Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох залуу эрдэмтдийг шалгаруулна

2014 оны 10 сарын 01

  Германы Линдау хотод ирэх оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 3-ны хооронд хими, физик, анагаахын салбар дундын Нобелийн шагналтнуудын уулзалт болно. ХБНГУ-ын Холбооны канцлерийн манай улсад хийсэн айлчлалын үеэр Монголын ШУА болон Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэхүү сан нь Нобелийн шагналтнуудын уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд манай залуу судлаачдыг уг арга хэмжээнд оролцуулах тухай ярилцжээ. Тиймээс дөрөв дэх удаагаа болох гэж буй тус уулзалтад оролцох хүсэлтэй, 35 хүртэлх насны залуу эрдэмтдийг удахгүй шалгаруулах гэж байна. Шалгаруулалтыг магистрант, докторант, докторын дараах гэсэн ангиллаар явуулах аж. Нэр дэвшигчид материалаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирэх сарын 15-ны дотор ирүүлэх боломжтой.

 

Л.АРГАМЖИН