ОУХМ Д.Отгондалай ялалт байгууллаа

2014 оны 09 сарын 29

 Азийн наадмын арав дахь өдөр манай боксчдоос ОУХМ Доржнямбуугийн Отгондалай рингенд гарлаа. Тэрбээр хоёр дахь тулаанаа буюу медалийн төлөө Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран оноогоор ялалт байгууллаа. Ингэснээр манай боксчин хагас шигшээд шалгарсан бөгөөд медалийн өнгөө өөрчлөх тулаанаа Японы Сатоши Шимизүтэй хийхээр боллоо.