СоцИнтерний хуралд МАН-ын гишүүд оролцлоо

2014 оны 09 сарын 30

 НҮБ-ын чуулганы үеэр СоцИнтерний тэргүүлэгчид АНУын Нью-Йорк хотноо хуралдаж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон байгууллагын хүрээнд хийх ажлын талаар ярилцжээ. Тус хуралд ӨАБНУын Ерөнхийлөгч Я.Зума, Нигерийн Ерөнхийлөгч М.Исуфу, Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо, Австрийн Ерөнхийлөгч асан A.Гусенбауэр нар хүрэлцэн иржээ. Монгол Улсаас МАН-ыг төлөөлж СоцИнтерний дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар оролцсон байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахаар хичээж буй энэ үед СоцИнтерний гишүүн орнууд тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх нь нааштай үр дүн дагуулах талаар онцолсон байна. Тус хурлаас эдийн засгийн тэгш эрхт байдлыг судлах олон улсын комисс гаргахаар шийдвэрлэжээ. Тус комиссын гишүүнээр УИХ-ын гишүүн Сү.Батболд ажиллах бөгөөд Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо удирдах аж.

 

Б.УРАН