Эзэнгүйдэл

2014 оны 10 сарын 06

(Цуврал №2)

- Барьж чаддаггүй юм аа гэхэд байгаагаа ашигламаар байна -

Монгол Улсын хүн ам жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж буй. Энэ хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ, шаардлага нэмэгдэнэ. Гурван сая дахь иргэн маань ч ирэх жил төрнө. Түүнийг угтахаар дээр, дооргүй хөөрцөглөж, Засгийн газар тэр өдөр төрсөн бүх хүүхдэд гурван сая төгрөг, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэндээ орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө өгөхөөр болсон. Гэтэл гурван сая дахь иргэнд маань сургуулийн өмнөх боловсрол олж авах цэцэрлэг алга. Хөгжингүй орнууд төрөх хүүхдийнхээ тоогоор сургууль, цэцэрлэгийг нь эртнээс тооцоолон бэлтгэж, тэдний боловсролд анхаардаг бол манайд үүнд санаа зовох эрх мэдэлтэн алга. Тэд ердөө л сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг учраас өнөөдөр төрсөн хүүхэд хоёр жилийн дараа цэцэрлэгт орох эсэх нь сонин биш. Үүнийг шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн тооноос харж болно.

Боловсролын салбарын зарим албан тушаалтан “Цэцэрлэгт хүүхэд заавал хамрагдах албагүй. Харин ч эхийнхээ өвөр дээр, түүний хийсэн хоолыг нь идэж өсвөл эрүүл мэндэд нь тустай” хэмээн цэцэрлэггүйн шалтгааныг цайруулдаг. Үнэндээ өнөөгийн нийгэм ээж, хүү хоёрыг аавынх нь цалингаар тэжээх хэмжээнд байгаа бил үү. Хүүхдэдээ зарцуулах цаг зав, тэднийг сургах цэцэрлэг, сургууль байхг үй, эрүүл өсгөнө гэдэгт итгэлгүй байгаагаас залуучууд хүүхэд төрүүлэхээс айж байна. Хамгийн наад захын жишээ дурдахад л харьяаллынх нь цэцэрлэгт хүүхэд оруулахад 500 мянган төгрөг авдаг ханш тогтсон байна билээ. Багтаж шингэхийн аргагүй олон хүүхэдтэй цэцэрлэгт ар өврийн хаалга хэрэглэж, нэхсэн мөнгийг нь төлөөд оруулахаас яах вэ. Ийм байтал Төрийн тэргүүн маань олуулаа болохыг уриалахад нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэж сануулмаар санагдана. Цэцэрлэг шинээр барьдаггүй юм гэхэд ядаж байгаа хэдэн цэцэрлэгээ бүрэн ашигламаар байна.

Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгаагаар нийслэлд зориулалт нь өөрчл өгдсөн, бусдын эзэмшилд ямар замаар очсон нь тодорхойгүй 10 цэцэрлэг байгаа талаар бид мэдээлж, өмнөх дугаартаа тавыг нь онцолсон. Харин иргэдийн өгсөн мэдээллээр үүнээс ч олон цэцэрлэг, мөн сургууль байгаа гэнэ. Бид энэ удаагийн дугаартаа үлдсэн тавыг нь “онцолж” байна. Цаашид ийм цэцэрлэгүүдийн талаар цуврал сурвалжлага бэлтгэх болно. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг. Хэдийгээр эдгээр цэцэрлэгийн барилгыг хувьчилсан ч газар нь Монгол Улсын, төрийн өмч хэвээрээ байгаа. Иймээс хувьчилсан гээд орхих биш барилгын төлбөрийг нь буцаан олгож, эсвэл зах зээлийн үнээр нь худалдаж авахад буруудахгүй санагдана.

1. Хан-Уул дүүргийн I хороонд байрлах “Ароно” шүдний эмнэлэг 150 ортой цэцэрлэгийн зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулдаг. 1962 онд хятадууд энэ цэцэрлэгийг орон сууцны 22 барилгын хамт өөрийн хөр өнг өөрөө барьж өгчээ. Тэр үеэс III ясли ажиллаж байгаад 1993-1994 оны үед 15 жилийн хугацаатай менежментийн хувьчлалаар хувьчлагдсан гэнэ. I хороо нь тус шүдний эмнэлгийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулдаг байсан ч эмнэлгийн удирдлагууд хөөснөөр, одоо орон сууцанд байрлах болжээ. Цэцэрлэгийн барилгыг буцааж авах талаар нэг бус хүн ярьдаг ч хэн нь ч дорвитой хөөцөлддөггүй гэнэ. “Цэцэрлэг барих газар олдохгүй байна” хэмээх яриа гарч эхлэх үеэс л иргэд хашаанд нь цэцэрлэг барьж болохыг сануулж байж. Гэвч хоёр жил орчмын өмнөөс уг хашаанд цэцэрлэг биш орон сууцны барилга сүндэрлэжээ. Тухайн үед хорооны иргэд эсэргүүцэн, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулууныг урьж үзүүлсэн аж. Харамсалтай нь барилгын ажил зогсолг үй, үргэлжилсээр. Хашаан дээр “22 айлын таван давхар орон сууц, цэцэрлэг” гэсэн самбар хадсан байв. Оршин суугчид “Энэ шинэ байранд эмнэлэг нь орох юм гэсэн. Тэгэхээр цэцэрлэгийг зориулалтаар нь ашиглах байх” гэлээ.

2. Дараагийн танилцуулах, зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэг мөн л Хан-Уул дүүргийнх. “Говь” ХХК-ийн эсрэг талд байдаг 150 хүүхдийн багтаамжтай энэ цэцэрлэгийг тус компани агуулах болгон ашигладаг гэсэн мэдээлэл байсан ч биднийг очиход хаалга нь онгорхой, цонх нь хагарсан барилга угтсан. Эргэн тойронд нь иргэд машинаа засаж байв. “Говь” компани өөрийн хөрөнгөөрөө ажилчдынхаа хүүхдэд зориулан тус цэцэрлэгийг 1983 онд барьсан гэнэ. Гэхдээ нэг удаа ч зориулалтаар нь ашиглаж байгаагүй аж.

3. Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн урд байрлах цэцэрлэгт өдгөө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс энэ цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байгаад саяхан шинэ байранд орсон тул цэцэрлэгийн барилгыг Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд түрээслэх болсон байна. Шинэ байр нь цэцэрлэгийн хашаан дотор байв. Цэцэрлэгийг өргөтгөн барьсан бололтой, залгаа барилгад 148 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Зориулалт нь өөрчлөгдсөн энэ цэцэрлэг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэр дээр бүртгэлтэй байдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус газарт барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хүсэлт тавьж байжээ. Төрийн өмчийн хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар харилцан тохиролцвол цэцэрлэгийг зориулалтаар нь ашиглах боломжтой гэнэ.

4. Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах, 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийг “Наран трейд” компани агуулах болгон ашиглаж байна. Оросууд уг цэцэрлэгийг 1991 онд 21 болон 22б байртай хамт барьж байгаад дуусгалгүй орхисон гэнэ. Үүнийг нь 1996 онд “Наран трейд” компани худалдаж авчээ. Цэцэрлэгийн цонхыг битүүлсэн байх бөг өөд ойр, орчим нь хогоор дүүрсэн байлаа. VI хороо хоёр цэцэрлэгтэй. 59 дүгээр цэцэрлэгийнх нь угаалгын өрөөний шал өнгөрсөн жил цөмөрч, мэргэжлийн хяналтын байгууллага ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас засвар хийн, хүүхдүүдээ авсаар байгаа юм.

5. Баянзүрх дүүргийн IV хороонд цэцэрлэгийн зориулалттай мөн нэг барилга бий. “Мегамоол” ХХК-ийн нэр дээр байдаг гэх энэ цэцэрлэгийг бид хайгаад олоогүй юм. Тэнд талх, нарийн боовны цех үйл ажиллагаа явуулдаг гэсэн.

 

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

"“Ароно” шүдний эмнэлэг 150 ортой цэцэрлэгийн зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн хашаанд 22 айлын таван давхар орон сууц, цэцэрлэг барьж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.125 Xaigaad olku bga xamgiin suuliin cecerleg n manai bairnii baruun tald bii. cecerleg barina gej orshin suugchdiin amiig udej barisan ch neg ch udaa cecerlegiin zoriulaltaar ashiglagdaj bgaagui, odo tus barilgad ximi cewerlegee buudal supermarket pc ajildag