Дорнод аймагт БЗХӨ-тэй хүн улсын дунджаас 2.5 дахин олон байна

2014 оны 10 сарын 06

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймагт боллоо. Уг чуулга уулзалтад Эрүүл мэндийн яамны удирдлагууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтн үүд нийлсэн 80 гаруй төл өөл өгч оролцож, халдварт өвчний өнөөгийн байдал, ХДХВ/ДОХ-оос хэрхэн урьдчилан сэргийлэх, тэмцэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлджээ. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд халдварт өвчтэй 40739 буюу 10000 хүн тутмын 146 нь ийм өвчтэй бүртгэгджээ. Тэгвэл нийт өвчлөгсдийн 20 гаруй хувь нь зүүн гурван аймагт бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт аж. Сүүлийн таван жилд гахай хавдар 4.9, мөөгөнцөр 4.6, тэмбүү 4.1, салхинцэцэг гурван промиллоор тус тус нэмэгджээ.

Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат “Манай аймагт бэлгийн замын халдварт өвчний тархалт буурахгүй байгаа. 2013 онд халдварт өвчинтэй тэмцэхэд 20 сая төгрөг зарцуулсан” гэсэн бол тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан “Сүүлийн 10 гаруй жилд бусад аймаг болон улсын дундажтай харьцуулахад манайд бэлгийн замын халдварт өвчтэй хүн 2.5 дахин олон байна. Олонх нь 16-35 насныхан. Хамгийн сэтгэл зовниулж байгаа нь тэмбүү. Өнгөрсөн онд дөрвөн хүүхэд тэмбүүтэй төрсөн. Аймгийн Засаг даргын захирамжаар бэлгийн замын халдварт өвчнийг эрт илр үүлэх үзлэг зохион байгуулж, одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг хамруулаад байна. Хилийн таван боомттой учраас шилжилт хөдөлгөөн их, ажилгүйдэл, ядуурал, архидалт гаарч байгаа нь бэлгийн замын халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлж байна” гэж ярьжээ. “75 мянган хүн амтай аймагт халдвартын хоёрхон мэргэжилтэн ажиллаж байгаа нь маш хангалтгүй. Тиймээс дор хаяж 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулах ёстой” гэж уг чуулганы үеэр иргэд хөнджээ.

Орон нутгийн удирдлагуудыг эмчилгээ, оношилгоонд шаардлагатай төсөв гаргаж, чанартай оношлуураар хангах хэрэгтэйг салбарын яамны удирдлагууд зөвлөв. Тэгвэл Сүхбаатар аймагт таван жилийн өмнөхөө бодвол халдварт өвчний тархалт буурсан гэнэ. Жил бүр алслагдсан дөрвөн сумын иргэдээ тогтмол үзлэгт хамруулдаг аж. Тухайлбал, 2013 онд 11000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Харин Хэнтийд бэлгийн замын халдварт өвчтэй, сүрьеэтэй хүн олон байгаа гэнэ. Олонх нь 15-35 насныхан аж. 16000 гаруй хүнийг үзлэгт хамруулахад нийт халдварт өвчтэй хүмүүсийн 30 гаруй хувиас нь бэлгийн замын халдварт өвчин илэрчээ. Ялангуяа төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД