“Фанфон” СУЛЬДЖЭЭ

2014 оны 10 сарын 09

  Даваа гаригаас Японд нүүрлээд байгаа “Фанфон” нэрт хар салхины улмаас тус улсад наад зах нь зургаан хүн амиа алдаад байна. Хамгийн сүүлд Иокогама хотын нэг дүүрэгт хөрсний гулгаанд өртсөн сүмээс гарч амжаагүй 25 настай лам нас баржээ. Үер болон хөрсний гулгаанаас зайлуулахын тулд гурван сая гаруй хүнийг өөр тийш нүүх заавар өгсөн аж. “Фанфон” гэдэг нь лаос хэлнээс хөрвүүлбэл “араатан” гэсэн утгатай бөгөөд энэ улиралд Номхон далайд үүссэн 18 дахь хар салхийг ийн нэрлэсэн байна. Одоо энэ салхины хүч эрс буураад байна.

 

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД