АНУ-ЫН БҮСГҮЙЧҮҮД ДАШТ-Д ЕС ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2014 оны 10 сарын 09

Эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн сагсанбөмбөгийн ДАШТ Турк улсад боллоо. Шилдэг 16 улсын шигшээ дөрвөн хэсэгт хуваагдаж, эхний тойргоос дөрвөн баг хасагдсан. Улмаар хэсэгтээ хоёр, гуравдугаар байр эзэлсэн багууд нэмэлт тулааныг хийж шилдэг найм тодров. Ингээд их шөвөгт Турк, АНУ, Испани, Австралийн багууд үлдэж, цааш өрсөлдөх эрхтэй болсон юм. Аваргын төлөө АНУ, Испанитай тоглохоор шалгарсан. Харин хүрэл медалийн төлөө Австрали, зохион байгуулагч Туркийн бүсгүйчүүд учраа таарлаа. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Австраличууд дөрвөн үеийн турш илүүрхэж, 74:44-өөр ялалт байгуулан дэлхийн аваргын гурав дахь хүрэл медалиа авчээ. Тэд өмнө нь 1998, 2002 онд гутгаар байрт шалгарч байсан түүхтэй. Тус тоглолтод Австралийн Толо талбайд гарсан бүх тоглогчдыг тэргүүлэн 21 оноо авсан юм. Финалд шалгарсан хоёр багийн тулаан тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй.

Тоглолтын эхнээс АНУ-ын охид илүүрхэж, эхний үед 28:17, дараа нь 20:12 гэсэн давамгайллыг үзүүлэн ялалтаа эрт баталгаажуулчхав. Гэхдээ гуравдугаар үед Испани тун тэнцүүхэн тоглож ижил 19 оноо авлаа. Дөрөвдүгээр үед зургаан оноо илүү авсан ч ялалт байгуулахад хангалттай байсангүй. Ингээд АНУ-ын шигшээ 77:64-өөр хожиж, дэлхийн аваргын ес дэх алтан медалиа авлаа. Харин Испаний бүсгүйчүүдийн хувьд ДАШТ-ээс авч буй анхны мөнгөн медаль бөгөөд тэд дөрвөн жилийн өмнө хүрэл авч байжээ. Дэлхийн аваргын үнэ цэнэтэй тоглогчоор АНУ-ын Майя Мур тодорсон. Тэрбээр 15,3 оноог зургаан тоглолтод дунджилсан бөгөөд сүүлийн аваргын төлөөх тулаанд багаа тэргүүлж 18 оноо авсан аж.

Дэлхийн аварга багийн бүрэлдэхүүн

Овог нэр                   Нас             өндөр

Линдси Уолен         32             175 см

Эйша Жонс             34            188

Сью Бёрд                33            175

Кэндс Дюпри           30            188

Энжил Маккфтри      28          185

Жейн Эпел               26          193

Таминка Кэтчингс     30          183

Суин Кэш                 35          185

Дайана Таурис         32          183

Силвья Фаулс          29           196

Майя Мур                25          183

Тина Чарльс            25           193

Бэлэгдлийн шигшээ баг

Майя Мур                       АНУ

Бритней Гринер              АНУ

Алба Торренс                Испани

Санчо Лайтле                Испани

Пенни Тайлор                Австрали