БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ОЮУТНЫ “УНИВЕРСИАД” НААДАМ БОЛЛОО

2014 оны 10 сарын 03

 Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Баян-өлгий аймгийн төв Өлгий хотноо 2014 оны 09 сарын 25-29-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Наадмыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын оюутны спортын холбоо, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулиуд хамтран зохион байгуулав. Нээлт, хаалтын арга хэмжээ нь Спортын ордонд, урлагийн тоглолтууд нь Хөгжимт драмын театрт, спортын тэмцээнүүд салбар сургуулийн спортын заал, аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болов. Наадамд МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд аймгийн “Ховд” их сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар зэрэг баруун 5 аймгийн таван их, дээд сургуулийн 200 гаруй хүнтэй баг тамирчид оролцлоо. Аймгуудын шигшээ багт тухайн аймаг, бүсийн ИДС-ийн шилдэг оюутан тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж дүнгээ гаргалаа.             

Оюутны “Универсиад” наадам нь сагсан бөмбөг (эр, эм), шатар (эр, эм), үндэсний бөх, ширээний теннис (эр, эм), модон бөмбөг (эр, эм) зэрэг үндсэн 5 төрөл казак үндэсний “Тогыз туламах” оюун ухааны спортын төрөл нь үзүүлэх тоглолтоор (эр, эм) төрлөөр тамирчид өрсөлдсөн юм. Урлагийн их наадам дуу, бүжиг, язгуур урлаг, мэндчилгээ зэрэг 5 төрлөөр болж, бүсийн “Оюутан мисс”-ийг шалгаруулж, оюутнууд урлагийн авьяас чадвараа сорив. Мөн оюутны спортын сэдвээр ЭШ-онол практикийн бага хурал болж сургууль бүрээс оюутнууд идэвхтэй оролцлоо. Наадмын үеэр ИДС-ийн оюутны холбоодын дарга нар, захирал удирдлагуудын хурал, уулзалтууд тус тус зохиогдсон юм. 

Наадмын медаль хүртсэн баг, тамирчид: 

СПОРТЫН МЕДАЛЬТАНУУД:

Нэг. Сагсан бөмбөг (Эрэгтэй) : 1.Ховд их сургууль баг, 2.Баян-Өлгий ХИС-ийн салбар сургуулийн баг 3. Говь-Алтай-АШУҮИС-ийн баг

Эмэгтэй: 1.Говь-Алтай (АШУҮИС-ийн баг) 2. Ховд их сургуулийн баг 3.Завхан-МУИС-ийн Завхан сургуулийн баг 

Хоёр. Шатар (эрэгтэй) 1. Т.Энх-Амар (Говь-Алтай) 2. Б.Энхбаяр (Ховд) 3. Д.Наурызбай (Баян-Өлгий)

Эмэгтэй: 1. М.Пүрэвням (Завхан) 2. С.Чанцал (Говь-Алтай) 3. А.Базаргүл (Баян-Өлгий)

Гурав. Модон Бөмбөг (эрэгтэй) 1. Бердаулет 2. Берикбол (хоёул Баян-Өлгий) 3. Баасанжав (Увс)

Эмэгтэй: 1. Ц.Отгонбаяр- Говь-Алтай 2. Б.Батхишиг- Ховд 3.Ц.Биндэряа- Увс

Баг: 1.Говь- Алтай 2. Баян-Өлгий 3. Ховд

Дөрөв. Ширээний теннис (эрэгтэй) 1. Б.Нуртилеу (Ховд) 2. А.Бямбабаяр (Говь- Алтай) 3. З.Цогтсайхан (Увс)

Эмэгтэй: 1. П.Гэрэлмаа (Ховд) 2. Ц.Отгонбаяр (Говь- Алтай) 3. Д.Нанжидмаа (Завхан)

Холимог хос: 1. Б.Нуртилеу, Гэрэлмаа (Ховд) 2. А.Бямбабаяр, Ц.Отгонбаяр (Говь- Алтай) 3. З.Цогтсайхан, Ц.Биндэряа (Увс аймаг)

Тав. Үндэсний бөх 1. И.Ербулат 2. Л.Ганбат (хоёул Ховд) 3. Ц.Дашзэвэг (Завхан)

Зургаа. Тогыз Хумалах (эрэгтэй) 1. Ж.Амандах (Баян-өлгий) 2. А.Еламан (Ховд) 3. Х.Өмирбек (Говь-Алтай)

Эмэгтэй: 1. Ж.Айбота (Ховд) 2.Ш. Ерхежан (Баян-өлгий) 3. М. Пүрэвням (Завхан)

УРЛАГИЙН МЕДАЛЬТАНУУД

Нэг. Мэндчилгээ: 1. Баян-Өлгийн баг 2. Ховд их сургуулийн баг 3. Говь-Алтай-АШУҮИС-ийн баг

Хоёр. Гоцлол дуу 1. Минжбадгар (Ховд) 2. Алемгуль (Баян-Өлгий) 3. Цолмон (Увс) 

Гурав. Гоцлол бүжиг 1. Одонтуяа (Ховд) 2. Сэргэлэнбаатар (Баян-Өлгий) 3. Чанцалдулам (Говь-Алтай)

Дөрөв. Язгуур урлаг 1. Ганбарс (Говь-Алтай) 2. Ням (Ховд) 3. Дашдэмбэрэл (Увс)

Тав. Гоцлол хөгжим 1. Ариунсувд (Ховд) 2. Содномдаржаа (Говь-Алтай) 3. Отгонбямба (Завхан)

Зургаа. Оюутан Мисс 1. Х.Гүльбахыт (Баян-өлгий) 2. Г.Содгэрэл (Завхан) 3. Я. Энх-мөнх (Ховд)

Эрдэм шинжилгээ-онол практикийн их хурал- 1.А. Бямбабаяр (Говь-Алтай), 2.Б. Энхтуяа (Ховд) 3.М. Еламан (Баян-Өлгий) 

 Наадмын урлаг, спортын төрлүүдээр нэгдсэн дүн гаргахад Ховд аймгийн Ховд их сургуулийн баг тамирчид 206 оноогоор тэргүүлж, Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн баг тамирчид 195 оноогоор хоёрдугаар байрт орж, зохион байгуулагч Баян-өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль 148 оноотойгоор гуравдугаар байрыг эзэлсэн юм. Завхан, Увс аймгийн сургуулиуд наадамдаа амжилттай оролцон спорт, урлагийн олон төрөлд медальтай буцав.                    

Тус наадамд амжилттай оролцон эхний 3 байранд шалгарсан оюутан тамирчдыг Монголын Оюутны УАШТ-ны алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнан урамшуулж, шагналыг Баян-өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Засаг даргын орлогч Н.Санатбек, аймгийн ЗДТГазрын дарга Т.Манкей, ЗБКомиссын дарга, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия, ССАЖгазрын дарга Х.Хайнар, Хөгжимт драмын тейтрын дарга М.Ертай нар болон МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОХ-ны ажлын албаны дарга Б.Жигжид, Баян-Өлгий аймгийн ХИС-ийн салбар сургуулийн захирал Б.Бекболат зэрэг зочид төлөөлөгчид гардуулав.                  

Энэхүү оюутны бүсийн “Универсиад” наадам Монгол улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт өмнө нь 2002 онд зохиогдож байсан ба энэ удаа хоёр дахиа амжилттай явуулахад аймгийн төр, захиргаа, спорт, урлагийн байгууллагууд, аймгийн Ховд их сургуулийн салбар сургуулийн хамт олон идэвх сайтай, өндөр хэмжээнд зохион байгуулав. Энэ наадам нь баруун бүсийн аймгуудын их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохиогдож ирсэн бөгөөд энэ удаа 17 дах бүсийн наадам “Универсиад” наадам нэрийн дор боллоо.                   

Наадмын хаалтын ёслолын үеэр Монголын оюутны спортын холбооны тугийг 2015 онд энэхүү ХVIII дугаар их наадмыг явуулах эрхийг хүлээн авсан МУИС-ийн Завхан сургуулийн удирдлага, хамт олон баяртайгаар хүлээн авсан юм. Харин МОСХолбоо, баруун бүсийн ИДС-ийн захирал, удирлагуудын хамтарсан хурлын шийдвэрээр 2016 оны XIX дүгээр их наадмын эрхийг Говь-Алтай аймгийн АШУҮИСургууль авчээ.