“ШАХТЁРСКАЯ СЛАВА” ТЭМЦЭЭНЭЭС ХОС МӨНГӨ АВЛАА

2014 оны 10 сарын 02

ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд чөлөөт бөхийн “Шахтёрская слава” ОУ-ын II тэмцээн есдүгээр сарын 27, 28-ы өдрүүдэд болов. Тэмцээнд 28 орон, ОХУ-ын 8 хотоос шалгарсан 200 гаруй шилдэг бөх барилдсан бөгөөд Монгол улсаас найман тамирчин тус тэмцээнд зодоглолоо. Дасгалжуулагч Жамсрангийн Дандарын дасгалжуулсан Монголын баг тамирчдаас 74 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Пүрэвжавын Өнөрбат, 125 кг-д хүч үзсэн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар мөнгөн медаль авсан байна. Мөн ОУХМ Б.Нэмэхбаяр, Б.Анхбаяр нар хүрэл медалийн төлөөх барилдаанд Буриад, Дагестаны бөхчүүдэд ялагдан тэмцээнийг өндөрлөжээ. Тамирчид удахгүй болох Дмитрий Петрович Корькиний нэрэмжит ОУ-ын тэмцээнд оролцохоор Якутскийг зорьжээ.

“Шахтёрская слава” тэмцээний дүн.

57 кг 1. Хуреш Дондук-Оол (Тува) 2. Омак Сюрюн (Новосибирск-Тува) 3. Сослан Азиев (Хойд Осети) 3. Арзыл Артыш-оол (Кемерово-Тува)

61 кг 1.a Александр Богомоев (Буриад) 2. Виктор Рассадин (Якут) 3. Алексей Медведев (Хакасс) 3. Д.Шарастепанов (Буриад)

65 кг 1. Мейржан Аширов (Казахстан) 2. Алексей Боровицкий (Буриад) 3. Менги Мортуй-оол (Кемерово-Тува) 3. Булат Батоев (Буриад)

70 кг 1. Исраил Касумов (Красноярск) 2. Надырбег Хизриев (Красноярск) 3. Магомедмурад Гажиев (Польш) 3. Евгений Недялко (Молдав)

74 кг 1. Алексей Сабидаев (Буриад) 2. Пүрэвжавын Өнөрбат (Монгол) 3. Барас Базаров (Буриад) 3. Нурдаулет Коктеубаев (Казахстан)

86 кг 1. Иштван Вереб (Унгар) 2. Дмитрий Рочняк (Украин) 3. Александр Гуштын (Беларусь) 3. Георгий Средков (Болгар)

97 кг 1. Асланбек Алборов (Азербайжан) 2. Геннадий Чудинович (Герман) 3. Александр Колгин (Воронеж) 3. Йери Хейно (Финланд)

125 кг 1. Алексей Шемаров (Беларусь) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол) 3. Остап Пасенок (Кемерово) 3. Павел Кривцов (Кемерово)

 

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ