ПУТИН амралтаа анх удаа авчээ

2014 оны 10 сарын 09

Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Сибирийн тайга руу ниснэ, төрсөн өдөртэйгээ тэнд золгоно гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр ярьжээ. Путинийг чухам хаашаа явахыг нь тэрбээр хэлээгүй ч Алтайн хязгаарынхан болохоор түүнийг энд төрсөн өдрөө тэмдэглэнэ гэсэн бодолтой байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн өндөр алба хашсан 15 жилийн хугацаанд анх удаа амралтаа авчээ. Төлөвлөсөн ёсоор бол Путин өнөөдөр Сибирийн тойрогт болох арга хэмжээнд оролцох гэнэ. Ерөнхийлөгчийн амралтын хөтөлбөрийн талаар Дмитрий Песков ямар нэг юм хэлэхээс татгалзжээ. Ан хийх, загасчлах эсэх талаар тэр ам нээсэнгүй. Төрийн зөвлөлийн хурлыг өнөөдөр Новосибирскэд хийж, тээврийн дэд бүтцийн тухай асуудал хэлэлцэж Обь мөрөн дээгүүр тавьсан Бугриний гүүрийг нээх ажиллагаанд оролцохоор Ерөнхийлөгч төлөвлөжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД