ЭБОЛАГИЙН ХАЛДВАР Америкт илрэв

2014 оны 10 сарын 02

 АНУ-ын Техас мужийн нэг өвчтөнд эбола вирусийн халдвар авсан гэсэн онош тавьжээ. Түүнийг Либериэс эргэж ирсэний нь дараа өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Долдугаар сарын 27-ноос хойш эбола вирусийн халдвар авсан гэх сэжигээр АНУд 13 хүнд шинжилгээ хийгээд байгаа аж. Түүнээс гадна Баруун Африкт сайн дураараа ажиллаж байх үедээ халдвар авсан дөрвөн хүнийг одоо Жорж, Небраска муж улсад тусгаарлаад байгаа юм байна. ДЭМБын мэдээгээр Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Сенегал улсад энэ өвчнөөр 6574 хүн өвчилж, 3091 нь амьсгал хураажээ. Эмнэлгийн 375 ажилтан халдвар авч 211 нь нас барсан байна.