ДАЛАЙД ГАРАХ ХУВИЛБАР БУЮУ МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ

2014 оны 09 сарын 30

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 4.26 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бүтээгдэхүүн экспортолсноос өмнөд хөршдөө 86.7 хувийг нь нийлүүлжээ. Төмрийн хүдэр, баяжмал 6.7 сая тонн, зэсийн хүдэр, баяжмал 649.7 мянган тонн, чулуун нүүрс 18.2 сая тонн, боловсруулааг үй нефть 5.24 сая баррель гэхчлэн экспортын эрдэс баялгийн жагсаалт цааш нэмэгдэнэ. Гэхдээ эх орны баялгаа бид автомашинаар тээвэрлэж, өмнөд хөршдөө нийл үүлдэг. Төмөр замаар ачаа тээвэрлэх хүчин чадал тааруу, өмнөх жил 21 сая тонныг тээвэрлэсэн нь Монгол Улсын түүхэн дээд түвшинд хүрсэн тухай “Улаанбаатар төмөр зам”-ынхан баярын салют буудуулах нь холгүй мэдэгдэж байсан. Харин тавхан жилийн дараа Монгол Улс 100 сая тонн эрдэс бүтээгдэхүүн экспортлох шаардлагатай тулгарна. Түүнчлэн саяхан соёрхон баталсан БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ачаар түүнийхээ 30 саяас багагүй тонныг нь гуравдагч зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх нь.

Эдийн засгийн энэ эрс өөрчлөлтөд Монгол Улс бэлэн бил үү? Өнөөгийн Монголын төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал нь “нисээд л” жилдээ 25 сая тонн. Техникийн шинэчлэл хийснээр “Улаанбаатар төмөр зам” 34, 40, 50 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэхчлэн хоорондоо зөрүүтэй таамаг, судалгаа Зам, тээврийн яам, “Оросын төмөр зам” нийгэмлэг, ОХУ-ын Элчин сайдын яамнаас хөвөрч буй. Энэ онд 28 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэсэн УБТЗын даргын үүрэг гүйцэтгэгчийн яриа өнөөдөр арай бодитой сонсогдож магад. Нөгөөтэйгүүр, зүүн тийш, хэвтээ чиглэлд 1800 км төмөр зам байгуулахыг бид эдүгээ дөрөв дэх жилдээ “мөрөөдөж” байна. “Шинэ төмөр зам” төсөл гээд олон нийт цээжилчихсэн яваа. ТавантолгойСайншанд (468 км), Сайншанд-Хөөт (450 км), Хөөт-Чойбалсан (155 км), Хөөт-Нөмрөг (380 км), ТавантолгойГашуунсухайт (267 км), ЧойбалсанЭрээнцав (210 км) гэсэн зургаан чиглэлийн төмөр замын зураг төсөл боловсруулах ажил дууссан бол яг одоогоор барилгын ажил эхэлчихсэн нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийнх. Энэ чиглэлийн төмөр замын барилгын газар шорооны ажил 78.14 хувийн гүйцэтгэлтэй яваа тухай төслийг хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” компанийн цахим хуудсан дахь шинэ мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” бондын хөрөнгөөс 200 сая ам.долларыг энэ төсөлд “хаясан”. 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч хугацаандаа амжиж ашиглалтад орохгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Түүнээс гадна УИХ энэ намрын чуулганаар нарийн царигтай төмөр зам байгуулах сонголт хийвэл барилгын ажил үргэлжлэх хугацаа дахиад сунахыг гүйцэтгэгч “Samsung C&T” корпорацын Төслийн дэд захирал Ким Хьюн Ил мэдэгдэж байна. Учир нь төм өр замын зураг, төслийг 1520 мм буюу өргөн царигаар төлөвлөж, түүний дагуу ажлаа гүйцэтгэж буй. Экспортын төмөр замын хамгийн ээдрээтэй хэсэг нь энэ. Нөгөөтэйгүүр санхүүжилтийн асуудал нь Монгол Улсын Засгийн газрыг давхар дарамтад оруулаад байна. Ерөөс “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шатанд нийт 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тойм тооцоо бий. Зураг төсөл нь үндсэндээ бэлэн болж, одоо мөнгө босгох ажил Засгийн газрын тэрг үүний сэтгэлийг зовоож байгаа. Монгол Улсын Засгийн газраас тодорхой хувийг санхүүжүүлж, үлдсэнийг нь гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй орхиж байгаа юм. Зүүн чиглэлд тавих 1800 км төмөр замыг 2020 онд ашиглалтад оруулахаар Зам, тээврийн яамнаас төлөвлөж буй. Ийм эрээвэр хураавар дэд бүтэц дунд Монгол Улс далайд гарах боломжтой боллоо.

Нийт найман боомтоор ачаа тээвэрлэж, бүх дэлхийтэй харилцах үүд хаалга нээгдэж байна. Далайн боомтод л хүргэчихвэл бид дэлхийн аль ч улс руу ачаа хүргэх бололцоотой хэмээн Зам, тээврийн яамны хариуцлагатай албан тушаалтан тодотгов. Хамгийн ойрхон нь мэдээж БНСУ, Япон. Түүнээс цааш Энэтхэг, Европ гээд хаашаа л бол хаашаа ачаагаа хүргэх боломжийг үнэхээр далайн тээвэр бүрдүүлж байгаа билээ. Гэхдээ шинээр байгуулахаар тохиролцоонд хүрсэн хилийн дөрвөн боомтод төмөр замын сүлжээ хүрээ ч үгүй. Гашуунсухайт хүрэх төмөр замын барилгын ажил дээр тоймлосончлон үргэлжилж байгаа бол Шивээхүрэн, Сүмбэр, Бичигт тийш төмөр зам байгуулах ажил үндсэндээ зураг төсөл, ТЭЗҮ-ийн шатнаас урагш ахиагүй байгаа юм. Харин Хятадын талаас холбогдох дэд бүтэц бараг бэлэн болсныг Боомтын нэгдсэн захиргааны дэд дарга Д.Бэхбат тодотгов. Тухайлбал, Сүмбэр боомттой Хятадын төмөр зам хил залгахад ердөө наймхан км үлдсэн бол Бичигтийн боомтод хүрэх учиртай төмөр зам Зүүн хатавчийн боомтод хүрч, өнгөрсөн долдугаар сарын 24-нд нээлтээ хийжээ. Мөн Шивээх үрэн, Гашуунсухайттай хил залгах Хятадын төмөр замууд Монголын хилд нэлээд ойртсон байгаа гэнэ.

Нарийн ширийн мэдээллээс хол явдаг жирийн иргэд ч Монгол Улсын далайд гарах боомтуудын ач холбогдлыг сонирхож байна. Гадаад харилцааны яамны хурлын танхимд ойрын өдрүүдэд энэ сэдвээр хэлэлц үүлэг зохион байгуулах төлөвтэй байна. Саяхныг хүртэл Монгол Улс гагцхүү Тяньжиний боомтоор ачаа тээвэрлэдэг байсан тухай баримт бичигт ч, замын маршрутад ч тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Монгол руу чиглэлтэй чингэлгийн 78 хувь нь Тяньжиний боомтоор дамждаг гэсэн статистик байна. Энд нэг зүйл сануулахад, Тяньжиний ерөнхий зориулалт нь чингэлгийн ачааны боомт. Харин эрдэс, баялаг нь экспортын 88.5 хувийг бүрдүүлдэг манай улсын экспортын гол түүхий эд нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал. Тодруулбал, нурмаг ачаа. Хөрш улстайгаа байгуулсан шинэ гэрээнд заагдсан боомтууд Монголын сонирхолтой яв цав нийцэж байгаа аж. Учир нь Хуанхуа, Чинхуандао, Дандон, Далянь нь ихэнхдээ нурмаг ачаа тээвэрлэдэг боомтууд аж. Хятадын Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилд явуулсан бодлогын ачаар эдгээр боомт асар том болон хүчирхэгжжээ. Ганцхан жишээ татахад, Чинхуандао боомтын хүчин чадал нь Оросын Владивосток, Находка, Восточный, Ванина боомтуудыг нийлүүлснээс ч илүү хүчин чадалтай болохыг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ё.Манлайбаяр онцлов. Далянь, Дандон, Чинхуандао, Тяньжин боомт дэлхийн хамгийн том 50 боомтын тоонд нэрлэгддэг болохыг “Wikipedia”-гийн цахим хуудсанд тэмдэглэжээ.

Харин Хуанхуа, Чинхуандао нүүрс тээврийн гол боомтуудын нэг аж. Тиймдээ ч өрийн дарамтад нэрвэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ гэрээ гайхалтай ач холбогдолтой. Найман боомтоор далайд гарцтай болсноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ямар ашигтай вэ гэсэн асуултад компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Гуравдагч зах зээлд нүүрсээ борлуулах үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Хятадын нутгаар харьцангуй хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэж, элдэв татвар, хураамжгүйгээр өмнөд хөршийн далайн боомтуудаар гаргаж, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг коксжих нүүрсний гол гол зах зээлд хүргэх боломж бүрдэж байна” хэмээн тоймлов. Үнэхээр нүүрсээ өөр зах зээлд нийлүүлэхээр Хятадын нутаг дэвсгэрээр транзит тээвэр хийх эрх зүйн зохицуулалт саяхныг хүртэл байсангүй. Хятадын хилээр оруулахдаа импортын татвар, гарахдаа гаалийн албан татвар, НӨАТ гээд их хэмжээний татвар төлж, өрсөлдөх чадваргүй болсон эрдэс баялаг Япон, Солонгосын зах зээлд хүрэх “боломж” байсан. Яг өнөөдрийн байдлаар Тавантолгойн уурхайгаас 270-аад км авто замаар Ганцмодны боомтод хүргэн, тэндээс төмөр замаар тээвэрлэн, улмаар далайд гаргахад Австралийн нүүрстэй яагаад ч өрсөлдөж чадахгүй.

Уг нь Тавантолгойн нүүрсний олборлолтын зардал нь Австралийнхаас 2-3 дахин бага гэгддэг. Үйлдвэрлэж, олборлосонтойгоо тэнцүү хэмжээний зардлыг ердөө уурхайгаас Ганцмодны боомт хүртэл тээвэрлэхэд зарцуулах нь гамшиг биш гэж үү? Экспортын төмөр зам бол манай улсад ийм чухал стратегийн чиглэл. Тэгвэл нүүрсээ Хятадын нутгаар дамжуулж тээвэрлээд, Хятадын зүүн эрэгт хүрдэг Австралийн нүүрстэй өрсөлдөх боломж бидэнд бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эх орны эрдэс баялаг болох уу, эсвэл үнс үлдэх үү гэдгийг шийдэх юм.

 

 Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.158.109 ... Хятадууд Монголын түүхий эдийг тэр тусмаа, ... коксжих нүүрс , зэсийн баяжмал , төмрийн хүдрийг , ... Дэлхийн зах зээлийн үнэд хүргэх боломжийг гаргаж өгөөд , өөрсдийнхээ үйлдвэрлэлийн хөгжилийг улаан гараараа боомилно гэж бодож байгаа гэнэн итгэмтгий хүмүүс байгаа бол , ... эргүү тэнэг , ... гэсэн цолыг духан дээрээ томоор бичиж наах хэрэгтэй . Монголын баялагыг үнэд оруулах бүх боломжийг гартаа атган хааж ,боох хүсэлтэй Хятадууд худал найр тавьсан дүр үзүүлж , Монголд нарийн төмөр зам барих эрхээ олж аваад дараа нь амласныг нь сануулахад элдэв шалтаг хэлээд , эсвэл тэнгэрт тулсан үнэ тулгаад хаашаа ч хөдөлгөхгүй барьж чадна гэдгээ газрын буг мэт хорон санаатай , итгэл үл даах Хар Хятадууд маш сайн мэдэж байгаа . ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Монголчууд ОХУ ын Находка боомтоор дамжуулан , Далайд гарах гарцтай болж , … Дэлхийн худалдаанд оролцох болно. ... Санаж л явбал бүтнэ , сажилж явсан ч хүрнэ . ... Zorig