014 оны 10 сарын 10

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд үлээвэр найрал, хөгжмийн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уралдааны шалгаруулалт 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Батлан хамгаалахын их сургууль дээр болно.

Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гутгаар байр- 600.000 төгрөг, Тусгай байр- 400 000 төгрөгийн шагналын сантай. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлооч хөгжимчин шалгаруулж тус бүр 300 000 төгрөгөөр шагнана. Уралдаанд шалгарсан үлээвэр хөгжмийн тоглолтыг нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр "Их эзэн Чингис хаан"-ы талбайд болох Парад шоунд оролцуулах юм

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД