Ангараг руу илгээх НАСА-гийн анхны “элч”

2014 оны 10 сарын 10

АНУ-ын Луизана мужийн уугуул энэ охиныг Алисса Карсон гэдэг. Дөрвөн настайгаасаа сансарт нисэхийг мөрөөдсөн тэрбээр зургаан жилийн өмнөөс Ангараг гариг дээр очно хэмээн биеэ бэлдэж, НАСА-гийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Тус байгууллага одоо 13 настай Алисса охиныг албан ёсоор ажилтнаа болгож, 2033 он гэхэд Улаан нүдэн гариг дээр хөл тавих анхны хүн болгохоор бэлтгэж байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй НАСА-гийн сансар судлалын сургалтын бүх хөтөлбөрт хамрагдан, номын дуу сонсож байгаа анхны хүн нь Алисса болоод байна.

Түүнд сансрын нисэгчдэд байх код буюу өөрийн гэсэн нууц нэр хүртэл бий аж. Тэр нь “Нэрсхэн”. Адтай “Нэрсхэн” пуужин туршиж, бэлтгэлийн жижиг хөлөг хөөргөдөг агаад НАСА-гийн гурван ч хөлөг хөөргөх ажиллагаанд оролцжээ. Алисса Луизанагийн Батон Ружийн олон улсын ахлах сургуульд сурдаг, дөрвөн хэлтэй. Франц, испани, хятад, туркээр чөлөөтэй ярьдаг тэрбээр АНУын нутаг дахь НАСА-гийн бүх төвд зочилсон мөн анхны хүн гэнэ. Алисса НАСА-д ажиллаж, хичээлдээ шамдахаас бусад цагтаа үеийнхээ хүүхдүүдэд сансрын уудмыг судлахын ач холбогдлын талаар лекц уншдаг байна.

Г.ЛХАГВА