Казахстаны авиа компани Баян-Өлгий рүү тогтмол нислэг үйлдэнэ

2014 оны 10 сарын 06

Казахстаны “Bek Air” компани АстанаУсть- Каменогорск- Баян-Өлгий чиглэлд энэ сарын 4-нөөс тогтмол нислэг үйлдэж эхэлсэн тухай www.trend.az цахим хуудсанд мэдээлжээ. Казахстаны Инновац, хөгжлийн яамны эх сурвалжийн мэдэгдлийг энд эш татсан байна. “Эхний ээлжинд долоо хоногт нэг удаа нисэж, зорчигч болон ачааны хэмжээ өсөх үед нислэгийн давтамжаа нэмэгд үүлнэ” хэмээн тус яамнаас мэдэгджээ. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан улсын Агаарын тээврийн газрын хооронд өнгөрсөн тавдугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ийнх үү нислэгийн шинэ чиглэл нэмэгдэж байгаа юм байна. “Казах үндэстэн олноор амьдардаг Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэх тухай сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцээ хийсний эцэст үр дүнд хүрсэн” хэмээн Казахстаны Инновац, хөгжлийн яамны Иргэний агаарын тээврийн газрын орлогч дарга Талгат Ластаев өгүүлжээ.

 

Б.ЦЭЦЭГ