Эвслийн мөрийн хөтөлбөрөөс 37 зорилт нь хэрэгжиж байна гэв

2014 оны 10 сарын 02

  Намрын ээлжит чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдаж, МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслээс мэдээлэл хийлээ. УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тал нь өнгөрч байгаа тул эвслээс томилогдсон сайд нарын хариуцсан ажил болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ярилцсанаа Бүлгийн дарга Н.Батцэрэг танилцууллаа. Эл асуудлаар холбогдох хүмүүст тодорхой чиглэл, үүрэг өгөхийн тулд Ажлын хэсэг байгуулжээ. “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан 98 зорилтоос 37 нь хэрэгжиж эхлээд байгаа юм байна. Мөн 2015 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

 

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД