Аврал эрсэн ХҮДЭР

2014 оны 10 сарын 08

 “...Хүнээс илүү ханилна гээд

Хүдрийн заарыг шингээсэн юм аа хө...” гэж монгол ардын “Юндэн гөөгөө” хэмээх дуунд гардаг. Эрт үеэс хүмүүс хүдрийн заарыг мэддэг байсан төдийгүй Дорно дахины ардын эмнэлэгт хэрэглэсээр иржээ. XIII зууны үед жуулчин Марко Поло монголчууд хүдрийн заарыг эмчилгээ болон тансаг үнэртэнд хэрэглэдэг тухай тэмдэглэсэн байдаг. Тэгвэл тэр тансаг үнэрт заар нь гирээ буюу эр хүдрээс ялгардаг хар хүрэн өнгийн цавуу шиг өтг өвтөр бодис юм. Заарнаасаа болж хүдэр хулгайн анчдын гарт өртөж, тоо толгой нь маш ихээр цөөрсөөр байна. Хүдэр нь “Улаан ном”-нд орсон Монгол оронд болоод дэлхийд нэн ховордсон, дархан цаазтай амьтан. Тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, ашиглах нөөцг үй, устах аюулд тулжээ. Иймээс хүдрийг тусгайлан хамгаалалтад авч, гаршуулах, дасан зохицох чадварыг нь судлах зайлшгүй шаардлага гарсан аж.

Манай улс 1988 онд Хүдэр судлалын эрдэм шинжилгээний станц байгуулж, үе үеийн эрдэмтэн судлаач тэнд ажиллаж, судалсаар ирсэн юм. Тэдний нэг нь “Гачууртын” гэх тодотголтой Далхын Дэлэгням гуай. Тэрбээр, амьдралынхаа 10 гаруй жилийг хүдэр судлалд зориулсан Монгол Улсын зөвлөх мал зүйч, хөдөө аж ахуйн доктор, хүдэр судлаач. Тэрбээр, 1985 онд ХААДС-ийг зоотехник (мал зүйч ) мэргэжлээр төгсөөд, Гачууртын сангийн аж ахуйд ерөнхий зоо техникчээр ажилласан байна. Хүдрийн эрдэм шинжилгээний станцын эрдэм шинжилгээний ажилтан, даргаар ажиллаж байгаад энэ онд тэтгэвэрт гарчээ. Д.Дэлэгням гуай “Монголд гаршуулж буй хүдрийн биологи, зан араншингийн онцлог” сэдвээр 2010 онд хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

ЗЭРЛЭГ ХҮДЭР ӨӨРИЙН “ГЭР”-ТЭЙ БОЛСОН НЬ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ц.Хайдав гуай Монголд хүдэр судлалын суурийг тавьжээ. Тэрбээр Энэтхэгт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа хүдрийг гаршуулан заарыг нь авч үнэртэн гоо сайхнаас гадна ардын эмнэлэгт хэрэглэдэг тухай сонссон байна. Үнэртэй усанд хүдрийн заар нэмчихвэл үнэр нь арилдаггүй, цагаан цэцэг, тарваган тахал, сахуу, булчин задрах өвчин, ханиад томууг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд гойд үр дүнтэйг мэдэж авчээ. Ингээд Монголдоо ирж, Ю.Цэдэнбал даргатай уулзаж, Хүдрийн эрдэм шинжилгээний станц байгуулсан түүхтэй. Хан Хэнтийн дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн цогцолбор нутагтай хил залгах Бугат ууланд зэрлэг хүдрийг анх Гачууртын иргэн М.Цоодолсүрэн барьсан байна. Битүү ой модтой, гол устай, наран ээвэр газар Хүдрийн станцын шавь тавьснаар зэрлэг хүдэр өөрийн “гэр”-тэй болсон аж.

ШОВШООРОЙ ЭХЭЭСЭЭ АЛГЫН ЧИНЭЭХЭН ТӨРДӨГ

Хүдэр нь Зүүн хойд Азийн уулархаг нутгийн ой мод, Сибирийн өмн өд хэсгийн тайгаар тархсан бөгөөд Монгол, Хятадын Манжуур, Солонгосын хойгт байдаг. Голдуу шөнийн амьдралтай, 2600 метрээс дээш өндөрт амьдардаг. Хүдэр жижиг биетэй. Бие гүйцсэн нь ердөө 7-15 кг, 86-100 см урт, 53-80 см өндөр. Урд хоёр хөл нь богино, хойд хоёр хөл нь урт бөгөөд Африкийн имж мэт бөгтөр амьтан. Угалзан, сэтэрхий хамартай. Гаршуулж буй хүдрийн тэжээл сайн бол байгалийн эрхшээлд орох нь бага ч өвсөн тэжээлт бусад амьтдын адил өвөл, хаврын улиралд жин нь өөрчлөгддөг. Гирээ (эр) ороо орох болон нийлүүлгийн үед, гирэгчин (эм) хээл тээх, хөхүүл байх, шинэ шовшоорой анхны өвөл хаврыг туулахдаа жин нь багасддаг. Шовшоорой эхээс төрөхдөө алган дээр багтахуйц жижиг, арчаа муутайхан цоохор зүстэй амьтан байдаг аж. Гаршуулж буй хүдэр тайван үедээ 1.85-2.40 см хол харайдаг. Гирэгчин төлөө зургаан сар тээдэг. Дөнгөж төрсөн шовшоорой 10-15 минутын дараа хөл дээрээ тэнцэж, хэсэг хугацаа өнгөрөхөд хөхөө амлана. Энэ үед гирэгчин шовооройн бүх биеийг долоож, хайрлаж, хамгаалж буйгаа мэдрүүлдэг. Шовшоорой нэгээс гурав хоноод явахад эх нь араас нь дагадаг. Гирэгчний урд хоёр хөл хойд хоёр хөлнөөс богино, хөх жижиг учир хэвтэх эсвэл хагас доошоо сууж шовшооройгоо хөхүүлдэг аж. Нэг сар болохоор эх нь идэш тэжээл идэх, ялгадсаа тусгай газарт гаргаж, урд хоёр хөлөөрөө булах зэргийг зааж сургаснаар төдөлг үй сэргэлэн цовоо, зэрлэг амьтны омголон төрхтэй болдог байна. Гирэгчингүүд дөнгөж төрсөн шовшооройгоо маш сайн нуудаг бөгөөд нялх төлийг нь хүн олж харах нь тун цөөн гэнэ.

ЗӨРҮҮД Ч ГЭЛЭЭ УЯХАН АМЬТАН

Хүдэр бүлээрээ амьдардаг. Азарга адуу гэдгийн адил нэг бүл, хоёр бүл гэж тоо толгойг нь гаргадаг ажээ. Хүдэр судлалын эрдэм шинжилгээний станцад буй бүл хүдэртээ Д.Дэлэгням гуай нэр өгч, хувийн карт (паспорт)-тай болгож бүртгэж баримтжуулсан байна. Тухайлбал, Хангай, Наран, Цэцэгт, Ханзул, Нарзул, Сарзул, Бугатхангай 1, 2, 3 зэргээр нэрлэж бүртгэжээ. Бүл бүлээр нь удамшуулан үржүүлж нэрш үүлэх нь ихээхэн чухал аж. Хангай, Байгаль, Зул удмынхан гэх мэтчилэн үржлийн биологийн онцлогоор нь бүлл үүлэн байршуулах нь судлагаа шинжилгээний ажилд онцгой анхаарах зүйл юм байна. Хүдрээ нэрээр нь дуудаж, дуу хоолойгоо таниулж дасгахад эзнээ дуу, үнэрээр нь таньж, тэжээлээ идэж, үсэрч дэгдэн, исгэрэх тургих дуу авиа гарган, нэг нэгнээ элдэн хөөж хүүхэд шиг эрхлэн тоглодог ажээ. Муухай чарладаг зөрүүд энэ амьтан хүнд дасаж, эрхэлж, тоглож бүр уйлдаг гэнэ шүү.

ЧОНО, ШИЛҮҮЛСНЭЭС ИЛҮҮ ГОЛ ДАЙСАН НЬ ХҮН

Хүдэр дуу чимээ, аюулыг соргогоор мэдэрч, чих тавин чагнадаг, үнэрлэх чадвар маш сайн хөгжсөн, айж цочсон үедээ хурц содон үнэртэй заар ялгаруулдаг онцлогтой. Эдгээр үйл хөдлөл, хол харайж дэгдэх нь хүдрийн биеэ хамгаалах гол арга ажээ. Зэрлэг хүдрийг чоно, шилүүс, нохой зээх, баавгай барих нь элбэг. Гаршуулсан хүдэр рүү шил үүс модны мөчир дамжин ирж барьсан тохиолдол гарч байжээ. Нялх шовшооройг харцага, тас, шонхор шувуу барих нь цөөнгүй. Гэхдээ энэ бүхнээс хэд дахин илүүгээр зэрлэгээр алж хөнөөгч нь хүн. Хулгайн анчид заарыг нь наймаалах зорилгоор хүдрийг үй олноор хөнөөсөн баримт бий. Зөвхөн гирээ буюу эр хүдрээс заар ялгардгийг мэдэхгүй өчн өөн олон гирэгчин, шовшоорой устгасан байна. Бор гөрөөстэй андуурч хүдэр буудсан тохиолдол ч цөөнгүй гарч байжээ. Монголд 44 мянган хүдэр байснаас одоогийн байдлаар ердөө 500 гаруйхан бий гэнэ.

ДАРХАН ЦААЗАТ ХҮДРИЙГ ХАМГААЛАХАД ТӨРИЙН БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

Дэлхий дахинд тахал хэлбэрээр дэгдсэн гоц халдварт өвчнүүдийг эмчлэхэд хүдрийн заарыг ашигласан гэх түүх бий. Халдварт саа, элэг, бөөр, үе мөчний өвчин, зүрх судасны үйл ажиллагааг сэргээх, цусны эргэлтийг сайжруулахад өргөн хэрэглэж байжээ. Амьсгалын болон төв мэдрэлийн системийг сэргээхэд хүдрийн заарыг бага тунгаар хэрэглэдэг юм байна. Судлаачид хүдрийн заарнаас “Нейромускон” тарилга гарган авч эм эмнэлзүйн судлагаа хийжээ. Энэ нь тархины цус харвалт, шигдээсийн дараах саажсан үе мөчний хөдөлгөөнийг сэргээх, эмчлэх урьдчилан сэргийлэх зорилготой аж. Хүдрийн заарыг анагаах ухаанд судлах бус уг амьтны генфондыг хамгаалах, биологи, амьтан судлал талаас нь илүү судлах хэрэгтэй байна. Үүний тулд хүдрийн тэжээлийн нөөцийг судлах, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, материалын нөөцөөр хангах, ажиллах хүч, мэргэжилтэн бэлтгэх, төр, засгийн болон шинжлэх ухааны зөв бодлого шаардлагатайг Д.Дэлэгням гуай сануулсан. Хүдрийг байнга бага орон зайд хашаад байлгах бус бэлчээр, зай талбай нэмэгдүүлэх, 2-3 жил болгоод шинэ газар шилжүүлэх зэргээр хүдрийн унаган төрхийг хадгалахыг тэрбээр онцолсон. Энэтхэгт л гэхэд хүдрийг хороолгүй заарыг нь сааж авдаг арга нээжээ. Ингэж амьтанд ээлтэй, хүнд тустай арга барилаар ажиллах мэргэжлийн баг яалт ч үгүй чухал болоод байгаа аж.

Д.Дэлэгням доктор “Улаан ном” гэдэг үнэндээ устаж үгүй болж буй амьтан, ургамлын хар данс шүү дээ. Үүнд багтсан амьтан гээд яриад байхын оронд тоо толгойг нь нэмэгдүүлэх, хамгаалж, өсгөн үрж үүлэх нь чухал” гэсэн юм.

 

Ч.БОЛОРТУЯА

Гирэгчин нялх төлтэйгээ хамт байгаа нь

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.212 Маш сайхан амьтан юм
202.179.20.162 манайхан хөгширлөө гээд бараг л тэтгэвэрт хөөгөөд гаргадаг. Энэ эрдэмтэн хүмүүсийн мэдлэг чадвар хэзээ ч хөгшрөхгүй шүү дээ. Энэ хүний дайнд хүрч хүдэр гэгч амьтныг судалсан хүн монголд байхгүй шүү нэгийг бодмоор л юм даа гачуурт нутаг минь хичнээн сайхан олон хүдэр байлаа одоо үржилд орох боломжгүй болсон байх даа.
174.125.136.215 Oyun said ajlaa medehgui, an amitang hairlahgui hyn baina sh dee. 20 jil Mongold ard tumnii toloo baigal delhiin toloo ajil hiigdsengui Iim baidlaar yavaad baidgiig boliulah heregtei baina
111.171.74.73 demjix xeregtei bna daa
180.235.184.205 africa-d imj bas bainaa ??? Mal shig setguulchidee gej
202.126.89.187 delegnyam gyua ch mundag xun umaa iim xumuusee tetgevert gargaad xayax n shinjlex uxaand xaramsaltai umaa turshlaga medlegiig n ahisgladag boloosoi, tand amjilt xuse