Африкаас өөр газар эболагийн вирус туссан анхны тохиолдол бүртгэгдлээ

2014 оны 10 сарын 08

  Испанийн нийслэл Мадрид хотод тус улсын иргэн нэгэн сувилагч эмэгтэй эболагийн вирус туссан нь тогтоогджээ. Тэрбээр баруун Африкийн Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан Испанийн хувраг Мануэль Гарсия Виехо, Мигуэль Пахарес нарыг Мадрид хотын төв эмнэлэгт сувилж байсан аж. Пахарес нь өнгөрсөн наймдугаар сард Либерид нас барсан бол Виехо нь өнгөрсөн сарын 25-нд амьсгал хураасан байна.

Испанийн албаныхны мэдээлж буйгаар сувилагч эмэгтэй 40 эргэм насных бөгөөд өнгөрсөн сарын 30-нд гэнэт өндөр халуурсан хэмээн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Энэ нь Африк тивээс гадна эбола вирусийн халдвар тээгчээс хөндл өнгийн этгээдэд уг вирус халдсан анхны тохиолдол юм. Испанийн эмч, мэргэжилтнүүд эмэгтэйн нөхөр болон ойр дотнын хүмүүсийг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Сүүлчийн мэдээгээр, олон улсын хэмжээнд эбола вирусийн халдвар авсан нь тогтоогдсон 7500-гаад хүн бүртгэгдээд байна.

 

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД