“ЦАГААН ТАХАЛ” ГАМШИГ ДАГУУЛАХАД ХҮРЛЭЭ

2014 оны 10 сарын 03

  Хар тамхийг хүн төрөлхтөн “цагаан тахал” хэмээн нэрийддэг. Дэлхийн хэмжээнд аюул учруулж буй энэ тахал манай улсад орж ирээд, хойморт тухлахад ойрхон болсныг цагдаагийн байгууллагынхан сэрэмжлүүлдэг ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. “Цагаан тахал” залуу үеийг маань хордуулж, донтуулан аажмаар идэж байна. Хэдэн жилийн өмнө манайхан архин далайд живж байсан. Сүүлийн хэдэн жил архидалт харьцангуй багасаж буй ч хар тамхи хэмээх шинэ тахал манай залуусыг арилшгүй манандаа умбуулах болов.

ЗАЛУУС НЭГНЭЭ УРУУ ТАТАЖ, ХАР ТАМХИЧИН, ХАМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА

Уг нь манай улс “цагаан тахал”-аас ирээдүй хойчоо хамгаалахын тулд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенцод 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцод 1999 онд, Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцод 2001 онд нэгдэн оржээ. Түүнээс гадна дотооддоо ч хэд хэдэн хууль батлуулж, мансууруулах бодистой холбоотой хэрэгт Эрүүгийн хуулийн 192-196 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэж буй. Гэсэн хэдий ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг манай улсад жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэх боллоо.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн судалгаанаас үзэхэд 2002-2009 он хүртэлх найман жилийн хугацаанд 63 гэмт хэрэгт 184 хүн холбогдон шалгуулсан бол 2010 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэг 4.9 дахин, холбогдогч 5.1 дахин нэмэгдсэн нь “цагаан тахал”- ын аюул бодитой болсныг илтгэнэ. 2010 оноос энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хэрэглэсэн борлуулсан, тээвэрлэсэн, 155 хэрэгт 566 хүн холбогджээ. Үүнээс хэдийнх нь хэрэг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болж, залуусыг уруу татаж яваа гэдэг нь тодорхойгүй. Нэг хэсэг дуулиан тарьж, олны анхаарлыг татсан Т.Халиун, Г.Сарангэрэл нарт холбогдох мансууруулах бодис борлуулсан, хэрэглэсэн хэрэг байсан. Уг хэргийн гол зохион байгуулагч Тэгшбаярын Халиун өмнө нь холбогдсон хар тамхины хэрэгтээ ял шийтгүүлсэн ч дахин ийм хэрэг үйлдэж, онц аюултай гэмт хэрэгтний тоонд багтсан юм. Хэдхэн хоногийн өмнө баригдсан хар тамхины хоёр бүлгийн нэгэнд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шалгуулж байсан нэг залуу байсан гэх баримтаас харахад “цагаан тахал”-д донтсон залуус нэгнийгээ буруу замд хөтөлж, эцэстээ амь нас, эрүүл мэндээрээ хохирох төдийгүй, хэрэгтний ширээний ард сууж, энэ насандаа ял шийтг үүлсэн хар толботой үлдэх нь.

Мөрдөн байцаах байгууллагынхан хар тамхи мансууруулах бодисоос ирээдүй, залуусыг аврахын тулд чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Тухайлбал, орон нутагт ургадаг олсны төрлийн каннабисын тархалтыг судалж, устгасаар хэдэн жилийн нүүр үзэж байна. Үүний дүнд каннабисын хэрэглээ багасаж, эд мөрийн баримтаар хураасан олсны ургамлын хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Гэвч бусад төрлийн буюу нийлэг аргаар гаргаж авсан мөс (ice), гашишийн хэмжээ эрс өссөн гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр эд мөрийн баримтаар хураасан мөс гурав, гашиш 230, героин 2.1 дахин нэмэгдсэн гэх. Мэдээж манай улсад нийлэг аргаар мансууруулах бодис гаргаж авч чадахгүй, боломж ч байхгүй. Тэгэхээр тэдгээр бодисыг гаднаас оруулж ирж буй нь лавтай. Тиймээс хилийн боомтод ажиллаж буй гааль, хилийн хяналтын албанд ажиллах алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлж, орон тоог нэмээд зогсохгүй хэрэглэж буй тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нь сайжруулах шаардлагатайг харуулж байна. Ингэснээр хилээр хар тамхи, мансууруулах бодис орж ирэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсооход үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

МАНАЙ 71 ИРГЭН ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨӨД ГАДААДАД БАРИГДЖЭЭ

Бидний цөөхөн монголчуудын ахуй амьдрал сайнгүй, мөнгө төгрөгийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан энэ ороо бусгаа үеийг далимдуулан харийнхан манайхныг хууль бус, гэмт явдалд татан оролцуулах нь нэмэгдсээр байгаа. Үүний бодит жишээ нь хар тамхины олон улсын гэмт бүлэглэлд манайхан элсэн, монголчуудаа золиосолж, хар тамхи зөөв өрл өдөг хэрэг нэг хэсэг гарч олон ч хүнийг хөлдөө чирсэн. Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа “Алтан гурвалжин” (БНХАУ, Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс), “Алтан хавирган сар” (Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс), “Мөнгөн гурвалжин” (Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк) гэх гэмт бүлэглэл Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлж, татан оролцуулж, тээвэрлүүлдэг. Үүний тод жишээ нь “Алтан гурвалжин”-д элсэж, нутаг нэгтнүүдээрээ хар тамхи зөөвөрлүүлдэг байсан Б.Хулан, Б.Халиун нарын бүлэглэл. Тэд гэмт үйлдлээ Зүүн өмнөд Азийн орнуудад сурч буй манай оюутан залуус, биеэ үнэлэгчид, хулгай хийх зорилгоор явдаг хүмүүс болон амар хялбар аргаар их мөнгө олох гэсэн хүмүүсийг татан оролцуулдаг байжээ.

Хууль хяналтын байгууллагаас хийсэн судалгаагаар хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуус өртөж байгаа шалтгаан нь манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэйгээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болдог гэсэн дүгнэлт гарчээ. Нутаг нэгтнүүдээ золиосолж байсан эгч дүү хоёрт Байгалмаа зэрэг хүмүүсийг хөсөр хаях нь юу ч биш. Тэдэнд хүн чанар, Монголоо гэсэн сэтгэл байхгүй нь олон баримтаас харагддаг. Төрсөн дүүгээ эхнэртэй нь Казахстаны шоронд суулгасан, төрсөн эхдээ мөнгө шилжүүлж, хүмүүст хуурамч бичиг баримт гаргуулж өгдөг гээд олон баримт байдаг. Эцэстээ өөрсдөө баригдан харийн шоронд хоригдож байна. Тодруулбал, Б.Халиун нь хоёр оюутны хамт Малайзын хууль хяналтын байгууллагад саатуулагдаж, тус улсын шүүх хоёр оюутныг гэм буруугүй гэдгийг нь тогтоож сулласан бол Б.Халиун өдгөө болтол байцаагдаж байгаа гэсэн. Энэ хүмүүсийн золиосонд олон хүн хохирсон.


2009-2011 оны хооронд гадаадад баригдсан хүмүүсийн тоо огцом өсөж, Зүүн өмнөд Азийн орнуудад 26 хүн саатуулагдсан нь Б.Хулан, Б.Халиун нарын хийсэн ажлын “үр дүн” гэлтэй. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжл үүлж, буруу санаатнуудын хохирогч болохоос урьдчилан сэргийлсний дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд тээвэрлэгч болж саатуулагдсан хүн байхгүй гэнэ. Гэхдээ энэ он гарсаар БНХАУ-д нэг бус хүн хар тамхины хэргээр саатуулагдан шалгуулсан ч авч явж болох хэмжээнээс хар тамхиныхаа хэмжээг хэтрүүлээгүй байсан учраас торгуулаад өнгөрсөн мэдээлэл байна.

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОРООГ ХЭЗЭЭ БАЙГУУЛАХ БОЛ

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагынхны судалж тогтоосноор аль нэг орноор дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн улсад үлддэг аж. Харин манай улс ийм судалгаа хийж чадаагүй, хэдий хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм, бэлдмэл, бодис дамжин өнгөрч байгааг нарийн гаргах боломжгүй байгаа юм. Мансууруулах бодис анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь дахин хэрэглэхээс татгалздаг бол үлдсэн нь хар тамхины хэрэглэгч болох магадлал өндөр байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын олонх нь 18-25 насныхан байгаа нь эмгэнэл дагуулж байна. “Цагаан тахал”-ын хэрэглэгч нь бага, дунд орлоготой гэхээсээ илүүтэй чинээлэг айлын хүүхдүүд байгаа нь мансууруулах бодисын наймаачид “эргэлтийн хөрөнгөө” амархан олох гэсэндээ чинээлэг айлын хүүхдүүдийг онилдгийг харуулна. Түүнээс гадна тэднээр дамжуулж, үерхдэг нөхдийг нь татах гэсэн санаархал ч байхыг үгүйсгэхг үй. Баячуудын хүүхдүүдийн ийм хууль бус явдал хожмын өдөр Монгол орныг минь хар тамхи хэмээх “Цагаан тахал”- ын аюулд нэрвэгд үүлж орхих вий. Уг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг 2002 онд УИХ баталж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуульд “Урьдчилан сэргийлэх ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчин бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад гурван жил болоход Засгийн газар уг хороог байгуулах талаар нэг ч үг цухуйлгахг үй байгаа нь харамсалтай. Уг нь тус хороог байгуулан ажиллуулж эхэлсэн бол жил бүр өсөн нэмэгдэж байгаа хар тамхины хэргийн тоо буурах, хил гаалиар орж ирж буй явдлыг бууруулах дорвитой ажил хийсэн байхыг үгүйсгэхгүй.

 

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
120.19.248.158 Har tamhi hereglesen zoovorloson hudaldsan heregt ogoh yaliin hemjeeg nemj nasaar ni horih heregtei.Iim yal shiitgehgui bol shalgagdaj baih hugatsaa ni barag yal edelsen bolood duusdag...mongoloos oor haana ch iim zoolon huuli baihgui.Ter temuujin ene tal deer huuliin tosol bolovsruulj oruulahgui demii umaar hootsoldood baih um
120.19.248.158 Etseg ehchuudiin tsever buruu. Huuhdee zahirch chadahaa baisan tolgoi deeree gargaj erhluulsen ailuudiin huuhduud l har tamhi tatdag. Amidrah gej yadaj yavaa ailiin huuhduud hezee ch har tamhi hereglehgui.Etseg ehchuudees huuheddee anhaaaral tavihiig shaardah heregtei
72.75.215.75 hiisen hergiig ni olon niited neelttei zalrlaj, shuuh hurliig ni neelttei, buh shuvgaar shuud tsatsaj, changa/ hund yal onooh heregtei, tedend urshuuliin huuli uilchllehguigeer zaaj uguh heregtei. olon jileer yallah heregtei. gadaadad barigdsan garuuidiig hiisen herginhee hariutslaga hulee geed orhih heregtei. er ni mash hatuu garaar uzej baij ene hegriig darj avna shuu, tegehgui nyaluuraad bval butehgui, haritsangui tsuun hun amtai uchir bogino hugatsaand har tamhi zardag, heregledeg garuudiig taslan zogsooj chadna, huhed, zaluuchiidiinhaa tuluu hatuu garaar uzeh heregtei, hyatadiinhaas ch iluu hatuu gar / huuli ene turliin gemt heregtei nheregtein bna
202.131.230.218 Энэ хэрэгт манай улсад оноодог ял шийтгэл дэндүү зөөлөн. Нэг талаасаа уг хэрэгт холбогдоод байгаа хүмүүс нь манайдаа эрх мэдэлтэй, мөнгөтэй чинээлэг гэр бүл, эрхмүүдийн хүүхдүүд ах дүү хамаатан садангууд байгаа нь энэ үүнд нөлөөлж байгаа. 10000 төгрөг хулгайлаад 10 жил авч байхад, олон хүнийг хордуулж, уруу татаж, бие махбодь, санхүүгээр нь хохироосон нөхөр хар тамхи авч явсан, хэрэглэсэн, зарж борлуулсан хэрэгтээ дээд тал нь 3,5 жил авч байгаа нь хэр шударга байна вэ? Дээрх хэрэгт удаа дараа орооцолдсон, хэрэглэсэн, хамгийн гол нь бусдад зарж борлуулсан нөхдүүдэд оноох шийтгэл нь их л чанга байх хэрэгтэй санагдах юм даа.