МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ ЭРЛИЙГ СЭРГЭЭВ

2014 оны 10 сарын 03

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн далайд осолдсон гэж таамаглаад буй Малайзын “Боинг” онгоцыг хайх ажлыг энэ долоо хоногийн эцсээр сэргээхээр Австрали, Малайз улсууд төлөвлөж байна. Уг ажлыг өчигдөр эхлүүлэх гэж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж ням гариг хүртэл хойшлуулжээ. Урьд нь далайд нефть, хийн орд хайхад Австралийн нэг компани ашиглаж байсан “Жи-Оу Феникс”, Голландын “Фугро Дискавери” гэдэг хоёр хөлөг онгоцоор энэ ажлыг эхлүүлэх аж. Эхний эрлийг явуулсан газраас нэлээд урд руу нийтдээ 60 мянган шоо км талбайгаас энэ удаа хайх юм байна. Энэ ажлыг нэг жил орчим хугацаанд хийхээр тооцоолжээ.

Алга болсон онгоцыг ерөөс олж чадахгүй ч байж болзошгүй гэж Олон улсын хайгуулын төвийн удирдагч, Австралийн зэвсэгт хүчний командлагч байсан Ангус Хьюстон сэтгүүлчидтэй ярилцах үедээ хэлсэн байна. Тэрбээр 1914 онд Энэтхэгийн далайд ул мөргүй алга болсон Австралийн тэнгисийн цэргийн хүчний “Сидней” хэмээх хөлөг онгоцны талаар эргэн дурссан аж. Энэ онгоцны сэгийг 67 жилийн дараа олсон гэнэ. Уншигчдад сануулахад Малайзын агаарын тээврийн “Боинг 777-200” онгоц энэ оны гуравдугаар сарын 7-нд КуалаЛумпур- Бээжин гэсэн чиглэлд нисэж яваад хөөрснөөсөө барагцаалбал хоёр цагийн дараа холбоо тасарсан юм. Түүнд 227 зорчигч сууж явсан, нисэх баг 12 хүнтэй байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД