“ТАЛСТМАРГАД”-ЫН НӨХӨЖ ӨГСӨН БАРИМТАД ҮНДЭСЛЭН БҮРЭНХААНЫ ЛИЦЕНЗИЙГ ДАХИН СЭРГЭЭХ ГЭЖ БАЙНА

2014 оны 10 сарын 06

  Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хууль бусаар эзэмшсэн “Талстмаргад” гэх компанийг өнөөдөр Монголд мэдэхгүй хүн ховор. АН-ын нөлөө бүхий улстөрч, нэгэн цагт УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан “молекул” хочтой Батж.Батбаяр, түүний хүүхдүүдтэй холбоотой энэ компани сайн үйлсээрээ бус, Монголд ганц цэвэр усны эх ундарга Далай ээжийг сүйрүүлэх Бүрэнхааны ордыг эзэмшиж, ашиглахыг санаархдагаараа ийнхүү олонд танигдсан юм. Бүрэнхаан бол Монголд ганц байдаг фосфоритын хамгийн том орд. Газар зүйн байрлалын хувьд Монгол орны хоймор нутагт, Хөвсг өл далайн ойролцоо, байгаль экологийн хувьд хамгийн эмзэг цэг дагуу сунаж тогтсоноороо үе үеийн монголчуудын байнгын хараа хяналт, анхаарлыг татсаар ирсэн гэж болно. Ийм эмзэг ордыг “Талстмаргад” компани хууль бусаар эзэмшсэнийг нь Дээд шүүхийн шударга шүүгчид өнгөрсөн оны зургадугаар сард тогтоож, хайгуул, ашиглалтын нийт найман лицензийг цуцлах шийдвэр гаргаад байсан юм. “Талстмаргад”-ынхан үүнийг эсэргүүцэж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээж байлаа. Тиймээс ард түмэн Монгол Улсын шүүх “Талстмаргад” компанийн саврыг Далай ээжээс тасалж чадлаа хэмээн бүрэн итгэж байсан юм. Тэгээд ч Батж. Батбаяр УИХ-ын Байнгын хорооны дарга байхдаа Ер өнхий сайд Сү.Батболдтой уулзаж, “Бүрэнхааны стратегийн ордын лицензийг төрд эргүүлэн өгнө” хэмээн хэлж байсан хүн. Гэтэл энэ зун Дээд шүүхийн шийдвэрийг хэсэг шүүгчдээр нь цуцлуулж, “ТалстмаргадБ үрэнхааны хэрэг”- ийг анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргуулжээ. Өөрөөр хэлбэл,“Талстмаргад”- ын лицензийг буцааж сэргээх санаархал шүүхийн шатанд явагдаж эхлээд байна. Энэ талаар эргэн сурвалжилснаа хүргэе.

2014 оны зургадугаар сарын 30. “Талстмаргад” компанийн хүсэлтээр шинэ нөхцөл байдал илэрсний дагуу Дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 117 тоот тогтоолыг хянах хурал Улсын Дээд шүүхэд болжээ. Хуралдааныг танхимын тэрг үүн шүүгч М.Батсуурь даргалан Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа нарын шүүгчдийн бүрэлдэх үүнтэйгээр явуулсан байна. “Талстмаргад” компанийнхан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2008 оны зургадугаар сарын 03-ны өдөр Байгаль орчны яамны шинжээч Т.Булганаар хийлгүүлсэн. Мөн өдрийн БОЯ-ны ерөнхий шинжээч Ч.Ганбатын 7/1977 албан тоотоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг баталгаажуулсан тухай нотлох баримтыг ирүүлснээр шинэ нөхцөл байдал илэрсэн хэмээн үзэж Дээд шүүх ийнхүү дахин хуралджээ.

Уг хүсэлтэд дурдсанаар “Нарийвчилсан үнэлгээтэй холбоотой баримтуудын эх хувь буюу нотлох баримтын шаардлага хангасан хувь нь “Талстмаргад” ХХК-д байгаагүй бөгөөд зохих ёсоор хариу авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахад тус яам 2011 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 6/1721 дүгээр албан бичгээр “Талстмаргад” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж байгаагүй” хэмээн шүүхэд хариу ирүүлж бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, худал мэдээллийг шүүхэд хүргүүлж, залруулга хийхээс шалтгаангүй зайлсхийдэг байсан. Эцэстээ бид 2012 оны сонгуулийн дүнд шинээр томилогдсон албан тушаалтнуудад хүсэлт гаргаж удаа дараа хөөцөлдөж байж лавлагааг авсан болохоо дурдах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн бичсэн байх юм. Тиймээс шүүгчид хянан хэлэлцээд үүнийг нь үндэслэн “Талстмаргад” компанийн лицензэд холбогдох асуудлыг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.

2014 оны есдүгээр сарын 24. Энэ өдөр Дээд шүүхийн шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдав. Энэ хуралданд БОНХЯ-ны шинжээч н.Баярцэцэг болон өөр хэдэн хүн гэрчээр оролцохдоо “Талстмаргад” ХХК Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх талаар Захиргааны хэргийн шүүхээс 2011 онд албан бичиг ирүүлж байсан. Би тухайн үед архивт шүүлт хийж үзэхэд уг компанийн үнэлгээний эх хувь, дүгнэлт байхгүй, архивт бүртгэгдэж, хадгалагдаагүй байсан. Тиймээс “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй” гэсэн лавлагаа гаргаж өгч байсан юм. Гэтэл 2014 онд “Талстмаргад” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг БОНХЯ-д өөрсдөө авчирч өгч, архивын бүртгэлд оруулсан байдаг” гэсэн тайлбар өгчээ. “Талстмаргад” компани, ноён Батбаярын “шударга” хүүхдүүд болон төрийн холбогдох байгууллагын ажилтан хоёрын хэн нь үнэн, хэн нь худал яриад байна вэ? “Талстмаргад” компанийхан бол Бүрэнхааны лицензийг буцааж авахын төлөө улс төр дэх нэр нөлөө, шүүх засаглал дахь боломж бүхнийг ашиглахаар улайрчихсан этгээд. Үүнийгээ ч нууж хаалг үй, ил цагаан хийж байна. Яагаад гэвэл Бүрэнхаан бол бэлэн орд. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байсан бол шууд ашиглалтад оруулахад бэлэн гэсэн үг. Хөрөнгө оруулъя гэсэн хятадууд мөнгөө бариад хүлээж байгаа. Банкны том зээлийн барьцаанд тавихад хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө.

Бүрэнхааны лиценз манай нэр бүхий банкны барьцаанд байгаа талаар ч учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Тиймээс “Талстмаргад” лицензээ эргүүлэн авахын тулд өмнө нь нотолж чадаагүй, байгаа ч үгүй баримтуудыг шинээр нөхөн бүрдүүлж, үүнийг нь Дээд шүүхийн шүүгчид үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхэд буцаалаа. Хамгийн гол нь эрхэм шүүгчид энэ баримтуудыг хэргийг үнэн бодитоор тогтооход нөлөөлөх эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр өмнөх Дээд шүүхийн шийдвэрт нөл өөлөхүйц чухал баримт хэмээн үзэж шийдвэр гаргасанд л хэргийн учир байна. Үүний цаана л Бүрэнхааны асуудалд томчууд оролцож эхэлсэн гэх хардлага төрж байна. “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэрг үүн Б.Баярмаа Дээд шүүхийн нэр бүхий шүүгчдэд хувийн сонирхол нөлөөлсөн хэмээн хардаж буйгаа нуугаагүй. Учир нь бүхэл бүхэн гурван жил үргэлжилсэн өмнөх шүүх хурлын үеэр “Талстмаргад” компанийн талыг илт дэмжиж, тэдний ярьдаг, хамгаалдаг үндэслэлийг нь тодруулж, “өмгөөлөгч”-өөс нь дутахаарг үйгээр шүүх хуралдаанд оролцож байсан шүүгч М.Батсуурь сая Дээд шүүхийн хуралдааныг даргалжээ.

Мөн АМГ-ын дарга асан Алтансүхийн эхнэр Д.Мөнхтуяа зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон аж. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нарын шүүгчийг Шүүгчийн ёс зүйн хороонд шалгуулахаар гомдол мэдүүлээд байгаа юм байна. Ямартай ч “Талстмаргад” компанийн гаргаж ирсэн, шинээр илэрсэн нөхцөл байдал нь сүүлд, жилийн дараа нөхөж өгсөн баримт. Энэ нь төрийн албан хаагчийн мэдүүлгээр нотлогдоод байгаа. Өөрөөр хэлбэл, “Талстмаргад” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг удаа дараа хүсэлт тавьж авсан биш харин өөрсдөө аваачиж өгөн нөхөж бүрдүүлчихээд үүнийгээ нотлох баримт болгон гаргаж ирсэн нь хууль ёсны баримт байж чадах уу?

Мөн үүний цаана төрийн албаныхан, дээд шүүхийн шүүгчидтэй холбоотой эргэлзээтэй, маапаантай асуудал нэлээд байгаа бололтой. “Талстмаргад” компанийн өөрсдийнх нь авчирсан бичгийг архивт өмнө нь байсан мэтээр “хуулга үнэн” гэсэн дардас дарж, лавлагаа гаргаж өгсөн БОНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Дүгэрсүрэнгийн үйлдэлд анхаарал хандуулахаас аргагүй. Маргааш буюу энэ сарын долооны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хуралдана. Энэ хурлаар дээр ярьсан бүгдийг дахин хянан хэлэлцэнэ. Харин энэ удаад өмнөх гэрчүүд хэн нэгний нөлөө, дарамтад ороог үй бол “Талстмаргад” компанийн “худал” баримтыг шүүхэд дахин нотолно гэдэгт итгэх л үлдлээ.

 

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.159.25 ... Хөвсгөл нуурын эргэн тойронд дахь 500 км т нэг ч уул уурхайн олборлолт явагдахгүй . ... Хорон муу хүний үйлдсэн бүхий л гэмт бузар үйлдэл нь түүний мөхлийн өдөрт илчлэгдэхээр нөөцлөгдсөн байдаг юм. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. Zorig