PORSCHE

2014 оны 10 сарын 06

“Porsche 911 Turbo S”

“Porsche” компанийн нэрийн хуудас болсон, хамгийн шилдэг загвар нь Германы Штутгартын “Porsche AG” фирмд үйлдвэрлэдэг “Porsche 911” юм. Хоёр хаалгатай, төгс гүйцэтгэлтэй энэ спорт загварын машин 51 жилийн өмнө хүн төрөлхтөнд танигджээ. 1963 онд анх олны хүртээл болж байсан “Porsche 911”-ийг өдий хүртэл тасралтгүй хөгж үүлсээр, хэн ч харсан танихг үй байхын аргагүй онцгой хэв маягийг нь улам тодруулсан байх юм. Ардаа хөдөлгүүртэй төдийгүй үл хамаарах арын тулавчтай гэдгээрээ тэр бусдаас ялгардаг. Өнгөрсөн жил 50 “насны” ойгоо дэлхий даяар тэмдэглэсэн энэ төмөр хүлэг хэдийнэ 820 мянган ширхэг борлогджээ. “Зууны шилдэг автомашин” шалгаруулалтын тавдугаарт бичигдсэн “Porsche 911”- ийн өмнө “Ford Model T”, “Mini”, “Citroen DS”, “Volkswagen Beetle” орсон байна. 2012 онд технологийн шинэчлэл хийснээр энэ загвар “991 Series” гэсэн дугаарлалттай болсон байдаг. “Porsche 911”- ийг үйлдвэрлэж эхэлснээс хойш ердөө гурван удаа л платформоо шинэчилсэн бөг өөд энэ нь хамгийн сүүлийн өөрчлөлт байсан юм.

Шинэчлэгдсэн загварын их биеийг ихэвчлэн хөнгөн цагаанаар хийсэн учраас өмнөх загваруудаасаа илүү зайтай, хөнгөн болсон аж. 2013 оны тавдугаар сард 520 морины хүчтэй “911 turbo”, 560 морины хүчтэй “911 turbo S” загварыг танилцуулжээ. 100 км/цаг хурдыг 2.9 секундэд авах чадалтай энэ машин аюулгүйн хамгаалалт, зогсолтын боломжоороо ч бусдаас хэд дахин илүү юм. “Porsche 911 Turbo S” нь хоёр турбо бүхий 3.8 литрийн багтаамжтай зургаан цилиндртэй хөдөлгүүртэй аж. Бүх дугуй нь хөтлөгчтэй буюу All Wheel Drive системээр ажилладаг түүнийг илүү хурдан, супер болгодог. Хурднаас шалтгаалан эвхэгдэж хураагддаг хойд болон урд талын далавч, PDK буюу долоон шатлалтай dual clutch автомат хурдны хайрцаг, карбон керамик тоормос, LED их гэрэл нь энэ машины онцгой байдлыг илүү тодруулдаг. Түүний дээд хурд нь 318 км/цаг. Шулуун замд жигд хурдаар явбал 100 км замыг 9.7 литр шатахуунаар туулдаг. Тэгэхээр төгс шийдэл, хүчтэй мотортой хэдий ч шатахуун бага зарцуулдаг нь “Porsche 911 Turbo S”-ийг сонгох нэг шалтгаан болох биз ээ.

PORSCHE CENTER ULAANBAATAR

Дэлхийн хамгийн алдартай автомашины нэг “Porsche” Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлэх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ машиныг үзэж, сонирхож, харж болох showroom-ийг энэ онд ашиглалтад оруулах болсон тухайгаа “Porsche”-гийн албан ёсны борлуулагч “СтарЧейз Мотоспортс Монголиа” ХХК-ийнхан мэдээллээ. Супер оддын сонгож унадаг, дэлхийн хамгийн алдартай таван машины нэг “Porsche”-гийн Ази, Номхон далайн орнуудыг хамарсан салбар нь Бруней, Камбож, Францын Полинез, Индонез, Малайз, Монгол, Шинэ Каледон, Филиппин, Сингапур, ШриЛанк, Тайвань, Тайланд болон Вьетнам гэсэн 13 улсыг хамран, үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Porsche” компанийн албан ёсны дистрибьютр болсон “СтарЧейз Мотоспортс Монголиа” ХХК нь 2006 онд байгуулагдсан “СтарЧейз” группийн салбар компани юм. “СтарЧейз” групп нь “Porsche” компанийн Ази тив дэх тэрг үүлэх түншийн нэг. Тус компанийнхан “Porsche Ulaanbaatar” төвийнх өө шавыг тавьж, 7.500 ам метр талбайд барилгын ажил эхлүүлээд байгаа бөгөөд энэ төвийг ашиглалтад оруулахаас урьтаж хотын төвд showroom нээх гэж байгаа билээ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД