Хайрлах ёстой өв, хамгаалах ёстой соёл

2014 оны 10 сарын 09

Хуучнаар Кино үйлдвэр, одоогийнхоор “Монгол кино” нэгтгэлийн хашааны зүүн хойд буланд Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв байрладаг. Хоёр давхар шар байшинд өнгөрсөн зууны Монголын түүхийг өгүүлсэн гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг бий. Кино архив байгуулагдаад 54 жилийг ардаа үдэж байгаа ч авдартаа хийсэн санах ойгоо төр нь мартаад уджээ. Архивын ерөнхий газрын барилгыг шинээр барихаар болоход, энэ салбарт ажиллаж байгаа болон түүхэн баримтат өвөө зүй ёсоор нь хадгалах ёстой гэсэн бодолтой олон хүний магнай тэнийсэн байх. Гэтэл “мөрөөдлийн өргөө” нь царцаасан барилгын жагсаалтад орж, өдгөө үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болжээ. Энэ барилга зөвхөн тэдэнд биш Монголын ард түмэнд, хойч үед маань хэрэгтэй гэдгийг эргэн тунгаамаар санагдлаа. Архивын ерөнхий газрынхаа хуучин барилгыг худалдаж, шинэ барилгаа үргэлжл үүлэх санхүүжилт олох хэцүүхэн даалгавар энэ байгууллагынханд оногджээ. Барилгаа хэзээ, хэрхэн зарж, тэнд байгаа баримтуудыг хаана, яаж шилжүүлсний дараа шинэ барилгаа үргэлжлүүлэх вэ. Эдгээр баримт зөвхөн Архивын ерөнхий газарт хэрэгтэй юү, эсвэл Монголын ард түмэнд хэрэгтэй юү?

ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ҮГҮЙЛЭГДЭВ

Сонгууль, намын баяр, аймаг, сумын ой гээд элдэв тэмдэглэлт үйл явдал болоход л хүмүүс гэнэт энэ архивыг санадаг. Зорьж ирээд хэрэгтэй бичлэг, зургаа олж авдаг. Кино, гэрэл зураг, дуу авианы төвөөс өөрийнхөө бага насны дүрс бичлэгийг олсон нэгэн хүн магнайгаа тэнийтэл баярлаж, тэнд ажилладаг хүн бүрийг үнсэж, талархлаа илэрхийлсэн гэдэг. Тэр ч бүү хэл 1913 оны В.И.Лениний дуу хоолой, 1911 оны Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнанс үрэн, таван яамны сайдынхаа хамт Хаант Орос улсад айлчилж буй дүрс бичлэг ч энд хадгалагддаг. 160 мянга гаруй гэрэл зураг, 1000 гаруй кино мэдээ, уран сайхны 200 кино, баримтат 1000 кино, орчуулгын 2000 гаруй кино хадгалж байгаа энэ архив зориулалтын агааржуулах систем, чийгшүүлэгч байхг үйгээр зогсохгүй хувинтай ус тавьж чийгш үүлэлтээ аргацааж байна. Барилга 1974 онд ашиглалтад ороход агааржуулах систем хийж байсан ч тэр нь ажиллахаа больжээ. Хуучны тоног төхөөр өмж өөр “зэвсэглэсэн” энэ байгууллагад хамгийн сүүлд шинээр 35 мм-ийн хальсыг HD болгож хөрв үүлдэг төхөөрөмж нэмэгджээ. 500 гаруй сая төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмжийг “Юнивишн” компанийнхан суурилуулжээ. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн өмнөх удирдлагуудтай гэрээ байгуулж, хамтран ажиллаад энэ төхөөрөмжөө бүрмөсөн өгөхөөр болсон байдаг.


Одоогийн байдлаар зөвхөн уран сайхны кино хөрвүүлж байгаа. Хальсыг 100 жил хадгалах боломжтой гэж үздэг учраас энэ хувиргалт олон хүний таашаал, хэрэгцээ шаардлагад нийцэж буй. Харин архивын баримтыг бүхлээр нь хуулбарлаж болохгүй хуулийн заалтыг энэ гэрээ зөрчсөн. Тэглээ гээд мөнгөгүй, өв соёлоо хамгаалах чадваргүй бид яах билээ. Харин ч ийм үнэтэй төхөөрөмж авч өгсөнд гялайлаа гээд сууна. Гэтэл олон улсын хэмжээнд архивыг цахим хэлбэрт шилжүүлж, хамгийн сүүлийн үеийн технологийг энэ салбарт нэвтрүүлж байна. Харин бид ярихаас хэтрэхгүй, хагарсан хана, хулгана гүйсэн чийгтэй өрөөнд л өв соёлоо хадгалж байна.

НЭЭЛТТЭЙГЭЭС ХААЛТТАЙ ЮУ, ХААЛТТАЙГААС НЭЭЛТТЭЙ ЮҮ

Кино үйлдвэрийн нэгэн ахмад ажилтан “Бид бүтээсэн зүйлсээ тэнд хадгалуулчихаад эргүүлж авахын тулд төлбөр төлөх хэрэгтэй болчихжээ” хэмээн халаглахыг сонсов. Тэр хөгшний үг үнэний ортой, өрөвдөлтэй санагдавч улсын хөрөнгөөр бүтээж, эрг үүлээд улсын хамгаалалтад авсан киног хуулбарлан авахдаа хууль, журмаа баримтлахаас өөр аргагүй. Өнгөрсөн онд Архивын ерөнхий газрын даргын шинэ тушаал гарч, хуулбарлан авч, хэсэгчлэн ашиглах буюу төлбөрт үйлчилгээний үнийг өөрчилжээ. Гэхдээ тухайн материалын он цаг, нягтаршлаас хамаарч гэрэл зургийг 3000-20000, кино баримтын нэг минутыг 2000-10000 төгрөгөөр хуулбарлах нь тийм ч үнэтэй биш. Түүнээс өндөр үнээр хуучны гэрэл зургийг худалддаг юм билээ. Хууль үйлчилдэггүй, байгууллага хоорондын гэрээгээр халхавчлан архивын баримтыг хэн дуртай нь хуулбарлан авч байсан жишиг өөрчлөгдсөн нь олон хүнд таагүй санагдсан бололтой. Архивын баримт, материал хуулбарлан авахдаа төлбөр төлж байгаа нь хадгалж, хамгаалсных нь хөлс гэж бодоход ч болохгүй зүйлгүй. Кино, гэрэл зураг, дуу авианы төвөөс хүссэн бичлэг, зургаа хайх эрх, боломж хүн бүрт бий болсон төдийгүй, өнгөрсөн жилийн өдийд “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж, нээлттэй өдөрлөг хийсэн. Магадгүй энэ бүх үйл явц, дээрх асуултын хариулт болох биз ээ.

НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

“Монгол кино” нэгтгэлээс бүтээж, нийл үүлдэг “Түүхийн хүрд” кино мэдээнээс өөр шинэ материал Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд үгүй. Орчин цагт бүтээгдсэн уран сайхны кинонуудыг тус архивт хүлээн авч, хадгалах боломжгүй учраас кино уран бүтээлчид тэдэнд ханддаггүй. Харин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтр үүлгийн баг өөрсдийнхөө бүтээлийг улсын хамгаалалтад өгч байгаа тухай тус төвийнх өн хэлсэн. 1990- ээд оноос хойших уран сайхны кино энд байхг үй. Нэгэн үеийн түүх тасарч, зөвхөн “Түүхийн хүрд” кино мэдээгээр хязгаарлагдаж байгаад халагламаар. Техник, технологио шинэчилж, шинэ зууны уран бүтээлчдийн бүтээлийг энд хүлээн авч хадгалбал сайнсан. Харамсалтай нь уран бүтээлчид архивт киногоо өгөхдөө мөнгө, төлбөр авахыг хүсдэг нь бас нэг асуудал. Кино, гэрэл зураг, дуу авианы төвд бусдаас материал худалдан авах төсөв байдаггүй. Харин таны баримтыг найдвартай хадгалж өгье, үр хүүхдүүдэд тань өвлүүлье гэдэг ажлын хариуцлага л бий. Энэ бол Монгол Улсын санах ой, хамгийн үнэтэй баялгийг хадгалж байгаа газар.

Өнгөрсөн зууны эхэн үеийн Ерөнхий сайдынхаа дүрийг харж, түүхэнд гавьяа байгуулсан алдартнуудын хөргийг олж, өмн өхөө санаж, ирээдүйдээ өвлүүлэх бүхэн энд бий. Хэнд ч хэрэггүй балгас шиг, хэний ч мэдэхг үй агуулах шиг ингэж орхиж даанч боломг үй. Тус төвийг ойр орчмын сургуулийн хүүхдүүд хаягдсан агуулахтай эндүүрч, цонхыг нь хагалж, чулуу мод шидэж зовоодог тухай дарга нь дурьдаж байсан. Түүнээс нь хамгаалахын тулд камержуулаад амжсан юм билээ. Илүү удвал үүнээс ч аюултай гамшиг нүүрлэж мэдэх юм.

 

Ж.СОЛОНГО