Ширээнээс ширдэгт шилжлээ

2014 оны 10 сарын 02

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилид ажил эрхлэх виз олгохгүй байхаар АНУ-ын эрх баригчид шийдсэн байна. Энэ нь цаашдаа тус улсад улс төрийн хувьд Саакашвили орогнох горьдлогогүй боллоо гэсэн үг аж. Саакашвили одоо АНУ-д байгаа аж. Төрөлх Гүржид нь түүнийг шорон хүлээж буй учраас тэрбээр АНУ-д ажиллаж, амьдрахаар төлөвлөж байжээ. Гэтэл Америкийн эрх баригчид үнэнч нөхөртөө нүүр өгсөнгүй. Саакашвили уг нь Америкийн аль нэг дээд сургуульд багшлах бодолтой байсан ч Америкт “хар” ажилчнаар үлдэхийг ч түүнд зөвшөөрсөнгүй. Тиймээс улс төрийн цагаач байсан Саакашвили Интерпол хүсэлт гаргавал эх оронд нь буцааж өгөхөөс аргагүй оргодол-гэмт хэрэгтэн болж хувирчээ.