“Монгол шуудан”-гийнханд фьючерс арилжааг танилцуулав

2014 оны 09 сарын 29

Монголын хөрөнгийн биржээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд валютын фьючерс, опцион гэрээний арилжааг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд төрийн өмчит компанийн санхүүгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр “Монгол шуудан”-гийнханд валютын фьючерсийн гэрээний үндсэн ойлголт, туршилтын арилжаанд хэрхэн оролцох талаар танилцуулга хийжээ. Туршилтын арилжааны хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, тэр дундаа төрийн өмчит компаниудыг валютын фьючерсийн гэрээний арилжаанд оруулснаар ханшийн эрсдэлээс хамгаалах, ирээдүйн мөнгөн урсгалаа тодорхойлох боломжийг таниулах ач холбогдолтой гэж Монголын хөрөнгийн биржийнхэн үзэж байна.

 

 Т.ЭНХБАТ