Орос, НАТО-гийн харилцаанд нааштай өөрчлөлт гарч болзошгүй

2014 оны 10 сарын 03

Данийн Ерөнхий сайд байгаад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Андерс фог Расмуссений бүрэн эрхийн хугацаа есд үгээр сарын 30-нд дуусаж, Норвегийн Ерөнхий сайд байсан Йенс Столтенберг түүний халааг авч Умард Атлантын эвслийн 13 дахь ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Түүний нэрийг энэ албан тушаалд дэвш үүлэх шийдвэрийг Орост Крым нэгдсэний дараа гуравдугаар сарын эцсээр гаргасан юм. Йенс Столтенберг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар уржигдар эвслийн хуралдааныг анх удаа хийлгэж, Брюссельд мөн эхний хэвлэлийн бага хурлаа хийв. Оростой хэрхэн харилцах тухай асуудал гол сэдэв байжээ. Тэрбээр “Украинд эвлэрэл бий болгох нь боломж, гэлээ ч Украины байдлыг Орос урьдын адил тогтворгүй болгож чадна. Оросын үйл ажиллагаа олон улсын эрхийг зөрчиж байна” гэж хэлжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөр хүн боллоо ч Украины хямралын асуудлаарх НАТО-гийн байр суурьт онцгой өөрчлөлт гарахгүй гэдгийг тэр бас илэрхийлжээ. Гэхдээ асуултуудад Столтенбергийн өгсөн хариулт Андерсфог Расмуссенийн хийж байсан мэдэгдл үүдээс илт өөр байсан аж. Оростой зөрчилдөх сонирхол эвсэлд байхгүй гэдгийг тэрбээр хэвлэлийнхэнд тодорхой хэлэв. “НАТО-г хүчтэй болгох, Оростой үр ашигтай харилцаа хөгжүүлэх хоёрын хооронд харш зүйл байгааг би олж харахгүй байна” гэж Столтенберг мэдэгдлээ.

ОХУНАТО-гийн зөвлөлийн ажиллагааг сэргээх боломжийг судлахад эвсэл бэлэн гэж хэлсэн байна. Энэ талаарх байр сууриа Оросын тал ч тэр даруй илэрхийллээ. Орос, НАТО-гийн зөвл өлийг хуралдуулах боломж Эвслийн удирдлага солигдсоны дараа гарч ирэхийг Москва үгүйсгэхг үй байсан. Цэрэг-улс төрийн байгууллагын удирдагч шиг биш, ямар нэг улс төрийн зүтгэлтэн мэт үг хэлж байсан НАТО-гийн хуучин ерөнхий нарийн бичгийн даргатай хэл амаа ололцох гэж оролдох нь зохимжгүй байв гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Алексей Мешков мэдэгдэв. Уэльсэд болсон НАТО-гийн дээд хэмжээний сүүлчийн уулзалтаас ОХУ-ын аюулгүй байдалд хамаарах улс төрийн дорвитой шийдвэр гаргаагүй. Гэлээ ч Финланд, Шведтэй гэрээ байгуулаагүй, Украинд НАТО-гийн түншийн тусгай статус олгоогүй болохоор Оростой хил залгаа газарт цэргийн хүчийг зузаатгаагүй гэж хэлж болохоор байна гэж ОХУ-ын ШУА-ийн Европын улс төрийг судлах хэлтсийн эрхлэгч Надежда Арбатова үзэж байна. Норвегийн “Aftenposten” сонины тоймч Альф Оле Аск “Ноён Расмуссен НАТО, Москвагийн харилцаанд түгшүүртэй байдлыг л нэмэгд үүлж ирсэн бол Столтенберг түүнээс огт өөр, илүү тайван, бодлоготой хандах бололтой. Тэгээд ч тэрбээр Норвегийн Ерөнхий сайд байхдаа Оростой харилцан ажиллах эерэг туршлагатай болсон хүн” гэж мэдэгдэв.

 

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД