Д.ОТГОНДАЛАЙ: Монгол Улсын тамирчин болж төрсөндөө би хэзээ ч харамсаж байгаагүй

2014 оны 10 сарын 09

  Чикагод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш л Дорнодын тосон бор хүүгээс алтан медаль хүсэн хүлээж байсан монголчуудын мөрөөдөл сая биелж, Доржнямбуугийн Отгондалай “Азийн олимп”-ийн наадамд төрийн дууллаа эгшигл үүлсэн юм. 66 жилийн түүхтэй Монголын боксын спортын замналд Азийн наадмын алтан медаль л үгүйлэгдэж байсныг тэр гүйцээв. Д.Отгондалай өдгөө 26 настай. Олимпийн эрх авах томоохон тэмцээнд “одгүй” ч гэмээр байсан тэрбээр “Эр хүний замын хүзүү урт” гэдгийг Инчоны тэнгэрт харуулж, Филиппиний боксчныг шүүгчтэй нь ялж, алтан медаль хүртлээ.

-Хүндхэн нөхцөл байдалд тамирчин хүний үүрэг, амлалтаа биелүүлж, Азийн наадмын анхны алтан медалийг эх орондоо авчирсан танд баяр хүргэе. Энэ медаль ямар үнэ цэнэтэй гэдгийг танаас өөр хүн бүрэн гүйцэд тодорхойлж хэлэхэд хэцүү байх.

-Баярлалаа. Монголын боксчдын 38 жил хүлээсэн алтан медалийг авчирсандаа үнэхээр баяртай байгаа. Өмнөх тамирчид маань шүүгчдийн буруугаас болоод медальгүй хоцорч, сүүлчийн найдвараа надад тавиад байхад сэтгэл зүйн хувьд хүнд байсан. Тулаан бүрт алдах, ялагдах эрхгүй шүү дээ. Гэхдээ аль болохоор тайван байж, өрөөнөөсөө гарахгүй, анхаарлаа сайн төвлөрүүлэхийг хүссэн. Тэгээд багш, дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг дагаж, тэр бүхнээс өөрийгөө чөл өөл өн, ялна гэсэн итгэлтэйгээр рингэнд гарснаар энэ амжилтад хүрлээ.

-Та боксын спортын амжилтын гараагаа Дорнод аймгаас эхлүүлсэн. Дорнодоос сайн боксчид төрдгийн нууц нь юунд оршдог юм бол?

-Дорнодын боксчид боломжийн амжилт гаргаж байгаа нь бидний багштай холбоотой. Багш маань гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гэж мундаг хүн бий. Үндэсний шигшээ багт гэхэд л манай Дорнодоос Идэрхүү, Шинэбаяр, бид гурав байна. Гурвуулаа энэ багшийн шавь.

-Багш дээрээ анх хэзээ очиж, бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-2003 онд Ё.Төмөрбатаа багшийнхаа дугуйланд анх очиж бүртг үүлснээр энэ спортод эргэлт буцалтгүй дурласан даа. Багштайгаа хичээллэж байхдаа өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргаас медаль авч эхэлсэн. Энэ жил улсын аваргад түрүүлэхдээ ч багшийнхаа удирдлагад бэлтгэл хийсэн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байв. Тийм болоод багшдаа “онилогдсон” уу, эсвэл өөрөө сайн дураараа боксын дугуйланг сонгов уу?

-Сахилгагүй ч хүүхэд байсан. Бас спортод дуртай ч байсан. Дөрөвдүгээр анги хүртлээ ахыгаа дагаад үндэсний бөхийн дугуйланд явдаг байсан юм. Миний яг дээд талын ахыг Батзориг гэдэг. Намайг бөх болгох санаатай дагуулаад аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл оруулдаг байлаа. Гэхдээ бие жижигтэй миний хувьд бөхөөр хэзээ ч амжилт гаргахгүй юм байна гэдгээ ойлгоод, наймдугаар ангидаа ангийнхаа хүүхдүүдийг дагаад боксын дугуйланд орсон. Тэр цагаас хойш боксоор тууштай хичээллэж байна.

-Бокс таныг ийм төлөв даруу болгосон уу?

-Тийм. Гэхдээ аравдугаар анги төгстлөө бас л пээдгэр байсан шүү. Боксоор хичээллэж эхлээд, жаахан амжилт гаргачихсан болохоор. Тэгээд оюутан болоод, үндэсний шигшээ багт орсноор ёстой л хандаа хага даруулсан даа (инээв).

-Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалийг авчирсан тухайгаа багшдаа хэзээ дуулгав?

-Тэмцээн дуусаж, медалиа авсны дараагаар Боксын холбооны ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ах биднийг зоогонд урьсан. Дараа нь өрөөндөө очоод, интернэтээр гэр бүлийнхэн болон багштайгаа баяраа хуваалцсан. Манай Дорнодын телевизийнхэн намайг алтан медалийн төлөө тоглох үеэр багшийн гэрт оччихсон байсан юм билээ. Багшийн маань хөл газар хүрэхг үй баяртай байх шиг байсан. Удахгүй эндэх ажлаа зохицуулчихаад нутагтаа очиж, багш, ах дүүстэйгээ баяраа хуваалцах бодолтой байгаа.

-Алтан медалийн төлөөх тоглолтынхоо тухай ярина уу. Филиппиний тэр боксчинд та урьд нь мөн л шүүгчийн буруугаас болж ялагдсан болохоор энэ удаа заавал ялах ёстой гэдэг хатуу бодол байв уу?

-Тийм ээ. Хэдхэн сарын өмнө Казахстаны Алма-Аты хотод болсон тэр тэмцээн надад хүнд туссан. Гэхдээ бас “Дахиад таарвал шүүгчтэй нь хамт ялна даа” гэсэн хатуу үүрэг өөртөө өгч, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэсэн. Нэг хожигдсон хүндээ хоёр ялагдвал муухай биз дээ. Тэгж бодоод хичээсний ачаар зорилгодоо ч хүрлээ.

-Таныг Лондоны олимпод оролцох тамирчдын тоонд зүй ёсоор багтана гэж үзэж байсан ч санаснаар болоогүй. Гэхдээ боксын рингний цаана яг юу болдгийг бидэн шиг жирийн үзэгчид сайн мэдэхгүй болохоор тамирчдаа л буруутгах нь бий. Харин саяын Азийн наадам манайханд “Шүүгчдийн буруутай үйлдэл гэж ийм юм байдаг. Боксчид үүний эсрэг юу ч хийж чадахгүй харамсалтайгаар ялагддаг” гэдгийг харуулах шиг боллоо.

-Боксын спортын нэг хэцүү тал нь энэ. Сая манай Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Б.Чинзориг нарыг гарцаагүй алт авна гэж олон хүн харсан байх. Би ч ялгаагүй. Тэдэнтэйгээ финалд хамт үлдэхийг хүсэж байсан. Гэвч Инчоны ринг хатуу байлаа. Шүүгч нарын булхайтай үйлдэл, мөн Б.Чинзориг, Н.Шинэбаяр хоёрын хөмсөг задрааг үй байсан бол бид 2-3 алтан медаль авах зорилгоо 100 хувь биел үүлэх байлаа. Гэхдээ хамгийн гол нь манай үзэгчид үүнийг ойлгож, биднийг сэтгэлээрээ дэмжиж байсанд баяртай байна. 2011 онд Бакуд болсон дэлхийн аваргын тэмцээн миний сэтгэлээс ер гардаггүй. Солонгос, Армений боксчдыг ялаад хүрэл медалийн төлөө Ирландын Жон Жое Невинтэй тулалдсан. Би түүнийг хоёр удаа хүнд цохилтод оруулсан боловч эцсийн дүнд 18:18 гэсэн харьцаатайгаар шүүгчийн саналаар ялагдсан. Хэрвээ тэр тэмцээнээс хүрэл медаль авсан бол Лондоны олимпод явах эрх авах байсан юм. Энд бас л шүүгчдийн буруутай шийдвэр нөлөөлсөн л дөө. Олимпийн наадамд оролцоно гэдэг бол тамирчин хүний хамгийн том хүсэл зорилго байдаг. Гэтэл нэг шүүгчийн буруутай үйлдэл тэрийг нь баллаж орхидог.

-Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл байтугай медаль авчирна гэж байсан ч тэгж чадаагүй. Энэ бас л шүүгчийн буруугаас болсон шүү дээ. Их л харамсалтай байдаг байх даа. Ингээд бодохоор бокс аз сорьсон спорт ч юм шиг?

-2013 оны дэлхийн аваргад том зорилготой очсон ч нөгөө л шүүгчийн буруугаас болоод санаснаа гүйцээж чадаагүй. Гэхдээ би энэ бүхэнд тэгтлээ гутраагүй, бас бууж өгөөгүй. Би бокст үнэхээр дуртай. Намайг аз жаргалтай байлгадаг тэр зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж хичээсний эцэст сая үр дүнг нь амслаа.

-Өөрийн гэсэн шүүгчээрээ олон улсын тэмцээн шүүлгэж, тамирчдадаа нөлөө үзүүлж чадахг үй жижиг орны тамирчин болсондоо харамсах тохиолдол гарч байв уу?

-Жижиг орны тамирчдыг шүүгчид булхайгаар ялагдуулах тохиолдол бишгүй гардаг. Гэхдээ би Монгол Улсын тамирчин болж төрсөндөө хэзээ ч харамсаж байгаагүй. Харамсаж, гомдох бол өөрт өө л харамсдаг. Би юун дээр алдаа гаргав, дахиад энэ хүнтэй таарвал ингэх ёстой юм байна гэж өөртөө дүгнэлт хийдэг.

-Та хэр их хор шартай вэ?

-Тийм ч их шартай биш ээ. Би ер нь нэлээд уян зөөлөн талдаа хүн.

-Сая аварга болоод ард түмэндээ та улам илүү танигдлаа. Олны танил болохоороо биеэ тоогоод ч гэх юм уу, сэтгүүлчдээс дөлөх хандлага зарим хүнд ажиглагддаг. Та тэгэхгүй юм байгаа биз дээ?

-Би байгаараа л байгаа минь энэ. Тамирчин хүний зорилго, хүрэх ирээд үй асар хол шүү дээ. Дөнгөж эхний гишгүүр дээр хөлөө тавьчихаад биеэ тоох тухай бодож болохгүй.

-Боксыг хүнд спорт гэдэг. Тархи толгой руугаа цохиулсаар байтал янз бүрийн өвчтэй болчихдог байх аа гэсэн яриа хүртэл бий. Танд хэцүү санагдах үе байх уу. Эсвэл цохиулаад сурчихсан байдаг юм уу?

-Бокс тоглох нь миний хообий. Хэдийгээр хүнд спорт ч гэсэн үүнийг би шатар тоглохтой л адил тоглоом гэж боддог. Жил гаруйн өмнөөс толгойны хамгаалалтгүй тоглодог болсон учраас мөргөлдөх, хөмсөг задрах зэрэг хүндрэлтэй асуудал байдаг болсон. Гэхдээ бид чинь өрсөлдөгчдөө оногдохгүй байх, хамгаалахын зэрэгцээ өөрөө урагш довтлохын тулд л бэлтгэл сургуулилалт хийдэг шүү дээ. Тэгэхээр ганц нэг цохиулах бол асуудал биш. Тэгээд ч ойролцоо жингийн тамирчид нэгнээ нам цохино гэж бараг л үгүй.

-Алтан медалиа гардаж байхдаа нулимс унагаж харагдсан. Тэр мөч үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү.

-Медалийн тавцанд гараад сэтгэлээ барихыг хичээсэн ч үнэхээр чадаагүй. Намайг хараад, надад найдаад хүлээж байсан хамт олныхоо итгэлийг алдалгүй медалийн тавцангийн хамгийн дээд оргилд нь зогсож чадсандаа их баярласан. Монголчуудын халаасанд амар орж ирээгүй энэ медалийн үнэ цэнийг бүгд мэдэрч байгаа байх.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Би дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Аав минь 1996 онд өөд болсон. Ээж минь одоо бидэнтэй хамт амьдардаг.

-Танай гэр бүлийнхэн тэмцээнийг тань үзээд яадаг бол?

-Ээж маань халгадаг юм уу, ямартай ч үзэж чаддаггүй гэсэн. Эхлүүлчихээд л гараад явчихдаг гэсэн. Харин гэр бүлийн хүн маань улсын аварга шалгаруулах тэмцээнийг ордонд ирж үздэг. Эхэндээ “яана аа, ийнэ ээ” гээд заримдаа босож ирж байгаа харагддаг байсан. Одоо бол дасчихсан юм шиг байна лээ, сууж л байдаг юм (инээв).

-Охин тань одоо хэдтэй вэ?

-Дөрвөн настай. Би тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд гэрийн бараа ховор хардаг учраас охинтойгоо цагийг өнгөрүүлж чаддаггүй. Харин ээж минь манай охиныг хардаг.

-Дөрөвтэй гэхээр аавыгаа алтан медаль авсан баярт үйл явдлыг ойлгохтойгоо л болсон юм байна даа.

-Сая намайг алтан медаль аваад зогсож байхыг охин минь харснаа “Аав медаль авч байна” гээд уйлсан гэсэн. Тэгэхээр сүрхий ойлгодог шиг байгаа юм. Ээж маань миний тэмцээнийг үзэж чаддаггүй болохоор ихэвчлэн гараад явчихдаг гэсэн. Алтан медалийн төлөө тоглоход мөн л байгааг үй юм билээ. Тэгээд тэмцээн дууссаны дараагаар охинтой хоёулаа гаднаас орж иртэл би яг медалиа авч таарсан гэсэн.

-Таны өрхийн тэргүүн, аав хүний хувьд гүйцэтгэх үүргийг ээж тань хуваалцаж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм шүү. Охиныг төрсөн цагаас эхлээд л ээж минь бидэнтэй хамт амьдарч байгаа. Ээж минь бидний амьдралд их том тус хүргэж байна даа. Энэ дашрамд, ээждээ, гэр бүлдээ, Боксын холбооныхон, АПУ компани, “Алдар” спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрынхаа анги хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Оюутны дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалайн халаасанд ганц өөрийнх нь бус, нийт монголчуудын хүсэн хүлээсэн аваргын алтан медаль орж ирсэн болохоор цаашдын “барцадыг” нь арилгасан байх болтугай. Танд олимп, дэлхийн дэвжээнд одтой байхыг ерөөе.

 

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.180 ЖААХАН АЗ МУУТАЙ МИНИЙ ХАМГИЙН ХАЙРТАЙ ТАМИРЧДЫН 1. МОНГОЛ ЭР ХҮН БОСОО ХИЙМОРТОЙ МИНИЙ ХҮҮ ХОЛ ЯВНАА