АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЛЭРРИ ДАЙМОНД УУЛЗАЛТ ХИЙВ

2014 оны 10 сарын 08

  «Нээлттэй Улаанбаатар-2014» форумд оролцсон АНУ-ын эрдэмтэн судлаач  Лэрри Даймонд 10 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яамны дипломат ажилтнуудтай уулзалт ярилцлага хийв.   Тэрээр өөрийн хянан тохиолдуулж гаргасан “Liberation Technology Social Media and the Struggle for Democracy” номоо танилцуулан, ярилцсан бөгөөд уг ном нь мэдээлэл холбооны технологи нь ардчиллын төлөөх дэлхийн нийтийн үйл явцад хэрхэн нөлөөлж буй тухай өгүүлсэн юм.  Уг уулзалтын үеэр ГХЯ-ны ажилтнууд интернэтийн олон нийтийн сүлжээний боломж, давуу талууд, шинэ сорилтуудын талаар болон бусад сонирхсон сэдвээрээ асуулт асууж дэлгэрэнгүй ярилцлаа.