Соёлын өв тээгчдэд өргөмжлөл, 3-5 сая төгрөг хүртээнэ

2014 оны 09 сарын 30

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын төслийн талаар өчигдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хөтлөн явуулав. Тус хэлэлцүүлэгт ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд, иргэд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дөрвөн гол хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх тухай юм. Уг хөтөлбөр нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож “Улсын эрдэнэ” хэмээн өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын эрдэнэ” хөтөлбөр бол Монголын ард түмний олон зуу, мянган жил хуримтлуулж ирсэн дахин давтагдашг үй, хосгүй биет бус соёлын өвийг тээж яваа хүнийг илр үүлэх, түүнд төрийн өрг өмжл өл олгох, улмаар хосгүй нандин ур ухаан, авьяас билгийг хойч үедээ тэр хүнээр дамжуулж үлдээх зорилготой” гэлээ. Ерөнхийл өгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Улсын эрдэнэ” өрг өмжлөл хүртээх журмын төслийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан. Уг өргөмжлөл нь алтан, мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй байхаас гадна энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал дагалдах юм байна. Өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн Цагаан сараар хүртээх бөгөөд жилдээ ес хүртэлх тооны өвлөн уламжлагчид олгох нөхцөлтэй гэнэ. Алтан өргөмжлөлийг хүртсэн нэг өвлөгч таван сая төгрөг, хэрэв хамт олноороо бол найман сая төгрөг хүртэхээр төсөлд тусгажээ. Харин мөнгөн өргөмжлөлийг нэг өвлөгч хүртвэл гурван сая төгрөг, хамт олноороо бол таван сая төгрөгийг хуваан авах юм. Өргөмжлөл хүртсэн авьяас билэгтнүүд өөрийн эзэмшсэн мэдлэг, авьяас, ур чадвараа хойч үедээ заан сургаж өвлүүлж үлдээх үүрэг хүлээж, жил тутам үр дүнгээ олон нийтэд тайлагнаж байх юм. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлэх, ур чадвараа дараа үедээ өвлүүлэх ажилд хариуцлагагүй хандсан бол өргөмжлөлийг цуцлах, өв тээгчид тавих шалгуурыг нарийн боловсруулах зэрэг санал хэлж байв.

 

 М.ТЭРГЭЛ