ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛЛОО

2014 оны 10 сарын 03

- Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэдэггүйгээс олон хүн ажилгүй байна -

  Хөдөлмөрийн төв бирж Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноо өчигдөр танилцуулав. Монголын мянганы сорилтын сангийн нэг тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Хөдөлмөрийн төв биржийн захиалгаар “Айтизон” компани мэдээллийн нэгдсэн систем боловсруулжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас нэгдсэн системийг туршиж, энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна. Зам дагаж хөгжил ирдэгтэй адил хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахад энэ систем дэд бүтэц нь болж чадсан гэж Хөдөлмөрийн төв биржийнхэн ярив. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтсүүдэд ажил хайхаар бүртгүүлсэн иргэдийн регистрийн дугаар буруу, давхардсан, хаяг, утас нь тодорхойгүй зэрэг зөрчил гардаг байсан бол энэ системийг ашиглалтад оруулснаар уг дутагдал арилжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог одоогоос хоёр жилийн өмнө буруу, алдаатай гаргадаг байсныг халж, үнэн бодит болгосон гэж холбогдох хүмүүс үзэж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, өвчин судлалын төв зэрэг байгууллагыг хамарч буй Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын сантай холбосноор ажилд зуучлуулсан хүмүүсийн тоог даатгал төлөгчдийн тоогоор гаргаж буй учраас үнэн бодит мэдээлэл болж байгаа гэнэ.

Хөдөлмөрийн төв биржийнхэн 142 сум, нийслэлийн алслагдсан 130 хороог цахим программ буюу VPN сүлжээнд холбосноор иргэд хаанаас ч ажил хайж бүртгүүлдэг болжээ. Тодруулбал, нийт 26 төрлийн 2500 гаруй тоног төхөөрөмж нийлүүлэн, 21 аймаг, есөн дүүргийг интернэтээр холбон, VPN сүлжээ тавьж мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгожээ. Өөрөөр хэлбэл, “Арын хаалгаар ажилд ордог хуучны сэтгэлгээг энэ систем халж байна” гэж Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа ярив. Тэрбээр “Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн идэвхтэй ажил хайгч нартай бид байнгын харилцаатай байж, ажилд зуучлах, ажил олгох зэргээр хамтран ажиллаж байна. Нэг үгээр хэлэхэд, ажил хайгчид манай нэгдсэн системд бүртгүүлсэн бол тухайн хүний мэргэжил, ур чадварт нь тохирох ажлын байр санал болгож, утсаар холбогдон, зуучилж байна. Ажил хайгчдын мэдээллийг ажил олгогч нар хараад өмнө нь хаана, юу хийж байсныг нь мэднэ. Энэ нь тухайн ажлын байрт тохирох хүн олох, цаг хугацаа хэмнэсэн ажил болсон. Мөн тухайн хүн тэтгэвэрт гарлаа гэхэд хаана, ямар ажил хийж байсан, нийгмийн даатгал төлс өн, эсэх зэрэг бүхий л мэдээлэл нь байх учраас архив ухаж суух шаардлагагүй боллоо” гэв.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтсүүдэд нийт 72500 хүн бүртгүүлснээс 33879 нь ажилгүй байгаа бол үлдсэн нь ажилд зуучлуулжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.9 хувь буюу бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3718-аар цөөрсөн үзүүлэлт. Гэсэн ч наймдугаар сарынхтай харьцуулахад ажилг үй хүм үүс 998-аар олширсон байна. Харин наймдугаар сард 62832, өнгөрсөн сард 72881 иргэн Хөд өлм өрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгүүлсэн болон ажил хайгчийн мэдээллээ идэвхжүүлсэн аж. Хэдийгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо цөөрч байгаа ч жилийн жилд 30-40 мянган хүн ажил идэвхтэй хайсаар л байна. Үүний цаана бүртгэлг үй хэчнээн хүн ажилгүй байгаа нь тодорхойгүй. Сонин, сайт, телевиз гэхчилэн хаа сайгүй ажлын байрны зарууд урсаж байна. Гэтэл монголчууд ажилгүй байсаар л. Энэ нь юутай холбоотой байна вэ. Хөдөлмөрийн төв биржийн дэд дарга Д.Баттогтох энэ асуултад “Аливаа улс орны хөгжлийг илтгэх томоохон үзүүлэлтүүдийн нэг нь хөдөлмөр эрхлэлт юм. Манай улсын хувьд эрдэс баялгийн салбарыг даган шинэ зах зээл, бизнесийн талбар бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу орж буй ч хөдөлмөр эрхлэлт өсч, ажилгүйчүүдийн тоо буурсангүй. Өнөөг хүртэл ажил хайгч, ажил олгогчийн хооронд мэдээлэл чөлөөтэй бус, боловсролын тогтолцоо хөдөлмөр эрхлэлттэйгээ уялддаггүй, зах зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн, ажилчдыг шаардлагатай тоогоор бэлтгэдэггүйгээс олон хүн ажилгүй байна. Уул уурхай, бүтээн байгуулалтын энэ эринд манай улс шинэ мэргэжилтнүүдээр цангаж байна. Өөрөөр хэлбэл, инженер технологийн чиглэлээр хүүхдүүдийг бэлтгэх зах зээлийн шаардлага тулгараад байна. Ажил олгогчдын тавьж буй ажлын байранд хүн олдохгүй байна гэдэг нь тухайн мэргэжлээр төгсг өхгүй байна гэсэн үг. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлийг хүүхдүүд зөв сонгож, суралцаасай гэж хүсэж байна. Бас тухайн хүний ур чадвар, ажил хийх сонирхол, ажлын ачаалал даахгүй зэргээс гологдож байгаа тохиолдол ч бий ” гэж хариуллаа.

 

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД