КЁКҮТЭНХОГИЙН АМЖИЛТЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2014 оны 10 сарын 06

Дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын өнгөрсөн Намрын тэмцээнд тогтоосон дээд амжилтыг тэмдэглэсэн хүлээн авалт Токио хотноо энэ сарын 4-нд боллоо. Сүмогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхогийн 40 настайдаа дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлснийг тэмдэглэх баярын ажиллагаа” төсөл зарлахад 50 мянган хүн дэмжин, дагалдсан байна. Кёкүтэнхо есдүгээр сарын 13-нд 40 нас хүрч, макүүчид найм ялж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн нь мэргэжлийн сүмогийн түүхэнд 73 жилийн дараа тохиолдсон том амжилт болсон билээ. Баярын ажиллагаанд твиттерээр дэмжигчдийн дундаас сугалаагаар сонгогдсон 40 хүн оролцон, төрсөн өдрийн бялуу бэлэглэлээ. Кёкүтэнхо “Урьд өмнөх төрсөн өдрөөс огт өөр баяр болж байна. Бүгдэд нь баярлалаа. Бэлтгэл сургуулиа сайн хийж, хичээн зүтгэж, ирэх жил ч дээд зиндаанд барилдаж байхын төлөө зүтгэх болно” гэж ярьсан байна.

ИЧИНОЖЁО СУРГУУЛИА ТӨГСЛӨӨ


Намрын тэмцээнд их аварга Хакүхотой өрсөлдөн, олныг шуугиулсан Ичиножёо Сүмогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгслөө. Сургалтын төвд сурж байхдаа л дээд зиндаанд барилдан, элдэв рекорд амжилт тогтоосон түүний “нэг ангийн хүүхдүүд” нь доод зиндаанд барилдсан хэвээр байгаа. Магэ үс нь ч ургаж амжаагүй байгаа ч Ичиножёо энэ сарын 27-нд 11 дүгээр сарын тэмцээний банцүкэ гарах өдөр үсээ цолтой бөхийн ёсоор боох болжээ. Ичиножёо “Энэ сарын 2-нд боож үзсэн арай л богинохон байлаа. Үсээ хурдан ургуулж, цолтой бөхийн ёсоор янзлуулаад хийморь сүлдээ сэргээх сэн “ хэмээн ярьсан байна. 11 дүгээр сарын 9-нд Кюүшюүд эхлэх 11 дүгээр сарын тэмцээний тасалбар энэ сарын 4-нөөс эхлэн зарагдаж эхэлсэн бөгөөд эхний өдөр 500 хүн дараалалд зогсож, ирэх тэмцээн олны анхаарлыг ихэд татаж байгааг харууллаа. Сүмогийн холбооныхон Хакүхо Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг давтах уу, Ичиножёо хэрхэн барилдах бол гээд бөх сонирхогчид тэмцээнийг тэсэн ядан хүлээж байгаагийн илрэл гэж үзэж байгаа аж.

БОЛГАРЫН ҮЛЭМЖ БИЕТИЙН ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ

Болгарын озэки Котоошю үгийн зодог тайлах ёслол энэ сарын 4-нд Токио хотын Кокүшикан ордонд боллоо. Нийт 350 хүн үсэнд нь хайч хүргэж, хамгийн сүүлд Садогатакэ ояката магэ үсийг нь авснаар озэки Котоошюү ояката Котоошю ү болон хувирлаа. Котоошюү “Та бүхний дэмжлэгтэйгээр 12 жил сүмо барилдлаа. Үнэхээр их баярлалаа” хэмээн нулимс унагаажээ. 31 настай Котоошюү 2005 онд мэргэжлийн сүмод ороод 19 дэх тэмцээндээ озэки цол хүртэж, хамгийн хурдан арслан болсон бөхийн рекордыг тогтоож байлаа. Гэвч гэмтлээс болоод энэ гуравдугаар сард зодог тайлснаа зарлаад байсан юм. Японы иргэн болж, ояката болон цаашдаа шавь нараа өөрийн хүрч чадаагүй ёкозүна цолтон болгох зорилготой гэнэ. М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.5.34 Yoponii zaluusiin 3% n ch toohoo bolison ene feodaliin burangui sport shig yumiig manaihan ingej shuteh saishaah ih buduuleg burangui zuil.
182.160.5.34 hooson dongio tolgoit min duugui baigaaraa.Ene yanzaaraa olon myangan jiliin tuuhtei mongol buhiig bas feodaliin yueiin shaldan zaluus geh ni bn ldaa.Tenegteeree. chi ch nadad tusuulugduj l bn daa.Hamartaa eemeg tsoolj hiisen.Mash nariihan 38 razmeriin jinsen umd ummssun usee buduulsan ulgerlevees solongosiin er em ni medegdehgui bandi shig l yum bga doo
  • 2014 оны 10 сарын 06
182.160.5.34 Yoponii zaluusiin 3% n ch toohoo bolison ene feodaliin burangui sport shig yumiig manaihan ingej shuteh saishaah ih buduuleg burangui zuil.
108.203.49.194 bi whatever gej bodoj bn kkk
202.179.20.242 mundag yumaa