“Уолдорф-Астория” ХЯТАДЫНХ БОЛОВ

2014 оны 10 сарын 09

АНУ-ын Нью-Йорк хотын төвд орших, тансаг зэрэглэлийн “Уолдорф- Астория” зочид буудлыг БНХАУ-ын хамгийн том даатгалын компанийн нэг болох “Анбанг” групп 1.95 тэрбум ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь зочид буудал хамгийн өндөр үнэд хүрсэн анхны тохиолдол болж байна. 1931 онд байгуулагдсан уг алдартай буудлыг “Hilton Worldwide” 1949 оноос хойш эзэмшиж байжээ. Хэдийгээр бусдад худалдсан ч тус корпорац “Уолдорф- Астория”-гийн дотоод үйл ажиллагаанд ирэх 100 жилийн хугацаанд оролцсон хэвээр байх гэнэ. Эл “наймаа”- ны дараа “Hilton Worldwide”-ийн хувьцааны ханш гурван хувиар өсөөд байна. Америкийн улс төр, нийгмийн олон чухал үйл явдлын гэрч болж, Холливудын олон кинонд мөнхөрс өн, зочид буудлын үйлчилгээнд олонтаа шинэчлэл хийж, дэлхийн “хамгийн хамгийн”-аар хэдэнтээ тодорсон “Уолдорф-Астория” ийнх үү гадаад эзэнтэй болов. Уг буудал Нью-Йорк хотын соё- лын өвд багтдаг юм.