МОНГОЛЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОНО

2014 оны 10 сарын 03

  Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо 10 сарын 7-14 нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 5 дугаар тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо. Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1.Э.Даваахүү

2.Н.Цэрэнтогтох

3.О.Төгөлдөр

4.Т.Баярцэцэг

5.О.Янжинлхам

6.Ө.Өлзийням

7.Б.Сувд-Эрдэнэ

8.М.Түвшинжаргал

9.Г.Нандинзаяа

10.Х.Бямбабаатар нар энэ оны 10 сарын 06-ны өдөр АНЭУ-ыг зорихоор боллоо.

Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан ахлан, дасгалжуулагчаар МУГД Х. Ундралбат нар ажиллах юм. Монголын оюутан буудагч нар 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах  тэмцээнүүдэд оролцон алт 4, мөнгө 2, хүрэл 4 нийтдээ 10 медаль хүртэж байсан юм. Энэ удаа Монголын олон шилдэг залуу тамирчид оролцож байгаа учраас медалийн тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД