“Бид могой тоглуулдаг байсан бол одоо хулганатай тоглох болсон”

2014 оны 10 сарын 02

  Энэтхэгийн Ерөнхий сайдаар сонгогдоод таван сар болоод Нарендра Моди АНУ-д айлчилж байгаа нь энэ улстай харилцах түүхэнд түүний амьдралд тохиолдсон “Бид могой тоглуулдаг байсан бол одоо хулганатай тоглох болсон” нэг явдлаас үүдэн ихээхэн анхаарал татлаа. 2002 онд лалын шашинтнуудыг залхаан цээрлүүлж, олон зуун хүний аминд хүрсэн явдал болсны улмаас Гужарат мужийн гол сайд байсан Модийг Тиймээс ийм хүн Энэтхэгийн Ерөнхий сайд болсон тохиолдолд Америктай дотно харилцаатай байж чадахгүй гэдэгт олон хүн эргэлзэхгүй байв. Гэтэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний яриа хөөрөө хийхээр Моди шийдсэн байна. Тэгсэн чинь “Америкийн үнэний шүүхийн төв” гэдэг байгууллага Гужаратад дэгдсэн эмх замбараагүй явдлын үед хохирол хүлээсэн иргэдийн өмнөөс Нарендрагийн нэр дээр Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргаж, түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээхийг шаардсан байна. Гэвч Нарендра Моди НҮБ-ын индрээс анх удаа үг хэлэхдээ Энэтхэгтэй хэл амтай байдаг улсуудад хандаж ганц ч эвг үй үг хэлсэнгүй. Тэрбээр Жон Леннон хийгээд дэлхийн хөгжим, киноны урлагийн одод, домогт Мухамед Али тоглолт хийж байсан Madison Square Garden цогцолборт 18 мянган хүний өмнө үг хэлэхдээ “Манай хүмүүс могой тоглуулдаг байсан цаг бий. Харин одоо бол манайхан хулганатай тоглодог болсон” хэмээн Энэтхэгт хийсэн өөрчлөлтийг илэрхийлсэн аж.

 

Р.ЖАРГАЛАНТ