ИБРАГҮЙ “ПСЖ” “БАРСА”-Г БУУЛГАН АВЛАА

2014 оны 10 сарын 02

Аваргуудын лигийн “E”, “F”, “G”, “H” хэсгийн хоёр дахь тоглолтууд боллоо. Одоогоор ганцхан “Бавари Мюнхен” 100 хувийн амжилттай явна.

“Е” ХЭСЭГ

Манчестер Сити (Англи) – Рома (Итали) 1:1

Гоол: 1:0 Серхио Агуэро 4 пен, 1:1 Франческо Тотти 23

Манчестер Сити: Жо Харт, Венсан Компани, Пабло Сабалета, Гаэль Клиши, Мартин Демикелис, Хесус Навас (Жеймс Милнер 46), Давид Сильва, Фернандиньо, Яя Туре, Эдин Жеко (Фрэнк Лампард 57), Серхио Агуэро (Стефан Йоветич 84)

Рома: Лукаш Скорупски, Мапу Янга-Мбива, Эшли Коул, Майкон (Василис Торосидис 89), Костас Манолас, Раджа Найнгголан, Миралем Пьянич, Сейду Кейта, Алессандро Флоренци (Хосе Холебас 83), Франческо Тотти (Хуан Итурбе 72), Жервиньо

Шар хуудас: Пабло Сабалета 55 - Майкон 4, Раджа Найнгголан 81

ЦСКА (ОХУ)-Бавари (Герман) 0:1

Гоол: 0:1 Томас Мюллер 22 пен

ЦСКА: Игорь Акинфеев, Марио Фернандес, Сергей Игнашевич, Алексей Березуцкий, Василий Березуцкий, Георгий Щенников, Зоран Тошич (Дмитрий Ефремов 78), Георги Миланов, Роман Ерёменко, Бибрас Натхо (Сейду Думбия 66), Ахмед Муса

Бавари: Мануэль Нойер, Данте Бонфим, Мехди Бенатиа, Хуан Бернат, Филипп Лам, Давид Алаба, Хаби Алонсо, Арьен Роббен (Рафинья 81), Марио Гётце (Шердан Шакири 77), Томас Мюллер, Роберт Левандовски (Клаудио Писарро 90)

Шар хуудас: Роман Ерёменко 45+1 — Филипп Лам 40, Мехди Бенатиа 68

Энэ хэсгийн хамгийн сонирхолтой тулаан “ЦСКА”, “Бавари” хоёрын дунд өрнөх учиртай байсан. Тоглолтын өмнөх орой “Бавари”-гийн байрлаж байсан буудалд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийн дагуу шалгасан боловч худал мэдээлэл байжээ. Өмнөх тойрогт “Виктори Плзень”-тэй тоглох үеэр ЦСКАгийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан балмад үйлдлийнх нь төлөө UEFA нэг ч хөгжөөн дэмжигч оруулахгүй хоосон цэнгэлдэхэд тоглуулах шийтгэл ноогдуулсан. Гэхдээ “Бавари”-чууд цэнгэлдэхийн ойролцоох айлуудын тагтыг түрээслэж хөгжөөн дэмжигч нартаа тоглолт үзүүллээ. Тоглолтын эхний хагаст багууд харилцан довтолж байсан ч хаалгачийг сандаргасан нь бараг үгүй. Талбайн эздээс Роман Еременкогийн эхлүүлсэн довтолгоог Ахмед Мусад гүйцээх гэж оролдсон ч хаалга оносонгүй. “Бавари” сөрөг довтолгоонд шилжиж Давид Алабагийн жигүүрээс хаясан дамжуулалтыг Гётце өшигл өсөн боловч азгүйтэв. Харин эхний үеийн дунд хэсэгт Марио Фернандес багаа хөөдөж Гётце дээр алдаа гаргаснаар хаалгандаа пенальти заалгав.

Томас Мюллер торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, “Бавари” 1:0-ээр тэрг үүлж эхэллээ. Хожигдиж яваа “ЦСКА”-чууд нэгдүгээр үеийн төгсгөлд хоёр дараалсан цохилтоор Нойерыг шалгаад амжсан. Гэхдээ дэлхийн аварга хаалгач найдвартай гэдгээ харуулж хаалгаа хуурай маналаа. Тоглолтын хоёрдугаар хагаст зочин баг илүү санаачлагатай тоглож гурав, дөрв өн удаа аюултай довтолгоо хийн, “ЦСКА”-гийн хамгаалалт сул байгааг мэдрүүлж өглөө. Ийнхүү тоглолт 1:0-ээр “Бавари”- гийн ялалтаар дуусч, тэд зургаан оноотой боллоо. Хэсгийн нөгөө талд Английн “Манчестер Сити”- тэй Италийн “Рома” учраа таарлаа. Тоглолт эхлээд дөнгөж дөрвөн минут өнгөрч байхад ”Рома”- ийн Бразил хамгаалагч Майкон “Сити”-гийн С.Агуэрог торгуулийн талбайд татаж унагасан тул шүүгч эргэлзэлгүй пенальти заав. Агуэро олдсон боломжийг алдалгүй багтаа тэргүүллийг авчирсан ч “Рома”-гийн Тотти тэнцээний бөмбөгийг Жо Хартын хаалганд 23 дахь хоромд шигтгэж орхилоо. Үүнээс хойш багууд дахин гоол оруулаагүй бөгөөд тоглолт 1:1-ээр эвийн гэрээгээр дууссан. Франчиско Тотти Аваргуудын лигийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр насандаа гоол оруулсан хөлбөмбөгч болжээ. Тэрбээр эл өдөр 38 нас гурван хоногтой байсан. Өмнөх рекордыг нь “Манчестер Юнайтед”-ын Райн Гиггз 37 нас 289 хоногтой тогтоож байсан юм.

“F” ХЭСЭГ

Пари Сен-Жермен (Франц)- Барселона (Испани) 3:2

Гоол: 1:0 Давид Луис 10, 1:1 Лионель Месси 11, 2:1 Марко Верратти 26, 3:1 Блез Матюиди 54, 3:2 Неймар 56

ПСЖ: Сальваторе Сиригу, Маркиньос, Максвелл, Грегори ван дер Вил, Давид Луис, Лукас Моура (Жан-Кристоф Баэбек 90+1), Тьяго Мотта, Блез Матюиди, Марко Верратти (Йоан Кабай 71), Хавьер Пасторе (Клеман Шантом 86), Эдинсон Кавани

Барселона: Марк-Андре тер Штеген, Хавьер Машерано, Хорди Альба, Дани Алвес (Сандро Рамирес 83), Жереми Матьё, Иван Ракитич (Хави 69), Серхио Бускетс, Андрес Иньеста, Педро Родригес (Мунир Эль-Хаддади 62), Лионель Месси, Неймар

Шар хуудас: Марко Верратти 28, Блез Матюиди 44, Грегори ван дер Вил 66 - Дани Алвес 9

АПОЭЛ (Кипр)-Аякс (Голланд) 1:1

Гоол: 0:1 Лукас Андерсен 28, 1:1 Густаво Мандука 31 пен

АПОЭЛ: Урко Рафаэль Пардо, Жоао Гильерме, Карлау, Мариос Антониадес, Мариу Сержиу, Тьягу Гомеш (Томас Себастьян Де Винсенти 71), Винисиус, Густаво Мандука (Георгиос Эфрем 79), Нуну Мораиш, Эфстатиос Алонефтис, Силлиан Шеридан (Рафик Жеббур 81)

Аякс: Яспер Силлессен, Рикардо ван Рейн, Йоэл Велтман, Никлас Мойсандер, Николай Бойлесен, Ник Виргевер, Лукас Андерсен (Рикардо Кишна 74), Лассе Шоне (Анвар Эль-Гази 74), Тулани Сереро, Колбейнн Сигторссон, Дави Классен

Шар хуудас: Жоао Гильерме 81, Эфстатиос Алонефтис 89-Никлас Мойсандер 36, Ник Виргевер 48, Яспер Силлессен 56, Колбейнн Сигторссон 90

Испанийн “Барселона” Францын “ПСЖ”-тэй хэсгийн хоёр дахь тулаанаа хийлээ. Тэд өмнө нь аваргуудын лигийн дэвжээнд хоёр жилийн өмнө хасагдах шатанд учраа таарсан түүхтэй. “ПСЖ”-ий гол “мотор” Златан Ибрахимович бэртэлийн улмаас тоглолтыг өнжсөн нь Парисын багийн хувьд том гарз байлаа. Тоглолт эхлээд ес дэх минутад “Челси”-гээс ирсэн шинэ цэрэг Давид Луис тооны харьцааг нээсэн. Гэхдээ “Барса”- гийн лидер Месси хариуг нь тэр дор нь барьж 11 дэх минутад тооны харьцааг 1:1 болгон тэнц үүллээ. Энэ гоол аргентин залуугийн Аваргуудын лигт хийж буй 38 дахь бөмбөг.

Ийнхүү Месси Кристиану Роналдутай оруулсан гоолоор тэнцэж ирлээ. Мессигийн бөмбөг хаалганд орсноос хойш 10 минутын дараа Марко Верратти булангийн цохилтыг гоол болгож, багтаа дахин тэргүүлэл авчирав. Хоёрдугаар хагасын эхэнд Матьюди гоолдож, тооны харьцааг улам холдуулж 3:1 болгосон. Хэдийгээр Неймар хариу гоол “ПСЖ”-ий хаалганд хийсэн ч “Барселона” дахин бөмбөг оруулж чадалгүй тоглолтыг дуусгажээ. Тоглолтод Хави сэлгээгээр талбайд орж ирсэнээр нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр Аваргуудын лигт 143 дахь тоглолтоо хийж, бүх цаг үеийн нэгд бичигдэх болжээ. Өмнө нь “Реал”- ын домогт ахлагч Раулийн 142 тоглолтод оролцсон амжилттай зэрэгцэж байсан юм. Тэдний ард Р.Гиггз 141, И.Касильяс 140 тоглолттойгоор бичигддэг . Энэ хэсгийн нөгөө тулаанд Голландын алдарт “Аякс” хэсгийнхээ даруухан баг “АПОЕЛ”- тэй 1:1-ээр тэнцэж, өөрсдийгөө “хорлосон”. Учир нь Голландын баг хэсгээсээ шалгарахын тулд энэ тоглолтоос заавал бүтэн оноо авах хэрэгтэй байв.

“G” ХЭСЭГ

Спортинг (Порутгал) – Челси (Англи) 0:1

Гоол: 0:1 Неманья Матич 34

Спортинг: Руй Патрисиу, Маурисио (Паулу Оливейра 64), Мамаду Сарр, Хонатан Сильва, Седрик, Вилльям Карвалью, Жоау Мариу, Адриен Силва (Фредди Монтеро 81), Нани, Ислам Слимани, Андре Каррильо (Диего Капель 81)

Челси: Тибо Куртуа, Бранислав Иванович, Филипе Луис, Гари Кэхилл, Жон Терри, Сеск Фабрегас, Оскар (Жон Оби Микел 71), Эден Азар (Мохамед Салах 84), Андре Шюррле (Виллиан 58), Неманья Матич, Диего Коста

Шар хуудас: Вилльям Карвалью 25, Жоау Мариу 43, Маурисио 60, Седрик 74-Сеск Фабрегас 90+3, Бранислав Иванович 58, Эден Азар 72, Филипе Луис 75

Шальке 04 (Герман) – Марибор (Словен) 1:1

Гоол: 0:1 Дамьян Бохар 37, 1:1 Клас-Ян Хунтелар 56

Шальке 04: Ральф Ферман, Деннис Аого, Кристиан Фукс, Кан Айхан (Ацүто Үчида 46), Жоэль Матип, Кевин-Принс Боатенг (Максимилиан Мейер 79), Юлиан Дракслер, Транкильо Барнетта, Роман Нойштедтер, Эрик ШупоМотинг (Чинеду Обаси 66), КласЯн Хунтелар

Марибор: Ясмин Ханданович, Марко Шулер, Алеш Мейяч, Александер Райчевич, Митя Вилер, Желько Филипович, Даре Вршич (Жан-Филипп Менди 67), Дамьян Бохар (Сантьяго Солелих 83), Алеш Мертель (Велле Н”Диайе 80), Маркос Таварес, Агим Ибраими

Шар хуудас: Кевин-Принс Боатенг 71 — Желько Филипович 50, Митя Вилер 57, Алеш Мертель 76, Агим Ибраими 85

Английн “Челси” Аваргуудын лигийн эхний тоглолтоо “Шальке 04”-тэй хийж тэнцсэн. Тэгвэл энэ удаа Португалын “Спортинг”-ийн талбайд зочилж 1:0-ээр буулган авав. Тоглолтын ганц гоолийг Фабригасийн дамжуулалтаар Матич мөргөж оруулжээ. “Челси” учраа багаа буулган авснаар дөрвөн оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин нөгөө талд Германы “Шальке 04” Словений “Марибор”-ыг барсангүй 1:1- ээр эвийн гэрээ үзэглэж саллаа. “Шальке” ингэснээр хоёр оноотой “Челси”-гийн ард бичигдэж байна.


“H” ХЭСЭГ

Шахтёр (Украин) – Порту (Португал) 2:2

Гоол: 1:0 Алекс Тейшейра 52, 2:0 Луис Адриано 85, 2:1 Жексон Мартинес 89 пен, 2:2 Жексон Мартинес 90+4

Шахтёр: Андрей Пятов, Александр Кучер, Ярослав Ракицкий, Марсио де Азеведо, Тарас Степаненко, Лукас Фернандо, Дуглас Коста (Бернард 79), Алекс Тейшейра, Дарио Срна, Луис Адриано, Тайсон (Илсиньо 75)

Порту: Фабиано, Данило, Бруно Мартинс Инди, Майкон, Иван Маркано (Хуан Кинтеро 65), Алекс Сандро, Ясин Браими (Адриан Лопес 78), Эктор Эррера, Оливер, Кристиан Тельо, Венсан Абубакар (Жексон Мартинес 65)

Шар хуудас: Александр Кучер 34, Тарас Степаненко 36, Дарио Срна 48, Лукас Фернандо 69, Илсиньо 90 — Оливер 35, Майкон 48

БАТЭ (Беларусь) – Атлетик (Испани) 2:1

Гоол: 1:0 Денис Поляков 19, 2:0 Александр Карницкий 41, 2:1 Ариц Адурис 45

БАТЭ: Сергей Черник, Евгений Яблонский, Анри Хагуш, Егор Филипенко, Филип Младенович, Денис Поляков, Александр Карницкий (Виталий Родионов 86), Александр Володько, Максим Володько (Андрей Яковлев 81), Николай Сигневич, Михаил Гордейчук (Эдгар Олехнович 90+2)

Атлетик: Горка Ираисос, Эмерик Лапорт, Микель Сан-Хосе, Андони Ираола (Гаиска Токеро 77), Микель Баленсиага, Эчебария Беньят, Андер Итурраспе, Микель Рико (Оскар де Маркос 46), Ибай Гомес (Маркел Сусаета 46), Икер Муньяин, Ариц Адурис

Шар хуудас: Денис Поляков 68 — Эмерик Лапорт 90+3, Эчебария Беньят 84, Гаиска Токеро 85 Украины “Шахтёр” “Порту”-тай учраа таарч тоглолт 2:2-оор өндөрлөв. “Порту” бараг 90 минутын турш хамгаалсан. Гэвч төгсгөлийн мөчид тэдэнд аз дайрч пенальтаас эхний гоолоо оруулав. Улмаар шүүгчийн сунгасан 4 дэх минутад Мартинес гоолдож тоог тэнцүүлснээр “Порту” нэг оноо нэмж авлаа. Тэдний эхний гоолыг мөн Мартинес оруулжээ. Беларусийн “БАТЭ” Испанийн “Атлетик”- тэй оноолт таарч 3:2-оор буулган авснаар, гурван оноотой “Порту”-гийн ард бичигдэж эхэллээ.

 

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД