“Оюутолгой”-н асуудал шийдэгдэхэд ойрхон байна гэв

2014 оны 09 сарын 29

 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Оюутолгойн асуудлаар урт хугацаанд үргэлжилж буй Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto” группийн хэлэлцээ удахг үй дуусах тухай Австралийн www.businessspectator. com.au цахим хуудсанд мэдээллээ. Учир нь Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төл өвлөлтийн газрын дарга, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу “Бид урагшлахад бэлэн байна. Бидний талаас дахин хойшлуулах асуудал байхгүй” хэмээн “Businessweek”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Эзэмших хувь хэмжээ, зардал хэтэрсэн шалтгаан, татварын акт зэрэг асуудлаарх Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto”-гийн хэлэлцээрээс хамааран төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсоор байгаа билээ. Олон улсын хөрөнгө оруулалтын 15 банкны санхүүжилт олгох баталгааны хугацаа маргааш дуусна. “Есдүгээр сарын 30-наар баталгааны хугацаа эцэслэх хэдий ч энэ нь санхүүжилт авахад саад учруулахгүй. Хэлэлцээ хийж, бүхий л асуудлаар нэгдсэн ойлголцолд хүртэл баталгааны хугацааг сунгах боломжтой” хэмээн Ч.Отгочулуу дарга тэмдэглэжээ.

 

 С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ