“АРСЕНАЛ” АНХНЫ ХОЖЛОО АВЧ, РОНАЛДУ МЕССИГЭЭС ЗУГТАВ

2014 оны 10 сарын 06

Өнгөрсөн лхагва гаригийн шөнө Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн хоёр дахь тоглолтууд боллоо.

“A” ХЭСЭГ

Мальмё (Швед)- Олимпиакос (Грек) 2:0

Гоол: 1:0 Маркус Розенберг 42, 2:0 Маркус Розенберг 82

"Мальмё": Ольсен, Тиннерхольм, Йоханссон, Хеландер, Рикардиньо, Телин, Аду, Халсти, Форсберг(Ракип 90’), Розенберг, Эрикссон (Цибицки 75’) Запасные: Азинович, Кроон, Конате, Мехмети, Хаммар

"Олимпиакос": Роберто, Элабделлауи, Ботия, Абидаль, Масуаку, Н”Динга (Домингес 57’), Миливоевич, Маниатис, Касами (Дурмаз 69’), Митроглу, Афеллай (Диамантакос 79’)

Атлетико.М (Испани)- Ювентус (Итали) 1:0

Гоол: Арда Туран 75

“Атлетико”: Мойя, Годин, Ансалди, Хуанфран,Миранда, Тьягу, Коке, Арда (Сикейра 89’), Ньигес(Гризманн 53’), Гарсия, Манджукич (Марио 83’)

“Ювентус”: Буффон, Кьеллини, Касерес (Перейра 78’), Лихтштайнер (Джовинко 89’), Эвра,Бонуччи, Погба, Маркизио, Видаль (Мората 83’), Тевес, Льоренте

“А” хэсэгт Шведийн “Мальмё” Грекийн “Олимпиакос”-той учраа таарлаа. Тоглолтыг Грекийн баг давамгайлж эхлүүлсэн ч нэгдүгээр үеийн төгсгөлд “Мальмё” довтолгоогоо “чулуу” болгож, тэргүүллийг авсан. Гоолын эзэн Розенбергийн Түүний торгуулийн талбайд хийсэн гоцлол багтаа гоол авчирав. Хоёрдугаар үед “Мальмё” зөвхөн хамгаалалтдаа анхаарч эхэллээ. харин “Олимпиакос” тоог тэнцүүлэх оролдлого тун бага хийж байв. Тоглолтын 82 дахь минутад Розенберг “Олимпиакос”-ын хаалгыг дахин мялааж тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Эхний тоглолтод “Олимпиакос”-ыг бараагүй өнгөрсөн улирлын аман хүзүү “Атлетико Мадрид” хоёр дахь тулаанаа “Ювентус”-тэй хийв. “Атлетико” тоглолтын эхнээс Италийн багийг илүүрхэж эхэлсэн. Гэхдээ “Атлетико Мадрид”-чууд гоол оруулж чадахгүй байсаар эхний хагасыг 0:0-ээр дуусгаж орхив. Харин хоёрдугаар үед багууд төдийлэн довтлохгүй байлаа. Тоглолтын 74 дэх минутад “Атлетико” баруун жигүүрээр довтолгоонд шилжиж Хуанфраны дамжуулалтыг Туран гүйцээснээр эл тоглолтын ганц гоол “Ювентус”- ын хаалганд орсон юм. “А” хэсгийн дөрвөн баг одоогийн байдлаар бүгд оноотой байна. “Ювентус” лигтээ нэг хожигдолгүй яваа бөгөөд “Атлетико”-д хожигдсноор тэд энэ улирлын анхны ялагдал, эхний гоолоо хаалгандаа алдсан юм.

“B” ХЭСЭГ

Базель (Швейцарь)- Ливерпуль (Англи) 1:0

Гоол: Марко Штреллер 52

Базель: Вацлик, Шёр, Сухи, Сафари (Гонсалес 10’),Джака, Дье, Фрай, Амуди (Дзуффи 90’), Эльнени,Эмболо (Калла 81’), Штреллер

Ливерпуль: Миньоле, Энрике, Ловрен, Манкильо, Шкртел, Джеррард, Коутиньо (Лаллана70’), Хендерсон, Стерлинг, Маркович (Ламберт 81’), Балотелли

Лудогорец (Болгар) - Реал Мадрид (Испани) 1:2

Гоол: 1:0 Марселу Насименту 6, 1:1 Криштиану Роналду 25 пен, 1:2 Карим Бензема 77

Лудогорец: Стоянов, Кайсара, Моци, Александров,Минев, Дяков, Эшпинью (Мисиджан 82’), Марселиньо (Вандерсон 70’), Абало, Александров (Анисе 82’), Безьяк

Реал: Касильяс, Арбелоа, Варан, Рамос, Марсело, Модрич (Кроос 73’), Ильяраменди, Иско(Родригес 76’), Бэйл, Роналду, Эрнандес (Бензема 67’)

Английн “Ливерпуль” хоёр дахь тоглолтоо “Базель”-тай хийлээ. Английн багийг олон хүн хожно гэсэн бооцоо тавьж байсан. Гэхдээ “Ливерпуль” тулааныг санаачлагыг авч чадалгүй байсаар эхний үеийг дуусгав. Тэдний энэ байдал хоёрдугаар хагаст ч үргэлжиллээ. Улмаар “Ливерпуль” 52 дахь минутад хаалгандаа гоол алдаж “зутрав”. Үүнээс хойш “Улаанууд”- ын тоглолт сэргэсэн ч “Базель” бөмбөгийг илүү барьж тулааныг дуусгаж, томчуудаас гурван оноо салгаж дөнгөлөө. Хари нөгөө талд Испаний “Реал Мадрид” Болгарын “Лудогорец”-тэй оноолт таарсан юм. Тоглолт дөнгөж эхлээд Болгарын “Лудогорец” “Реал”-ын хаалганд гоолдож томчуудыг “сандаргав.” 10 дахь минутад Роналду 11 метрийн торгуулийн цохилтоо алдаж хөгжөөн дэмжигчдээ “айлгалаа.” Гэхдээ тэрбээр 24 дэх минутад өөрт олдсон хоёр дахь пенальтийг амжилттай болгож тооны харьцааг тэнцүүлсэн. Ингэснээр Португал од Аваргуудын лигийн 69 дэх гоол оруулж, Мессигийн дээр бичигдэж эхэллээ. Хоёрдугаар үеийн эхэнд “Реал” бөмбөгдөж эхэлсэн” байгаа онохгүй байв. Улмаар 77 дахь минутад сэлгээнээс орж ирсэн Бензема хожлын гоолыг багтаа авчирлаа. Хоёр тоглолтын дараах байдлаар “Реал” 6 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.

“C” ХЭСЭГ

Байер (Герман)-Бенфика (Португал) 3:1

Гоол: 1:0 Штефан Кисслинг 25, 2:0 Сон Хюнь-Мин 34, 2:1 Эдуардо Сальвио 62, 3:1 Хакан Чалханоглу 63 пен

Байер: Лено, Спахич, Хильберт, Топрак, Венделл,Райнарц, Ларс Бендер (капитан) (Донати 81’), Беллараби (Озтунали 69’), Калханоглу, Хын Мин,Кисслинг (Дрмич 75’)

Бенфика: Сезар, Луизао (капитан), Элизеу, Жардел, Алмейда, Гайтан, Кристанте (Перейра46’), Перес (Самарис 77’), Талиска (Лима 46’), Сальвио, Дерлей

Зенит (ОХУ) – Монако (Монако) 0:0

Зенит: Лодыгин, Анюков (Аршавин 88”), Кришито,Ломбертс, Гарай, Шатов (Смольников 66’), Файзулин,Гарсия, Данни, Рондон (Кержаков 75’), Халк

Монако: Субашич, Курзава, Фабиньо, Раджи, Карвалью, Дирар, Кондогбия, Моутинью(Бакайоко 90”), Тулалан, Окампос (Жермен 79’), Бербатов (Феррейра-Карраско 52’)

“С” хэсэгт Германы төлөөл “Байер 04” “Бенфика”-тай таарч 3:1-ээр буулган авлаа. “Бенфика”- гийн ганц гоолыг Эдуардо Сальвио оруулсан юм. Энэ хэсэгт Аваргуудын лигийн түүхэндээ анх удаа хожлоор эхлүүлсэн Оросын “Зенит” талбайдаа Францын “Монако”-той тэнцжээ

“D” ХЭСЭГ

Арсенал (Англи) – Галатасарай (Турк) 4:1

Гоол: 1:0 Дэниэл Уэлбек 22, 2:0 Дэниэл Уэлбек 30, 3:0 Алексис Санчес 41, 4:0 Дэниэл Уэлбек 52, 4:1 Бурак Йилмаз 63 пен

Арсенал: Щесны, Гиббс, Мертезакер, Косельни,Чамберс, Озил (Уилшер 76’), ОкслейдЧемберлен( Росицки 68’), Касорла, Фламини, Санчес (Оспина 62’), Уэлбек

Галатасарай: Муслера, Теллес, Шеджу, Кайя, Сари (Булут 69’), Мело, Джемаили, Снейдер,Куртулуш (Алтынтоп 46’), Йилмаз, Пандев (Брума 68’)

Андерлехт (Бельги) - Борусси.Д (Герман) 0:3

Гоол: 0:1 Чиро Иммобиле 3, 0:2 Адриан Рамос 69, 0:3 Адриан Рамос 79,

Андерлехт: Прото, Дешахт, Нюйтинк, М”Бемба,Прает, Дефур, Тилеманс, Найяр, Конте (Ашампонг 73’), Суарес (Сирьяк 83’), Митрович (Кабаселе82’)

Борусси: Вайденфеллер, Суботич, Папастатопулос, Пищек, Шмельцер, Кель, Бендер(Хуммельс 82’), Кагава, Гросскройц (Рамос 65’), Обамеянг, Иммобиле (Дурм 72’) Английн “Их буучид” талбайдаа Туркийн “Галатасарай”-г хүлээн авч 4:1-ээр бутниргэв. Тоглолтын гол баатраар “Арсенал”-ын “шинэ цэрэг” Уэлбек тодорсон бөгөөд тэрбээр хет-трик хийжээ. Харин Герман “Борусси” Бельгийн багийн 3:0-ээр хожиж, “Арсенал”- аас гурван оноогоор тасарлаа.

 

Б.ЦОГТ-ОЧИР