Крымийг хэн Украинд өгсөн бэ

2014 оны 10 сарын 09

  60 жилийн өмнө, 1954 оны 1-4 дүгээр сард болсон үйл явдал Крымийг Оросоос тасалж Украинд өгсөнтэй холбоотой далд зөрчлийг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр бий болгож орхив. Сүүлийн үед энэ талаар их бичиж байгаа ч тэдний ихэнх нь баримтан дээр биш, сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан байлаа. Тэдгээрийн гол агуулга нь “Крымийг Хрущ ёв хууль бусаар Украинд өгсөн” гэсэн байв. Энэ үнэн үү, маргаан тариад байгаа энэ хойгийг үнэн хэрэг дээрээ хэн Украинд өгчихсөн юм бол? Эрх зүйн үүднээс үзвэл төрийн эрх барих байгууллагууд зөв хандаж уу, энэ асуудалд холбогдох баримтуудыг судлаачид үзэх боломж байна уу? Оросын “Совершенно секретно” сонин архивын материал болон хэвлэлд нийтлэгдсэн зарим эх сурвалжид түшиглэн эдгээр асуултад хариулт өгөхийг хичээсэн байна. 1954 оны нэгдүгээр сарын 25-нд болсон ЗХУКН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Крымийн асуудлыг анх удаа хэлэлцэж “Крым мужийг Холбоот Орос улсын бүрэлдэхүүнээс Украины бүрэлдэх үүнд шилжүүлэх тухай” тогтоол дөр өвдүгээр сарын 28-нд хэвлэлд гарсан байна. Хэдэн арван жилийн хойно хоёр улс уулга алдах байсан энэ явдлыг эхл үүлж, дуусгахад ердөө гурван сар л зарцуулагдсан аж. Бүгд хурлуудын хооронд намын ажлыг шуурхай удирдлагаар хангах Тэрг үүлэгчийн газрыг Сталиныг амьд байхад 1952 онд байгуулжээ. Түүний бүрэлдэх үүнд 1953 оны гуравдугаар сард Берия, Булганин, Ворошилов, Маленков, Каганович, Микоян, Молотов, Первухин, Сабуров, Хрущёв нарыг оруулсан байна.

Сонирхолтой нь Крымийн асуудлаар шийдвэр гаргахад оролцсон гишүүд Микоянаас бусад нь арван жилийн дотор буудуулж, намаас хөөгд өж, эсвэл тэтгэвэрт гарсан байх юм. Харин 1954 оны нэгдүгээр сард Тэрг үүлэгчдийн жинхэнэ гишүүдийн Бериягаас бусад нь ажлаа хийж байв. Берия буудуулсан байлаа. Нэгдүгээр сарын 25- ны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын 11-д Крымийг шилжүүлэх тухай байжээ. Хуралдаанд Молотовоос бусад жинхэнэ гишүүд оролцсон аж. Хуралдааныг Хрущёв биш Маленков даргалжээ. Үр дүн нь дээр өгүүлсэн тогтоол. Уг тогтоолыг бүр эхнээс нь л нууцалсан бөгөөд “Маш нууц” гэсэн тэмдэг дарсан байв. Түүнийг Хрущ ёв, Ворошилов, Холбоот Орос улсын Дээд зөвлөлийн дарга Тарасов, Украины Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Коротченко, Коммунист намынх нь удирдлагад илгээгээд долоо хоногийн дотор буцаан авчээ. Крымийн тухай асуудлыг иргэдийн зүгээс ямар нэг санаачилга гаргаагүй байхад босгож ирээд, Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар ердөө 15 минутад л шийдэж орхиж. Намын удирдлага энэ асуудлыг шийдэх гэж ихэд яарсан байна. Тийм учраас алдаа их гаргажээ. Тухайлбал, Крымийн татаруудыг эргүүлж авчрах шаардлага гарч болзошгүй гэж хэн ч бодсонгүй.

Орос, Украин хоёр хэзээ нэгэн цагт тусгаар улсууд болох тухайд Тэргүүлэгчийн газрын гишүүдийн толгойд ер орсонгүй. Крымийг Украинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ЗХУКН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн тогтоолын хариуд Украины Дээд зөвлөлийн тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн ихэнх нь төрийн баримт бичгийн агуулгагүй, зүгээр л баярласан талархсанаа илэрхийлсэн зүйл байв. Крымийг шилжүүлж өгсөн нь “Оросын аугаа их ард түмэн, Украины ард түмэнд хязгааргүй итгэж байдгийн нотолгоо боллоо” гэж түүнд тэмдэглэсэн байлаа. Энэ итгэлийг Украины ард түмэн даасан эсэхийг хэлүүлэх юун билээ. Зөвлөлт засгийн үед дээд байгууллагаас гаргасан хууль, зарлиг, тогтоолууд хэвлэлд нийтлэгдсэний дараа л хүчин төгөлдөр болдог байсан юм. Тэгвэл Украины Дээд зөвлөлийн тогтоол Оросын гаргасан шийдвэрээс ялгаатай нь төвийн хэвлэл үүдэд нийтлэгдээгүй аж. 1954 оны хоёрдугаар сарын 19-нд Украины Дээд зөвл өлийн Тэргүүлэгчдийн дарга Демьян Коротченко ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэрг үүлэгчдийн хурал дээр үг хэлсэн байна. Энэ хуралдааны тэмдэглэлд тогтоолыг оруулсан ч “Известия” сонины мэдээнд Украины талын баримт бичгийн талаар юу ч байсангүй. Тэгэхлээр төвийн хэвлэлд албан ёсоор хэвлэгдээгүй тогтоол хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг бөгөөд түүнийг эрх зүйн чадамжгүй гэж үзэхээс аргагүй болж байна.

Крымийг 1954 онд Украинд шилж үүлсэн талаар өнөөдөр олон янзын таамаг бий. Тэдгээрийн ихэнх нь Никита Сергеевич Хрущёвийн намтарт байдаг зарим баримтад тулгуурладаг юм. Эхнийх нь “Украины намын байгууллагыг тэргүүлж байсан 30-аад онд олноор нь хоморголон хэлмэгд үүлэхэд оролцсоны төлөөх төлбөр болгож Крымийг Хрущёв Украинд өгсөн” гэх таамаглал. Үнэндээ ч Хрущ ёв 1938-1949 онд Украины коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Хоморголон хэлмэгд үүлсэн үйл ажиллагаа ч түүний оролцоогүйгээр болоог үй нь мэдээж. Гэхдээ хүмүүсийг буудан хороох тухай Хрущёвын гарын үсэгтэй шийдвэр архивт ер байдаггүй аж. Энэ нь Хрущёвын өөрийнх нь даалгавраар УАХХ-ны анхны дарга Иван Серов архивыг цэвэрлэсэнтэй холбоотой гэж зарим судлаач үздэг байна. Гэтэл ямар ч ул мөр үлдээлгүйгээр ийм арга хэмжээ авчих боломж үнэндээ байхгүй юм. Харин гарын үсгийг хэнд ч мэдэгдэхгүй болтол арилгачих технологи миний үед бий болсон байсан гэж УАХХ-ны дарга байсан Владимир Семичастный хүнд ярьсан байдаг. Хожим нь энэ технологийг ашигласан байж болох талтай. Гэлээ ч ийм технологи хэрэглэсэн гэдгийг өнөө цагийн хамгийн шилдэг аргаар ч илрүүлж чадаагүй байна. Хоёрдугаарт, Хрущёв Украины Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байх үедээ Крымийг өгөх өөр шийдсэн байж болзошгүй гэх таамаглал байдаг.

Хрущёв 1944 оны хоёрдугаар сараас 1947 оны арванхоёрдугаар сард энэ албыг хашиж байжээ. Тэгвэл тус БНУ-ын намын байгууллагыг удирдаж байхдаа Хрущёвыг ийм шийдвэр гаргахад юу саад болсон юм бол гэх асуулт гарч ирж болмоор. Цааш нь Хрущёв 1953 оны есд үгээр сард ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон бөгөөд Украины намын байгууллагын дэмжлэг түүнд чухал байсан гэх таамаглал бас байдаг. Түүнийг энэ албанд сонгохыг Маленков санал болгосон байна. Энэ үйл явдлын ач холбогдлыг ойлгохын тулд уг албан тушаал тухайн үедээ ямар нөлөөтэй байв гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Үнэн хэрэг дээрээ эхний хэдэн сард “нэгд үгээр нарийн бичгийн дарга” гойд юм биш байжээ. Техникийн шинж чанартай албан тушаал байсан ч гэж хэлж болно. Нам дахь бүрэн эрхийг Хрущёвт өгөхийг Молотов, Маленков (Ерөнхий сайд байв), Каганович, Булганин нарын аль нь ч хүсэхгүй байв. Харин 1955-1956 онд, түүнчлэн 1957 оны зун “намын эсрэг бүлгийг” бут ниргэсний дараа Хрущёвын эрх мэдэл ихэд бэхэжсэн байна. Архивын баримтуудыг анхааралтай судлахад Крымийг Украинд өгөх хувийн сонирхол Хрущёвт байсныг харуулах юм олддоггүй аж. Тэрбээр энэ асуудалд хамаарах ганц ч баримт бичигт гарын үсэг зурж байсангүй.

Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэ сэдвээр ер үг хэлж байсангүй. Ганцаар толгой мэдэн энэ мэт асуудлыг сэдэх, шийдэх боломж байгаагүй. Тийм болохоор Крымийг Украинд өгөх шийдвэрийг хамт олноор гаргасан, тиймээс хариуцлагыг ЗХУКН-ын Төв хорооны тэрг үүлэгчдийн бүх гишүүн хүлээх ёстой юм байна гэж үзэх нь зүйд нийцэх биз ээ. Түүх сөхвөл, Украиныг өөрийн бүрэлдэх үүнд авна уу гэсэн хүсэлтийг Переяславын Рада 1654 оны нэгдүгээр сарын 18-нд гаргасан байдаг. Тэгээд гуравдугаар сар гэхэд шийдчихсэн юм билээ. Энэ үйл явдлын 300 жилийн ойг нижгэр тэмдэглэжээ. Тэгээд л 1954 оны нэгдүгээр сарын 18-нд ЗХУКН-ын Төв хорооны тэргүүлэгчид анхны хуралдаанаараа “онцгой чухал шийдвэр” гаргасан байна. 2014 оны хавар болсон үйл явдал үнэн чанартаа түүхэн статус- квог л сэргээсэн төдий юм гэж уг сонинд Алексей Богомоловын бичсэн өгүүлэлд дурджээ.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД