Д.МӨНХЗУЛ, Е.ТӨГСТӨМӨР НАР ТЭМЦЭЭНИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2014 оны 09 сарын 29

 Өмнөд Африкийн Дурбан хотноо болж буй шатрын өсвөрийн ДАШТ-ий найман насанд Д.Мөнхзул тэргүүлж байгаа бол хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр хоёрдугаар байрт жагсаж байна. Тэмцээний охидын найман насанд Монгол Улсаас Д.Мөнхзул, Б.Амин-Эрдэнэ нар тоглож буй. Тэд өнгөрсөн баасан гаригт найм дахь өрөгт оноолт таарсан бөгөөд Д.Мөнхзул хожсоноор 7,0 оноотой болж, тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Б.АминЭрдэнэ 5,5 оноотой VI байрт бичигдэж байна. Хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр Хонгконгийн тамирчинг хожиж, 7.0 оноотой болсоноор хоёрдугаар байрт жагсаж байна. Энэ насанд ОХУ-ын Маковеев 7,0 оноогоор тэргүүлж байна. Найман өргийн дараах дүнг танилцуулья: ХӨВГҮҮД: 8 нас: Е.Төгстөмөр – 7,0 оноогооp II байр 10 нас: Г.Амартүвшин – 5,5 оноогоор 17-р байр 12 нас: Э.Баасансүрэн – 4,0 оноогоор 51-р байр, Ц.Ашид – 3,5 оноогоор 62-р байр 14 нас: Ц.Бат-Эрдэнэ -5,5 оноогоор 28-р байр 18 нас: Н.Даваа-Очир (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 3,0 оноогоор 51-р байр. ОХИД: 8 нас: Д.Мөнхзул – 7,0 оноогоор 1-р байр, Б.Амин-Эрдэнэ 5,5 оноогоор 6-р байр 16 нас: Н.Даваасүрэн (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 4,0 оноогоор 40-р байр тус тус эзэлж байна. 2014 оны өсвөрийн ДАШТ-д 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид өрсөлдөж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Ireeduin delhiin abaruud bolno doo.