Ж.Батзандан гишүүн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар шаардлага хүргүүлэв

2014 оны 10 сарын 03

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавих тухай“ албан тоотыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн байна.  Тэрээр “Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляцын түвшин 13.7 хувьд хүрч, өмнөх оны энэ үетэй харьцуулахад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжэннд 40 гаруй хувиар өссөн байна.  Мөн валютын ханш огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар суларч, бизнесийн орчин муудаж, иргэдийн амжиргаа хүндэрлээ.Ялангуяа ахмад буурлуудын авдаг тэтгэвэр тэтгэмж амжиргааны наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болж байна.  Тиймээс 2015 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж тэтгэврийн доод хэмжээг 300,000 мянган төгрөгт хүргэх, тэтгэвэр тэтгэмжийн дундаж хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүл нэн яаралтай арилгахыг шаардаж байна”  гэжээ.